Mongolia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Э.Цэндбаатар: Ганц дутуу байгаа медалиа л авмаар байна, тэр нь олимпынх

2022-04-15

Монголын бокс төдийгүй дэлхийн боксын ертөнцөд өөрийнхөө орон зай, ур чадварыг мэдрүүлсэн өнөө цагийн шилдэг 

тамирчдын нэг нь яах аргагүй Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Цэндбаатар билээ. Сонирхогчдын боксыг орхиж буйгаа зарлан мэргэжлийн рингэнд хүч үзэхээр хойд хөршийг зорьсон тэрбээр саяхан болж өндөрлөсөн УАШТ-д оролцсон нь олон хүнийг гайхашруулсан, бас баярлуулсан. Магадгүй түүний эрч хүчтэй тулааныг үзэхийг хүсдэг фэнүүд нь баярласан байх. Тэр ч утгаараа Э.Цэндбаатарын тоглолтыг харах гэж бокс сонирхогчид Бөхийн өргөөг дүүргэсэн ч байж мэднэ. Ямартай ч тэр сонирхогчдын бокстоо эргэн иржээ. Түүний зорилго дутуугаа гүйцээж, олимпын медальтан, цаашлаад аварга болох. Энэ зорилгынхоо төлөө тууштай байхаа илэрхийлсэн Гавьяат тамирчин Э.ЦЭНДБААТАРТАЙ ярилцлаа. 

-Хэдхэн хоногийн өмнө улсын аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө. Таны хувьд хагас шигшээ тулаанд ялагдсан. Зорилго­доо хараахан хүрч чадсангүй юү?

-Юуны түрүүнд маш сайхан тэмцээн зохион байгуулсан Монголын боксын холбооныхоо хамт олонд баярлалаа гэж хэлье. 

Зохион байгуулалт сайтай, гоё тэмцээн болсон. Зорилгодоо хүрэлгүй яах вэ. Яагаад гэж та гайхаж магадгүй. Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцоно гэдэг нь миний зорилго байлаа. Сонирхогчдын бокстоо дахин тоглох болсондоо баяртай байна. Хамт олонтойгоо бэлтгэлээ хийх үнэхээр сайхан байна. Хүн л юм чинь ялж, ялагдах үе байлгүй яах вэ. Тэр чухал биш. Улсын аваргад түрүүлж үзсэн, мөнгө, хүрэл медаль ч авч л явлаа. Тэмцээн нэгээр дуусахгүй. Удахгүй Монголын бүх ард түмний спартакиад бий. Энэ бол манай боксчдын нэг сорил байх болно. Түрүүлж чадвал Хятадын Ханжоу хотод зохион байгуулах Азийн наадамд оролцоно. 2024 он хүртэл сонирхогчдын боксоороо дагнана. 

-Нэгэн цагт жингийнхээ ах нартай тулалдаж байсан бол одоо дүү нартайгаа хүч үзэх боллоо. Боксын ертөнцөд хөл тавьсан залуучуудын гар хэр чанга байна вэ. Тэдний ур чадвар ямар санагдав?

-Би өрсөлдөгч нараа залуу тамирчин гэж дутуу үнэлж явсангүй. Бидний залгамж халаа болсон дүү нар үнэхээр сайн байна. Тэдний тулааныг үзэхэд урамтай. Тэдэнтэй тулалдахад сэтгэл өөдрөг байна. Ялагдсан ч харамсах зүйл байхгүй. Ер нь залуучууд илт сайжирчээ. Би нэг л зүйлийг хэлье, дүү нартаа. Нэгэнт эхлүүлсэн бол битгий шантраарай. Тамирчин хүн ялж, ялагддаг хорвоо. Эцсийг нь үзээрэй. Боломжгүй зүйл гэж үгүй. Боломжтой болтол нь өөрөө хичээгээрэй. Өдөр бүр бэлтгэлээ хий, бүү тасал. Зорилго, мөрөөдлөө томоор хар. 

-Та сонирхогчдын бок­соор дахин тоглохгүй. Энэ мөчөөс эхлэн мэргэжлийн бокст хүчээ сорино гээд ОХУ-ыг зорьж байсан. Яагаад бодол санаа тань өөрчлөгдөв. Гаргасан шийдвэрээ буцаахад юу нөлөөлсөн бэ?

-Бүр багаасаа бокс тоглосон. Сонирхогч, мэргэжлийн боксын ялгаа байхгүй. Нэг нь олимпын хөтөлбөрт багтдаг, нөгөөх нь мэргэжлийн статустай. Адилхан л хөдөлмөрлөнө, бэлтгэл хийнэ, рингэнд гарна. Хүмүүс намайг янз бүрээр л хэлдэг юм. Тэр надад нэг их сонин биш. 16 жил энэ спортод өөрийгөө зориуллаа. Хайртай, дуртай спортоороо хичээллэж, тэндээсээ таашаал авна гэдэг чинь өөрөө сайхан шүү дээ. Би энэ спортод хайртай учраас сонирхогчдын бокст эргэн ирсэн. Би өөрийнхөөрөө л байна. Тиймээс улсын аваргад орсондоо баярлаж байгаа. Медаль сонин биш. 

-АНУ руу мэргэжлийн бокст тулалдахаар явах гэж байгаа тухай сонссон. Энэ хэр бодит яриа вэ?

