Mongolia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

BOLOD ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: Ардын хувьсгалын 100 жил, 101 жилийн баяр наадмын зохион байгуулагчаар найруулагч Н.Наранбаатар ажиллана

BOLOD ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: Ардын хувьсгалын 100 жил, 101 жилийн баяр наадмын зохион байгуулагчаар найруулагч Н.Наранбаатар ажиллана

2022-05-17

BOLOD.MN сайт долоо хоног бүр нийгэм, улс төр, эдийн засгийн хүрээнд өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэдэг. Эдгээр өдрүүдэд улсын их баяр наадмын эхлэл, төгсгөлийг зохион байгуулах хүний нэр тодорлоо. Түүнчлэн МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үе, үеийн ерөнхийлөгчдийг хүлээн авч уулзан, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг талаар хэлэлцэн ярилцаж, энэ талаар хамтарч ажиллахаар боллоо. Эдгээр болон бусад онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Э.Хүрэлсүх үе үеийн Ерөнхийлөгчдийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүх үе үеийн Ерөнхийлөгч нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч, Төрийн тэргүүнээр ажиллаж байсан П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, Х.Баттулга нар оролцов. Уулзалтаар улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, гадаад, дотоод хүчин зүйлс болон бусад асуудлаар санал бодлоо солилцлоо. Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, үндэсний эв нэгдэл, гадаад, дотоод бодлогын асуудлаар цаашид үе үеийн Төрийн тэргүүн нар хамтран ажиллах, зөвлөлдөх механизмыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэргэд байгуулах нь зүйтэй гэдэгт санал нэгдлээ.

Татвараар 7.2 их наяд төгрөгийн орлого бүрдүүлжээ

Татварын байгууллагаас хөдөлмөрлөж буй иргэн бүрд и-баримтын системээр дамжуулан цахим талархал хүргүүлж буй. Үүгээр жил бүр болдог “Татвар төлөгчдийн өдрүүд” эхэлж буйг Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал мэдээллээ.

Өнгөрсөн оны жилийн эцсийн тоон мэдээгээр Монголын татварын алба улс, орон нутгийн төсөвт 7.2 их наяд төгрөгийн татварын орлого бүрдүүлээд буйг тэрбээр мэдээллээ. Үүнээс:

  • ААН-ийн орлогын албан татвар 33.3 хувийг,
  • НӨАТ 17.1 хувийг,
  • Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 22.1 хувийг
  • Бусад татвар 27.5 хувийг тус тус эзэлж байна.

Татварын орлогын 7.2 их наяд төгрөг нь Монгол Улсын нийт төсвийн 53.2 хувийг эзэлж байна. Татварын өдрүүдээр татварын байгууллагаас  шилдэг татвар төлөгч ААН-үүдийг зарлав. Энэ оноос татвар төлөгч ААН-үүдийг ялгаатай авч үзэн тодруулж байна. Тухайлбал, дунд, жижиг, бичил ангиллын ААН-үүдийн татварын дундаж орлого хэд байгаа, татварын хэдэн хувийн орлогоор ангилж буй талаар тодруулбал, тэрбээр, дунд ангиллын татвар төлөгчдийг 3 тэрбум төгрөгөөс 20 тэрбум төгрөг хүртэл, жижиг ангиллын татвар төлөгчдийг жилийн борлуулалтын орлого 50 сая төгрөгөөс дээш 3 тэрбум төгрөг хүртэл, бичил ангиллынхныг 50 сая төгрөгөөс бага орлогоор тооцон тодруулжээ. Үүнээс бичил ангиллынхан жилд 1 удаа 1 хувиар татвар төлж байгааг тодотголоо. 

Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын үйл ажиллагааг Н.Наранбаатар найруулна

Ардын хувьсгалын 101 жилийн баяр наадмыг 100 жилийн тэгш ойтой хамтатган тэмдэглэхээр Засгийн газраас төлөвлөж байгаа билээ. Цар тахлын улмаас сүүлийн хоёр жил үндэсний томоохон баяруудыг тэмдэглэлгүй өнжсөн юм. Түүхэн ойг хамтатгаж тэмдэглэх өнөө жилийн баяр наадмын нээлт, хаалтыг дэглэх найруулагчийн талаарх таамаг яриа олон нийтийн дунд өрнөж байсан.