-Зургадугаар сард нэг тулаан бий.

Ер нь бол амьдралаа бодсон ч, карьераа бодсон ч явмаар л байна. Монголд амьдрахад улам бүр л хэцүү болж байгааг бид мэдэрч байна. Ямар сайндаа залуус жагсаал хийх вэ дээ. Би ч гэсэн тэдний нэг болж дуу хоолойгоо өргөсөн, жагссан. Айл гэр авч яваа өрхийн тэргүүн, аав хүний хувьд өдрөөс өдөрт бараа таваарын үнэ өсөхөөс эхлээд авч байгаа цалин нь хүрэлцээ муутай хэцүү л байна. Тиймээс АНУ-ыг зорино. Зардал мөнгөө өөрөө гаргана. 

-Цэндбаатар гэдэг хүн боксоор хичээллэж эхэлснээс хойш шантарч үзэв үү?

-Шантрах үе зөндөө л байсан. Ер нь бол тэмцээн бүрийн өмнө шантардаг байлаа. Бүгдийг хаяад зугтмаар санагдана. Жин хасах үнэхээр хэцүү. Гурав, дөрөв хоног хоолгүй, долоо хоног ус уухгүй явна гэдэг хүнд шүү дээ. Ингээд ирэхээр “Яах гэж энэ спортыг сонгож, өөрийгөө зовоож байгаа юм бэ. Яршиг, бүхнийг орхиод явъя” гэх бодол толгойд олон удаа  орж ирсэн. Гэхдээ даваад л гарсан. Энэ бүхэнд тэвчээр л хэрэгтэй. Өчүүхэн тэвчээрийн цаана маш том амжилт хүлээж байдаг. Тэвчсэний эцэст санасан, зорьсон амжилтдаа хүрэх шиг сайхан зүйл, жаргал гэж үгүй. Аварга болсны дараа хүссэнээ идэх чинь бас нэг төрлийн таашаал юм билээ. Энэ үед өнөөх шантрал ор тас алга болж байгаа юм. Бас урам зоригтойгоор дараагийн алхмаа хийнэ. Аялал үргэлжилнэ. Шантрах бүрдээ тэвчээд, даваад л гарсан даа. 

-Та юунаас таашаал авдаг вэ?

-Төрийн дууллаас. Аварга болоод төрийн дууллаа сонсох нь маш гоё таашаал өгдөг.  

-Азийн наадамд түрүүллээ, дэлхийн аваргаас медаль авсан. Тэгэхээр медалийн цуглуулгад тань олимпынх л алга байх шив?

-Тийм ээ, тийм болохоор л би эргэн ирсэн. Азид гурав түрүүллээ. Ер нь боксын тэмцээнээс авч үзээгүй медаль байхгүй. Ганц л медаль дутуу байна. Тэр нь олимпынх. Хоёр удаа олимпын наадмын хүрэл медалиас атгаад алдлаа шүү дээ. Олимпод орно гэдэг  амаргүй даваа. Сорилоос шалгарч, эрхээ авахын тулд бүхнээ зориулна. Надад аз дутсан. Бэлтгэлээ тохируулж чадаагүй учраас олимпын медалиас мултарсан. Түүнээс биш ялагдлаа хэн нэгэнд тохмооргүй байна. Өөртөө л гомддог. Гэхдээ Парист боломжоо тултал ашиглана гэж бодож байгаа. Дутуугаа гүйцээж, эргээд харамсахгүйн тулд би сонирхогчдын бокстоо эргэн ирсэн юм шүү. Миний боксын спортоор үзүүлсэн амжилтыг эх орон минь үнэлж Гавьяат тамирчин болголоо, ард түмэн намайг хайрлаж байна. Энэ бүхнийг би олимпоос медаль авч хариулах хүсэлтэй. Бүх зүйл дууссаны дараа эргээд харахад харамсахгүй баймаар байна. Өнөөдрийн Цэндбаатарыг бий болгосон хүмүүстээ баярлалаа. 

-Мэргэжлийн бокс тоглоно гээд хань ижил, үр хүүхдээ орхиод явах хэцүү байсан уу?

-Тэр мэдээж. Би төсөөлдөг байлаа. Өөрийнхөө дуртай аян дээр, мэргэжлийн боксын нөмрөгийг нөмрөөд, Монголоо, өөрийнхөө нэрийг зарлуулж байна гэж. Тэр төсөөлөл биелсэн. Дөрвөн удаа рингэнд гарахдаа бүгдэд нь яллаа. Хүсэл мөрөөдөлдөө тууштай байвал биелнэ гэдгийг би биеэрээ мэдэрч байна. Миний төсөөлөл, мөрөөдөл бүхэн минь биелсэн. Хүн зөвхөн мөрөөдөөд суух биш түүнийхээ төлөө уйгагүй тэмцэх ёстой. Тэгвэл хэзээ нэгэн цагт үр дүнд хүрнэ. Гэхдээ мэргэжлийн боксын хамгийн оргил нь АНУ юм. Яг үнэндээ ОХУ-ын мэргэжлийн тулааны ертөнц жижиг юм билээ. Хамгийн том шоуны ертөнц АНУ учраас тийшээ л явах зорилготой. “Сэрүүн” группийн Булгантамир ахтайгаа хамтарч байна. АНУ-руу холбоо тогтоосон, Булгаа ах миний менежер. 

-Мэргэжлийн бокст хүчээ сориход ивээн тэтгэгчийн дэмжлэг маш их хэрэг болдог. Та ивээн тэтгэгчтэй юү?

-Одоогоор алга. Мэдээж хамтарч ажиллах сонирхолтой хүмүүст нээлттэй. Санхүүгийн асуудлаа шийдчихвэл АНУ руу виз асуудалгүй. Боломж гарахыг нь хүлээж, Спортын төв ордонд өдөр тутмын бэлтгэлээ хийгээд явж байна. Боломжийг ч, амжилтаа ч алдахгүй. Нэгэн хэмд барьсаар байгаад карьераа дуусгана. Би өнөөдөр 25 настай. 35 нас хүртлээ рингэн дээрээ хүч үзнэ дээ. 

-35 нас гэснээс Мөнх-Эрдэнэ гавьяат 40-тэйдөө улсын аваргаас мөнгөн медаль хүртлээ. Хамт боксоор хичээллэж яваа хүний хувьд юу хэлэх вэ?

-Зүгээр л гайхамшиг. Тэр хүн бол бидний толь юм. Амьд домог байхгүй юу. Чадаж байна. Форм, мэдрэмж өндөр. Мөнх-Эрдэнэ ахыг шүтэхгүй байхын арга алга. Зан чанар, тууштай байдал гээд бүх талаараа тэр өнөөгийн боксчдод зөв үлгэр дуурайл болж чадаж байна. Би бол Мөөгий ахыг шүтдэг. Энэ хүн бидэнтэй бэлтгэл хийнэ гэдэг аз. Бидэнд маш их туршлага болно. Хийж буй хөдөлгөөн бүрийг нь ажиглаж, өөртөө нааж авах хэрэгтэй. 

-Цэндээгийн сэтгэл зүй хэр вэ. Сэтгэл зүйчтэй ажилладаг уу?

-2017 онд тамирчдын байрнаас гарч яваад осолд орсон. Тэр үед эмнэлэгт хэн ч биш болоод байж байхдаа нэг зүйлийн тухай бодлоо. Намайг янз бүрээр хэлж, элдвээр доромжилж, гутаадаг хүмүүсийн ярихыг огт тоодоггүй. Би өөрийн гэсэн ертөнцтэй. Аав, ээжтэй, ханьтай, ханьдаа хайртай. Миний гэрэл гэгээ болсон хоёр охин минь байна. Энэ гэр бүл, аз жаргал байгаа цагт бусдын юу ярих надад хамаагүй. Би энэ хүмүүсийн төлөө л амьдарна. Тиймээс сошиалын болон хүмүүсийн явган яриа, хов живийг тоох шаардлагагүй. 

-Рингэнд гарахдаа юу боддог вэ?

-Юу ч боддоггүй. Сайхан тулалдаад л буудаг. Бодох шаардлагагүй. Чаддаг зүйлээ л хийнэ. 16 жил боксоор хичээллэхдээ тухайн үеийн сэтгэл хөдлөлөөрөө л тоглож ирсэн. Аливааг тоодоггүй учраас сэтгэл зүй талдаа гайгүй гэж боддог. 

-Та дотроо хадгалж байгаа зүйлээ хэнтэй хуваалцдаг юм бол?

-Яг үнэндээ дотроо л хадгалдаг. Өөртэйгөө сайтар ярилцана, бодно. Би ямар хүн болохын тулд боксын спортоор хичээллэж байна вэ гэдгээ маш их боддог. Ер нь хэн нэгэнтэй дотоод бодлоо хуваалцах дургүй. Найзын үнэ цэн ямар вэ гэдгийг өнгөрсөн хугацаанд хангалттай мэдэрлээ. Мундаг амжилттай явахад мянган найз байсан. Нэг алдаа гаргахад хүмүүс яаж нүүрээ буруулдаг болохыг би мэднэ, мэддэг болсон. Амжилт гаргах бүрд хүмүүс магтан сайшаана, тойрон хүрээлнэ. Харин ганц л алдаа гаргахад маш богино хугацаанд түлхэж, дэвсэлж чаддаг. Тиймээс гэр бүлдээ л илүү их цаг гаргаж, анхаардаг болсон доо. Хоёр охиныхоо, сайхан ханийнхаа төлөө л амьдаръя. 

-Танд боксын спорт юу өгөв?

-Тэвчээрийг суулгасан, сургасан. Ямар ч зүйлийг шүд зуугаад тэвчих ёстой юм байна гэдгийг хангалттай ухаарч, мэдэрлээ. Өмнө нь тэвчээргүйгээс болж асуудалд ордог байж. Намайг өдсөн хүмүүст тэр дор нь хариу барьдаг. Харин өнөөдөр би тэвчээртэй болжээ. Тайван болсон байна. Боксоор хичээллэсний ачаар хүмүүсийг таньж чаддаг болж. Хэн нь хэн бэ гэдгийг ялгаж, салгадаг болсон. Сонирхогчдын боксоор ч, мэргэжлийнхээр ч тэр. Хаа хүртэл явж чадах, эцсийн амжилт аль хүрээд зогсохыг би хармаар байна. Тэр цагт л боксоо орхино доо. 