Тэгвэл Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын үйл ажиллагааны найруулагчаар Н.Наранбаатарыг ажиллуулахаар сонгосон талаар эх сурвалж мэдээллээ. Дашрамд сонирхуулахад, өнгөрсөн дөрөвдүгээр сард Засгийн газраас Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцээд, УИХ-д өргөн барихаар тогтсон. Тус хуулийг шинэчлэн баталснаар,

  •  
    • Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах эрх зүйн орчин боловсронгуй болно.
    • Үндэсний их баяр наадмаар барилдах бөх, уяач, сур харваач болон шагай харваачийн эрх, үүрэг тодорхой, хуулийг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын механизм боловсронгуй болно.
    • Допинг хэрэглэсэн бөх, харваач, уяач, тэдгээрийн багш, дасгалжуулагч, дэвжээ зэрэгт хариуцлага тооцох олон улсын механизм бүрдсэнээр допинг хэрэглэх нь багасч, үүнээс үүдэлтэй баяр, наадмыг маргаангүй зохион байгуулах нөхцөл бүрдэнэ гэж хууль санаачлагчид үзжээ.

Улаанбаатараас Дорноговь руу явж байсан автомашин мөргөлдөж, хүүхэд гэмтжээ

Говьсүмбэр аймгийн Баянтал суманд хоёр автомашин мөргөлдсөн осол энэ сарын 9-н гарсан. Улмаар нэг хүн автомашины эд ангид хавчуулагдаж, аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн байна. Осол аймгийн төвөөс зүүн урд зүгт 77 км, сумын төвөөс зүүн зүгт 68 км-т “Гүн жалга” гэдэг газар болсон байна.

Аймгийн Онцгой байдлын албаны алба хаагчдыг очиход Дорноговь аймгаас Улаанбаатар хотын чиглэлд “Кольт” загварын суудлын автомашин, нийслэлээс тус аймгийн Айраг сумын чиглэлд “Маяти-2” загварын ачааны автомашинтай мөргөлдсөн осол гарсан байв.

Улаанбаатар хот руу явж байсан "Кольт" автомашинд таван хүн зорчиж явсаны гурав нь хүүхэд байсан бол Айраг сум руу явж байсан  ачааны автомашин хоёр зорчигчтой явж байжээ.

Ослын улмаас  нийслэлийн Баянгол дүүрэгт оршин суух хаягтай 6 настай охин автомашины эд ангид хавчуулагдан хүнд гэмтсэн байсныг эсэн мэнд гаргаж аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэж өгчээ.

Олон улсын сувилагчдын өдөр тохиолоо

“Олон улсын сувилагчдын өдөр”-ийг жил бүрийн тавдугаар сарын 12-нд дэлхий нийтээрээ тэмдэглэдэг уламжлалтай. Монгол Улсын хувьд, 1995 оноос хойш энэ өдрийг тэмдэглэх болсон. Жил бүрийн сувилагчдын өдрийн хүрээнд тэдний мэргэжил, мэдлэгийг дээшлүүлэх, сурталчлах, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих зэрэг өргөн хүрээтэй үйл ажиллагааг зохион байгуулж тэмдэглэдэг. Өнөөдөр Монгол Улсад 11 мянган сувилагч мэргэжил эзэмшсэн хүн байна.

Дэлхийн сувилагчдын өдрийг угтан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэлхий нийтийг хамарсан Ковид-19 халдварт цар тахлын амаргүй хүнд нөхцөлд ард түмний амь нас, аюулгүй байдлын төлөө өөрийн амь нас, ар гэрээ умартан зүтгэж ачааны хүндийг үүрсэн энх цагийн эгэл баатрууд-сувилагчдад төрийн дээд одон медаль гардуулан Монголын ард түмний нэрийн өмнөөс гүн талархал илэрхийллээ. 

Шинэ төрлийн хар тамхи хилээр оруулахыг завдсан үйлдлийг зогсоолоо

Цар тахлын хөл хорио харьцангуй суларч буйтай холбогдуулан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, ялангуяа шинэ төрлийн синтетик бодис улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэг сүүлийн үед өсөн нэмэгдэх хандлагатай байна.