-Рингэн дээр гарахад юугаараа та давуу вэ?

-Нойр сайтай. Рингэнд гарахын өмнө элдэв бодолд автдаггүй. Тоглолтынхоо тухай бодохгүй сайхан амарч байгаад л рингэнд гараад тулалдана. Шантраад байдаггүй, өөрөөрөө байж чадна. Ер нь миний эргэн тойрны хүмүүс намайг мэднэ, дүгнээд хэлчих байх. 

-16 жил бокс тоглохдоо хэнд хамгийн түрүүнд баярлалаа гэж хэлэхийг хүсдэг вэ?

-Мэдээж багш, хань, гэр бүлдээ баярлаж байна. Мөн ах нартаа баярлаж явдаг. Алдаад явж байхад “Миний дүү...” гээд босгож ирсэн ахдаа баярлалаа. Эба, Гантулга, Сүлдээ ах нартаа баярлаж явах ёстой. Надад ихийг ойлгуулж өгдөг тэдэндээ маш их баярлаж явдаг шүү.

Б.Мөнхзул

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

Э.Цэндбаатар: Ганц дутуу байгаа медалиа л авмаар байна, тэр нь олимпынх
Bolod.mn

Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.
Үгийн санд шүүлтүүр хийсэн болно

Л.Оюун-Эрдэнэ: Хувийн хэвшлийнхний ажилтан төлдөг НДШ-ийн 50 хувийг 2022 он дуустал АВАХГҮЙ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийж байна. Тэрбээр, Нийгмийн даатгалыг шимтгэл, НӨАТ-тай холбоотой иргэдийн шаардлагууд байна. НДШ-ийг бууруулах тухай шаардлага иргэдээс ирсэн. 

»»
Дотоодын хүнсний үйлдвэрлэгчдийг дэмжиж нэг их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор боллоо

Монгол Улсын Засгийн газрын ээлжит бус хуралдаан боллоо. Хуралдаанаас гарсан шийдвэрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон сайд нар танилцуулав.

Хувийн цэцэрлэг, сургуульд төрөөс олгодог хувьсах зардлыг хоёр дахин нэмнэ

Монгол Улсын Засгийн газрын ээлжит бус хуралдаан боллоо. Хуралдаанаас гарсан шийдвэрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон сайд нар танилцуулж байна.

Нисдэг цахилгаан автомашин 2025 онд худалдаанд гарна

Японы "SkyDrive" компани "Suzuki" компанитай хамтран нисдэг цахилгаан машин бүтээж байгаа бөгөөд 2025 онд худалдаанд гаргахаар төлөвлөжээ. Машиныг Осакагийн дэлхийн үзэсгэлэнгийн нээлтийн үеэр танилцуулах аж. 

Украин: Фронтын мэдээ, Орос

Орос-Украины дайн 51 дэх өдрөө өрнөж байна. Энэ тухай оросын ТВ-ийн мэдээ олон сувгаар монголчуудад хүрдэг. 

Нью-Йоркт халдлага үйлдсэн этгээдийг бүх насаар нь хорих шийдвэр гаргажээ

Нью-Йорк хотын Бруклин дэх метроны буудалд иргэд рүү гал нээж, халдлага үйлдсэн 62 настай Фрэнк Жеймсийг батлан ​​даалтанд гаргахгүйгээр хорихоор болсон талаар мэдээллээ.

Аялал жуулчлалын салбарт 10 тэрбумын зээл олгоно

Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд салбар бүрд тодорхой хэмжээний хөнгөлөлттэй зээл олгох ажил эрчимжиж байгаатай холбогдуулан Байгаль орчин аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ 

Орост шахалт үзүүлэхийн тулд германчууд эрчим хүчээ хэмнэх хэрэгтэй гэв

Германчууд Оросын хий, нефтиэс хараат бус болохын тулд эрчим хүчээ хэмнэж эхлэх хэрэгтэй гэж Германы Эдийн засгийн сайд Роберт Хабек хэлжээ.

Хөдөлмөрийн тухай ШИНЭ ХУУЛИЙН талаар мэдвэл зохих 6 зүйл

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга нь өнгөрсөн оны долоодугаар сарын 2-ны өдөр батлагдаж, энэ оны эхний 

АТГ-аас Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Г.Дамдинням, Н.Алтанхуяг нарыг яллагдагчаар татах санал гаргажээ

Хөгжлийн банкны хэрэгт нэр холбогдсон УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Г.Дамдинням, Н.Алтанхуяг нарыг 

Нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллагууд утсаар тогтмол зөвлөгөө өгч байна

Нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллагууд хүүхдийн амьсгалын замын өвчлөл, томуу, томуу төст өвчин, “Ковид-19” халдварын эмчилгээ, асаргааны талаар зөвлөгөө өгөх утас тогтмол ажиллуулж байна.

Нүүр царай таних технологи ба гэмгүй хүнийг хэлмэгдүүлэх магадлал

Хүний нүүр царайг таних программ хангамжийн бизнес эрхэлдэг, сүүлийн үед нэр хүнд нь базаахгүй байгаа Clearview AI компани өөрийн бүтээсэн технологийг Украины засгийн газарт ашиглуулахаар өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрлөө. 

Л.Оюун-Эрдэнэ: Хямралын үеийн сэтгэлзүйд автаж, дэвшүүлсэн томоохон зорилтуудаасаа ухарч болохгүй

“Хүнсний хангамж, аюулгүй байдал – газар тариалан” үндэсний чуулган гурав дахь өдрөө болж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцогчдод илгээлт хүргүүлжээ. 

Сүүлийн 24 цагт ”Коронавирус”-т халдварын 41 тохиолдол шинээр бүртгэгдлээ

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварын 41 тохиолдол шинээр батлагджээ.

Чуулганаар тагнуулын хуулийн өөрчлөлтийг хаалттай хэлэлцэж байна

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Тагнуулын байгууллагын тухай хуулийг өнгөрсөн гуравдугаар сард УИХ-ын даргад өргөн барьсан. Байнгын хороогоор дэмжигдэж өнөөдөр УИХ-ын чуулганаар хаалттай хэлэлцэж байна.

Хан-Уул дүүрэгт гурван автомашин мөргөлджээ

Хан-Уул дүүргийн “Буянт-Ухаа-II”-т зам тээврийн ноцтой осол гарлаа. Тодруулбал, 07:58 цагт тус газар гурван приус, нэг ланд-200 маркын автомашин мөргөлдсөн байна. 

Жүдо: Шёохэй Оно Азийн наадамд барилдана

Японы жүдо бөхийн холбооны Гүйцэтгэх зөвлөлийн хурал өчигдөр Токио Кодокан ордонд болж, ирэх есдүгээр сарын 10-25-нд Хятадад болох Ханжоу-2022 Азийн наадамд оролцох бүрэлдэхүүнээ баталлаа. 

Япон улсад хязгааргүй хугацаагаар оршин суух анхны эрхийг Хятадын мэргэжилтэн авчээ

Өндөр ур чадвартай гадаадын мэргэжилтнүүдэд олгодог тусгай визийг авсан анхны хүн...

Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар, Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, 

Хар тамхины хэргээр яллагдсан шүүгдэгч амиа хорложээ

"Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо тоотод боомилсон байдалтай нас барсан хүн байна” гэсэн мэдээллийг иргэнээс 

Г.Отгонтамир: Дөрвөн машин мөргөлдөж, нэг нь онхолдсон осол гарсан. Хүний амь нас эрсдээгүй

Гэмтсэн иргэдийн зэргийг тогтоохоор Яаралтай Түргэн Тусламжийн 103-ынхан ажиллаж байна гэв.

Өнөөдөр дархлаажуулалтын 48 цэг ажиллана

Нийслэлийн хэмжээнд I тунд 3, II тунд 13, III тунд 86, IV тунд 69, нийт 171 иргэнийг дархлаажууллаа

БНСУ руу зорчиход заавал Интермед, ХӨСҮТ-ийн PCR шинжилгээний хариуг шаардахгүй боллоо

Ингэснээр шаардлага хангасан бүх эмнэлгийн PCR шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрнө гэв.

Б.Үжин: Жүжигчин болох мөрөөдлөө зорилго болгосон

Энэ удаагийн дугаартаа  залуу жүжигчин Б.Үжинг урилаа. Тэрбээр ЕБС-ийн XII ангийн сурагч бөгөөд цаашдаа жүжигчин мэргэжил эзэмшиж,  мөрөөдлөө биелүүлэх гэгээн зорилготой. 

В.Путин: ОХУ барууны орнуудын орон зайг нөхөх газрын тосны шинэ зах зээлийг олно

МОСКВА. /Bloomberg/. ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин хэлэхдээ, ОХУ барууны орнууд руу экспортолдог их хэмжээний 

9,1 тонн шинжилгээнд хамрагдаагүй бүтээгдэхүүн нэвтрүүлэх гэжээ

Гаалийн ерөнхий газраас 9,1 тонн шинжилгээнд хамрагдаагүй бүтээгдэхүүнийг дөрөвдүгээр сарын 7-ны өдөр хилээр нэвтрүүлэх гэж байсныг илрүүлжээ. 

Цэцэрлэг, сургуулийн хүнс хангамжийн чиглэлийн үйлдвэр байгуулахыг дэмжив

Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хүнс хангамжийн чиглэлээр Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэгт дөрвөн байгууллага үйл ажиллагаа явуулж байна. 

Автобусны парк шинэчлэлийг наймдугаар сарын 25-ны дотор хийхийг үүрэг болгов

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал боллоо. Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийн тайлан болон тусгайлан өгсөн үүргийн хэрэгжилтийн талаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, 

Дөрвөн сартай хүүхдээ гудамжинд хаяж явсан эцэг, эхийг эрүүлжүүлж, хүүхдийг түр хамгаалах байранд авав

Нярай хүүхдийг эцэг, эх нь гудамжинд хаясан, хүүхэд хамгаалалтай холбоотой асуудлаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээлэл хийлээ.

Нью-Йоркийн метронд халдлага үйлдсэн этгээдэд бүх насаар нь хорих ял оноож болзошгүй

АНУ-ын Нью-Йорк хотын метронд өчигдөр дэлбэрэлт болсон. Дэлбэрэлтийг 62 настай Франк Жэймс үйлдсэн байж болзошгүй хэмээн түүнийг баривчилжээ. 