Иргэд цахим сүлжээ ашиглан “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” 1971 оны НҮБ-ын конвенцын 2 дугаар жагсаалтад 2021 оны 12 дугаар сард шинээр бүртгэгдсэн шинэ төрлийн сэтгэцэд нөлөөт бодис захиалж, улмаар олон улсын шуудан, илгээмж ашиглан ачаа бараа, эд зүйлст нуун далдлах замаар улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх оролдлого гаргаж байна. 

Тагнуулын байгууллагад хуулиар олгосон чиг, үүргийн хүрээнд холбогдох байгууллагуудтай хамтран олон улсын шуудан, илгээмж ашиглан сэтгэцэд хүчтэй нөлөө үзүүлэгч бодис улсын хил нэвтрүүлэх гэж байсан удаа дараагийн үйлдлийг илрүүлэн, таслан зогсоосон. Мөн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтийн гадаад зам сувгийг таслан зогсоох, тээвэрлэгч, борлуулагч нарын хууль бус үйлдэлд хяналт тавин ажиллаж байна.

2021 оноос хойш 11 удаагийн үйлдэлд, 16 иргэнийг холбогдуулан шалгаж, 4,5 литр шинэ төрлийн сэтгэцэд нөлөөт бодис хураан авч устгалд оруулж, хүүхэд залуусын дунд тархахаас урьдчилан сэргийлсэн. Шинэ төрлийн сэтгэцэд нөлөөт бодис нь хүний бие, сэтгэцэд асар их хор нөлөөтэй бөгөөд төв мэдрэлийн системийг гэмтээгээд зогсохгүй, тухайн бодист донтох эрсдэлийг үүсгэдэг.

Иймд энэ төрлийн гэмт хэргийг зохион байгуулахад оролцох, улсын хил нэвтрүүлэх, олон нийтэд сурталчлах, буруу мэдээлэл тараах, бусдад ашиглагдах, уруу татагдах зэргээр өөрийгөө болон бусдыг эрсдэлд оруулахгүй байж, эцэг, эх, асран хамгаалагч нар хүүхдийнхээ цахим хэрэглээ, найз нөхөд, биеэ авч яваа байдалд анхаарч, мансууруулах бодисын хор аюулаас урьдчилан сэргийлнэ үү.

Элон Маскын “Starlink интернэт Монгол орж ирнэ

Шинжлэх ухаан, технологи, сансар судлалын салбарын акул Элон Маск дэлхийн тойрог замд 12 мянган ширхэг хиймэл дагуул байрлуулж, цэнхэр гаригийн өнцөг булан бүрт өндөр хурдны интернэт нэвтрүүлэх хүсэлтэй билээ. Энэ ажил нь ч аль хэдийнэ хэрэгжиж, 32 улсад үйлчилгээгээ нэвтрүүлээд буй. Одоогоор “Starlink”-ийн 1100 хиймэл дагуул дэлхийн тойрог замд байна.

Тэгвэл 100 mbps хурдтай “SpaceX” компанийн “Starlink” интернет Монголд үйлчилгээгээ нэвтрүүлэхэд нэг алхам ойртжээ. Тодруулбал, өнгөрөгч гуравдугаар сарын 21-ний өдөр улсын бүртгэлийн ерөнхий газар “Старлинк Сервисес Монголиа” компани бүртгэгдэж, гүйцэтгэх захирлаар нь Лаурен Эшли Дрейер гэх “Starlink Lithuania”-ийг удирддаг бүсгүй бүртгүүлжээ. Үйл ажиллагааны чиглэл нь бизнесийн зөвлөгөө өгөх, мэдээллийн технологийн үйл ажиллагаа гэнэ. Харин эцсийн өмчлөгчөөр нь алдарт Элон Маск бүртгэгдсэн аж.

BOLOD ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: Ардын хувьсгалын 100 жил, 101 жилийн баяр наадмын зохион байгуулагчаар найруулагч Н.Наранбаатар ажиллана
Bolod.mn

Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.
Үгийн санд шүүлтүүр хийсэн болно

Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан болно

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдөр товлогдлоо.

Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан болно

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдөр товлогдлоо.

»»
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны тендерүүдийг авлигачид хамж байгааг анзаарсангүй юу, А.Ариунзаяа сайд аа

Ардын намынхан “Авлига, албан тушаалын хэрэгтнүүдтэй  хатуу тэмцэнэ” гэж лоозогнодог мөртөө халаас нэгтэй, хамаарал бүхий этгээдүүдийнх нь компаниудыг улсын төсвөөр угжсаар байгааг юу гэж ойлгох вэ.

"Гэрэл зурагт дурлагсад" группын 14дэх удаагийн өдөрлөг зохион байгуулагдлаа

Энэхүү өдөрлөгөө "Дээлтэй Монгол" сэдвийн дор хийсэн бөгөөд уг арга хэмжээнд 300-аад дээлтэй Монголчууд оролцсон юм. 

Энэхүү өдөрлөгөө "Дээлтэй Монгол" сэдвийн дор хийсэн бөгөөд уг арга хэмжээнд 300-аад дээлтэй Монголчууд оролцсон юм. 

»»
"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарих үйл ажиллагаа зохион байгууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалах, нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг санаачлан эхлүүлсэн. 

12 нэр төрлийн 268.5 сая төгрөгний үнэ бүхий эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

“Эмнэлгийн тусламж, үйлчилгээг сайжруулснаар Тогтвортой хөгжлийн зорилтод хүрэх, Эх, нярай, хүүхдийн эндэгдлийг бууруулах” төслийн танилцуулах уулзалт боллоо. 

Гэгээлэг нийгмийн баатрууд

Хашаандаа гучин төрлийн 300н мод, төрж өссөн нутгийнхаа эко цэцэрлэгт хүрээлэнд 800 мод тарьжээ

Гэгээлэг нийгмийн баатрууд

Хашаандаа гучин төрлийн 300н мод, төрж өссөн нутгийнхаа эко цэцэрлэгт хүрээлэнд 800 мод тарьжээ

»»
Монгол улсын Төмөр замын салбарын хөгжлийн тулгамдсан асуудлууд

Олон улсын эрдэм шинжилгээний бага хурлын илтгэлүүдээс цувралаар танилцуулж байна.  Сэдэв: Монгол орны цэвдэгтэй бүс нутагт уур амьсгалын дулааралд дасан зохицсон төмөр замын далангийн хийц шийдлүүд

М.Намуун дэлхийн аваргын V байрт шалгарлаа

Боксын насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ДАШТ Турк улсын Истанбул хотод үргэлжилж байна. Тус тэмцээнд Монгол Улсаас Б.Пүрэв-Очир, Т.Чулуунтөмөр, С.Баттулга дасгалжуулагчийн удирдлага дор 10 тамирчин оролцож байгаа билээ.

У.Хүрэлсүх: Хүнсээ дотоодоос бүрэн хангахын тулд төрөөс дэмжлэг, туслалцаа үзүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ өдрүүдэд газар тариалангийн бүс нутагт ажиллан, төмс, хүнсний ногоо болон газар тариалан эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзаж байна.

Г.Батхүү агсан Төрийн ордонд амиа алдаад гурван жил болж байна

Төр, нийгмийн зүтгэлтэн Г.Батхүү одоогоос гурван жилийн өмнө буюу 2019 оны тавдугаар сарын 17-нд Төрийн ордонд амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ.

Гүнтийн замыг маргаашаас хаана

Гүнтийн замыг засахаар маргаашаас буюу 18-наас эхлэн хаана хэмээн Нийслэлийн авто замын хөгжлийн газраас мэдээллээ. 

Гүнтийн замыг маргаашаас хаана

Гүнтийн замыг засахаар маргаашаас буюу 18-наас эхлэн хаана хэмээн Нийслэлийн авто замын хөгжлийн газраас мэдээллээ. 

»»
47 албан тушаалтны ХАСХОМ-ийг хянан шалгажээ

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2022 оны тавдугаар сарын 9-13-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 422 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 

McDonald's 30 жилийн дараа Оросыг орхиж, 850 салбар ресторанаа зарлаа

Түргэн хоолны томоохон компани Оросын зах зээлээс гарч буйгаа мэдэгдэв.