ОБЕГ: Машинтайгаа зорчиж яваад сураггүй болсон гурван иргэнийг хайж байна

Булган аймгийн төвөөс зүүн хойд зүгт 134 км Сэлэнгэ сумын Тариахтай багийн Харлагийн гол гэдэг газар гурван зорчигчтой явсан “Портер” машин Сэлэнгэ голын усанд унасан байж болзошгүй.

Хүнд даацын авто машинууд даац хэтрүүлэхгүй байхыг анхааруулж байна

Хүнпд даацын авто машинууд даац хэтрүүлэхгүй байхыг анхааруулж байна

Дөрвөн сартай хүүхдээ гудамжинд үлдээсэн эцэг эх хоёулаа согтуу байжээ

Хүүхдийг эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулж, түр хамгаалах байранд аваачжээ.

2022 он гарсаар манай улсын 24 мянган иргэн гадаад руу ажиллах, суралцах болон байнга оршин суух зорилгоор явжээ

Энэ оны нэгдүгээр улиралд манай улсын 63.4 (давхардсан тоогоор) мянган иргэн гадаадад зорчсон

Далан давхрын оршуулгын газрыг нүүлгэх ажил эхэллээ

10 га талбайд “Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн, оршуулгын үйлчилгээний нэгдсэн төв”-ийг байгуулна.

Хар тэнгисийн флотын гол хөлөг онгоц дээр гал гарсны улмаас ноцтой гэмтсэнийг Оросын тал хүлээн зөвшөөрөв

Тодорхойгүй шалтгаанаар Оросын тэнгисийн флот ноцтой хохирол амссан байна...

Нийслэлийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх долоон төсөл хэрэгжүүлнэ

Австрали ОХУ-ын "Газпром", "Транснефть" зэрэг 14 компанид хориг тавилаа

Австралийн засгийн газар Украинд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Оросын 14 компани, аж ахуйн нэгж, байгууллагад эдийн засгийн хориг арга хэмжээ авчээ.

Австрали ОХУ-ын

Австралийн засгийн газар Украинд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Оросын 14 компани, аж ахуйн нэгж, байгууллагад эдийн засгийн хориг арга хэмжээ авчээ.

»»
Хүнд даацын авто машинууд даац хэтрүүлэхгүй байхыг анхааруулж байна

Хаврын улирал бол цаг агаар дулаарч газрын хөрс гэссэнтэй холбоотойгоор авто замд ус чийг хуримтлагдаж, авто замын ачаа даах чадвар, бат бэхийн үзүүлэлт огцом буурдаг үе. 

Монгол, Тайванийн уран бүтээлчид хамтарсан үзэсгэлэнгээ дэлгэв

Тайванийн Тайжун хотын "Да дун" дүрслэх урлагийн үзэсгэлэнд шалгарсан Монгол болон Тайвань уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэнг " Монгол арт галерей"-д дэлгэсэн нь энэ юм.

Нөөцийн мэдээний дараа газрын тосны үнэ өслөө

Дэлхийн зах зээл дээрх үнэ...

»»
"Шилдэг тоглогч болоод илүү хичээх итгэл төрсөн"

Монголын сагсан бөмбөгийн “Улаанбаатар ММС энержи” багийн тоглогч А.Анандыг “Амжилтын эзэн” булангийн зочноор урилаа.

Опек-аас ОХУ-ын газрын тосны 7 сая тоннын экспортын алдагдлыг нөхөх боломжгүйг анхааруулснаар нефтийн үнэ өслөө

Газрын тос экспортлогч орнуудын нэгдсэн байгууллага болох ОПЕК-аас ОХУ-ын газрын тос болон бусад шингэний экспортын 7 сая тонн нийлүүлэлтийн алдагдлыг нөхөх боломжгүй гэж анхааруулснаар мягмар гарагт нефтийн үнэ өсжээ. 

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд зөвшөөрөлгүй барьсан хашааг буулгаж газрыг чөлөөллөө

Нийслэлийн Засаг даргын захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй барьсан хашаа, хайсыг буулгаж, газрыг чөлөөллөө. 

2022 оны гуравдугаар сард инфляц 14.4% болж, өмнөх оны мөн үеэс 11.9 нэгж хувиар нэмэгдэв

Хуучин орон сууцны үнэ Чингэлтэй дүүрэгт хамгийн өндөр буюу нэг метр квадрат нь 3.75 сая төгрөг байгаа юм

Иргэн, хуулийн этгээдээс 48 өргөдөл, гомдлыг хүлээн авав

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2022 оны 4 дүгээр сарын 4-8-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 48 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.

Хот хоорондын зарим чиглэлийн нийтийн тээврийг түр хязгаарлалаа

Нийт нутгаар цас орж, хүйтрэн авто замын зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүсэж, Сэлэнгэ аймгийн нутаг Цайдам, Хустайн даваа, Баяндаваа орчмын замын нөхцөл байдал хүндэрсэн учир орон нутаг болон Улаанбаатар хот талаас 

Био хийн эрчим хүчийг цахилгаанд хувиргадаг нян нээв

Нидерландын Радбудын их сургуулийн биологичид байгаль орчноос метан хийн молекулыг шингээж, чөлөөт электрон ялгаруулах чадвартай цэнгэг усны метанотроф бактерийн шинэ төрлийг нээжээ.

“iPhone” үйлдвэрлэгч компани үйл ажиллагаагаа түр зогсоожээ

ШАНХАЙ. /BBC/. Америкийн “Apple” компанийн “iPhone” гар утасны гол үйлдвэрлэгч технологийн компани БНХАУ-ын Шанхай хотод тогтоосон хөл хорионы улмаас үйл ажиллагаагаа түр зогсоож буйгаа мэдэгджээ.

НҮБ: Украинаас 4.6 сая гаруй хүн дүрвэжээ

КИЕВ. /Anadolu/. Орос-Украины дайны улмаас Украинаас дүрвэсэн иргэдийн тоо 4.6 сая давж, амиа алдсан энгийн иргэдийн тоо 1892-т хүрсэн талаар НҮБ мягмар гарагт мэдээлжээ.

НҮБ: Украинаас 4.6 сая гаруй хүн дүрвэжээ

КИЕВ. /Anadolu/. Орос-Украины дайны улмаас Украинаас дүрвэсэн иргэдийн тоо 4.6 сая давж, амиа алдсан энгийн иргэдийн тоо 1892-т хүрсэн талаар НҮБ мягмар гарагт мэдээлжээ.

»»
Украин: Фронтын мэдээ, Орос

Орос-Украины дайн 51 дэх өдрөө өрнөж байна. Энэ тухай оросын ТВ-ийн мэдээ олон сувгаар монголчуудад хүрдэг. 

Украин: Фронтын мэдээ, Орос

Орос-Украины дайн 51 дэх өдрөө өрнөж байна. Энэ тухай оросын ТВ-ийн мэдээ олон сувгаар монголчуудад хүрдэг. 

»»
Нью-Йоркт халдлага үйлдсэн этгээдийг бүх насаар нь хорих шийдвэр гаргажээ

Нью-Йорк хотын Бруклин дэх метроны буудалд иргэд рүү гал нээж, халдлага үйлдсэн 62 настай Фрэнк Жеймсийг батлан ​​даалтанд гаргахгүйгээр хорихоор болсон талаар мэдээллээ.

Нью-Йоркт халдлага үйлдсэн этгээдийг бүх насаар нь хорих шийдвэр гаргажээ

Нью-Йорк хотын Бруклин дэх метроны буудалд иргэд рүү гал нээж, халдлага үйлдсэн 62 настай Фрэнк Жеймсийг батлан ​​даалтанд гаргахгүйгээр хорихоор болсон талаар мэдээллээ.

»»
В.Путин: ОХУ барууны орнуудын орон зайг нөхөх газрын тосны шинэ зах зээлийг олно

МОСКВА. /Bloomberg/. ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин хэлэхдээ, ОХУ барууны орнууд руу экспортолдог их хэмжээний 

В.Путин: ОХУ барууны орнуудын орон зайг нөхөх газрын тосны шинэ зах зээлийг олно

МОСКВА. /Bloomberg/. ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин хэлэхдээ, ОХУ барууны орнууд руу экспортолдог их хэмжээний 

»»
АНУ Украинд нэмэлт 800 сая ам.долларын зэвсэг нийлүүлнэ

ВАШИНГТОН. /Reuters/. Украины армийн батлан хамгаалах хүчийг нэмэгдүүлэхийн тулд АНУ-ын зүгээс нэмэлт 800 сая ам.долларын цэргийн тусламж үзүүлэхээ тус улсын ерөнхийлөгч Ж.Байден лхагва гарагт зарлав.

Дэлхий нийтээрээ инфляцид идүүлж байна

ОХУ, Украин улс хоорондын мөргөлдөөнөөс үүдэж дэлхийн эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж томоохон цохилт болж, үнэ 

Дэлхий нийтээрээ инфляцид идүүлж байна

ОХУ, Украин улс хоорондын мөргөлдөөнөөс үүдэж дэлхийн эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж томоохон цохилт болж, үнэ 

»»
Нью-Йоркийн метронд халдлага үйлдсэн этгээдэд бүх насаар нь хорих ял оноож болзошгүй

АНУ-ын Нью-Йорк хотын метронд өчигдөр дэлбэрэлт болсон. Дэлбэрэлтийг 62 настай Франк Жэймс үйлдсэн байж болзошгүй хэмээн түүнийг баривчилжээ. 

Нью-Йоркийн метронд халдлага үйлдсэн этгээдэд бүх насаар нь хорих ял оноож болзошгүй

АНУ-ын Нью-Йорк хотын метронд өчигдөр дэлбэрэлт болсон. Дэлбэрэлтийг 62 настай Франк Жэймс үйлдсэн байж болзошгүй хэмээн түүнийг баривчилжээ. 

»»
НҮБ: Украинаас 4.6 сая гаруй хүн дүрвэжээ

КИЕВ. /Anadolu/. Орос-Украины дайны улмаас Украинаас дүрвэсэн иргэдийн тоо 4.6 сая давж, амиа алдсан энгийн иргэдийн тоо 1892-т хүрсэн талаар НҮБ мягмар гарагт мэдээлжээ.

НҮБ: Украинаас 4.6 сая гаруй хүн дүрвэжээ

КИЕВ. /Anadolu/. Орос-Украины дайны улмаас Украинаас дүрвэсэн иргэдийн тоо 4.6 сая давж, амиа алдсан энгийн иргэдийн тоо 1892-т хүрсэн талаар НҮБ мягмар гарагт мэдээлжээ.

»»
В.Путин: ОХУ-ын цэргийн ажиллагаа төлөвлөгөөний дагуу явагдаж байна

Украинд явуулж буй ОХУ-ын цэргийн ажиллагаа төлөвлөгөөний дагуу явагдаж байгаа бөгөөд тавьсан зорилгоо бүрэн биелүүлэх хүртэл үргэлжилнэ гэж тус улсын Ерөнхийлөгч Владимир Путин Беларусийн төрийн тэргүүн Александр Лукашенкогийн хамт “Восточный” сансрын буудалд очих үеэрээ мэдэгджээ.

Үүний зэрэгцээ түүний хэлснээр, Украины тал гуравдугаар сарын сүүлчээр Истанбулд болсон уулзалтаар хүрсэн тохиролцооноосоо буцсан тул Киевтэй хийж буй хэлэлцээ дахин мухардалд орсон байна.

В.Зеленский БНСУ-аас цэргийн техник хэрэгслийн тусламж хүсжээ

СӨҮЛ. /Yonhap/. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский даваа гарагт БНСУ-аас Оросын түрэмгийлэлтэй тэмцэхэд 

Нью-Йоркийн метронд гал нээсэн сэжигтнийг цагдаа нар эрэн сурвалжилж байна

АНУ-ын Нью-Йорк хотын Бруклин дүүргийн “36-р гудамж” метроны буудалд өглөөний оргил ачааллын үеэр буюу 08:30 цагийн орчимд гал нээсэн хэрэг мягмар гарагт гарсан байна. 

Францын сонгууль: Хоёр дахь шатны кампанит ажил эхлэх үед Макрон Ле Пенийг ониллоо

Эммануэль Макрон Францын ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шатанд хэт барууны үзэлтэй өрсөлдөгч Марин Ле Пентэй шууд өрсөлдөж, дахин сонгогдох кампанит ажлаа эхлүүлж байна. 

Украин: Оросын ялагдал ба Путины охины өчил

Бид хойноо Орос гэдэг аугаа том хөрштэй. Тэр хөрш маань дайнд татагдан орсон. Тэр дайны тухай монголчууд сонирхох нь зүй ёсны хэрэг. Оросын ТВ, сайтууд Монголд чөлөөтэй нэвтэрч манай иргэд оросын талын мэдээлэл хангалттай авдаг. 

Дэлхийн банк: Украины эдийн засаг 45 хувиар агших төлөвтэй байна

ВАШИНГТОН. /DW/. Украины эдийн засаг энэ онд 45.1 хувиар агших төлөвтэй байгааг Дэлхийн банкны шинэ тайлан харуулжээ.

Францын ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатанд Э.Макрон тэргүүлж байна

ПАРИС. /RIA Novosti/. Францын одоогийн Ерөнхийлөгч Эммануэль Макрон саналын хуудасны 95 хувийг тоолсны дараах 

Барууны орнууд 800 гаруй хориг арга хэмжээ авчээ

АНУ-ын эрх баригчид Москвагийн эсрэг хориг арга хэмжээний хүрээнд тус улсын банкууд дахь ОХУ-ын 600 тэрбум ам.долларын гадаад валютын нөөцийг царцаасан. 

ЕХ наймдугаар сараас эхлэн Оросын нүүрсний импортыг хориглох шийдвэрийг батлав

ПАРИС. /AFP/. Европын холбоо пүрэв гарагт ОХУ-ын нүүрсний импортод хориг тавьж, тус улсын хөлөг онгоцуудад ЕХ боомтуудаа хааж байгаагаа мэдэгдлээ.

Зеленский: Оросууд Мариуполийн цогцсуудыг цуглуулж байна

Украины Ерөнхийлөгч Зеленский ээлжит видео бичлэгээрээ нөхцөл байдлын талаар ярив. Тэрбээр Украины өмнөд хэсгийн Мариуполь хотын талаар ярихдаа “Оросын арми Мариуполь хотод юу хийсэн талаар дэлхий нийт мэдвэл юу болох нь төсөөлшгүй” гэв.

ОХУ-ыг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс хасжээ

НҮБ. /Anadolu/. НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл дэх ОХУ-ын үйл ажиллагааг түр зогсоох тогтоолыг Ерөнхий Ассамблей  пүрэв гарагт баталлаа.

Шойгу Хойд Солонгосоос пуужин гуйх дээрээ тулжээ

Орос-Украины дайн 5 дахь 7 хоногоо үдлээ. Дайны мэдээ өдөр тутам хэт олон нийтлэгдэж байна. 

Путин байгалийн хийн төлбөрийн нөхцөлөөр хариу цохилт өгч байна

ОХУ гадаад төлбөр тооцоогоо зөвхөн рублиэр хийнэ гэсэн учраас дөрөвдүгээр сарын нэгж өртөг 1000 төгрөгөөр огцом нэмэгдсэн гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  УИХ-ын лхагва гарагийн чуулганаар мэдэгдэв. 