McDonald's 30 жилийн дараа Оросыг орхиж, 850 салбар ресторанаа зарлаа

Түргэн хоолны томоохон компани Оросын зах зээлээс гарч буйгаа мэдэгдэв.

»»
Сүүний урамшууллыг бүтэн жилээр нь олгох санал дэвшүүлжээ

Монгол Улсын сүү, сүүн бүтээгдэхүүн нь стратегийн хүнсэнд тооцогддог. 

Сүүний урамшууллыг бүтэн жилээр нь олгох санал дэвшүүлжээ

Монгол Улсын сүү, сүүн бүтээгдэхүүн нь стратегийн хүнсэнд тооцогддог. 

»»
DM: Ши Жиньпин тархины аневризм өвчин туссан

БНХАУ-ын дарга Ши Жиньпин тархины аневризм өвчинтэй, үүний улмаас улс төрөөс гарч болзошгүй гэсэн мэдээлэл гадаадын хэвлэлүүдээр тархжээ. 

DM: Ши Жиньпин тархины аневризм өвчин туссан

БНХАУ-ын дарга Ши Жиньпин тархины аневризм өвчинтэй, үүний улмаас улс төрөөс гарч болзошгүй гэсэн мэдээлэл гадаадын хэвлэлүүдээр тархжээ. 

»»
АТГ 47 албан тушаалтны ХАСХОМ-ийг хянан шалгав

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2022 оны 5 дугаар сарын 9-13-ны өдрүүдэд нийтийн 

АТГ 47 албан тушаалтны ХАСХОМ-ийг хянан шалгав

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2022 оны 5 дугаар сарын 9-13-ны өдрүүдэд нийтийн 

»»
21 нас хүрээгүй хүнд цахилгаан тамхи худалдахгүй байхыг уриаллаа

Цахилгаан тамхи хэрэглэгчид болон худалдаалагчид мэдээлэл хийлээ.

21 нас хүрээгүй хүнд цахилгаан тамхи худалдахгүй байхыг уриаллаа

Цахилгаан тамхи хэрэглэгчид болон худалдаалагчид мэдээлэл хийлээ.

»»
Баяр наадмын хууль батлагдвал допингтой бөхчүүд барилдах уу?

Үндэсний их баяр наадмын тухай хуулийг тавдугаар сарын 4-ний өдөр өргөн мэдүүлжээ.

Баяр наадмын хууль батлагдвал допингтой бөхчүүд барилдах уу?

Үндэсний их баяр наадмын тухай хуулийг тавдугаар сарын 4-ний өдөр өргөн мэдүүлжээ.

»»
Европ хог хаягдлаа ядуу хөрш орон руу хаядаг

Барууны олон орон байгаль орчны төлөө зөвхөн өөрийн хилийн хүрээндээ тэмцэж, аюултай хог хаягдлаа хол хаядаг. Албан 

Европ хог хаягдлаа ядуу хөрш орон руу хаядаг

Барууны олон орон байгаль орчны төлөө зөвхөн өөрийн хилийн хүрээндээ тэмцэж, аюултай хог хаягдлаа хол хаядаг. Албан 

»»
"Тамгагүй төр" жүжгийг олон улсад гаргахаар судална

Соёлын сайд Ч.Номин “Тамгагүй төр” жүжгийн уран бүтээлчидтэй уулзлаа. Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны 

Соёлын сайд Ч.Номин “Тамгагүй төр” жүжгийн уран бүтээлчидтэй уулзлаа. Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны 

»»
"Google" компани "Apple"-тай өрсөлдөхөөр анхны ухаалаг бугуйн цагаа танилцууллаа

“Google” компани “Apple”-тай өрсөлдөхөөр өөрийн анхны ухаалаг бугуйн цагаа танилцууллаа.

“Google” компани “Apple”-тай өрсөлдөхөөр өөрийн анхны ухаалаг бугуйн цагаа танилцууллаа.

»»
Машин угаалгын газруудад саарал ус хэрэглэх ШААРДЛАГА тавьж байна

Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. 

Машин угаалгын газруудад саарал ус хэрэглэх ШААРДЛАГА тавьж байна

Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. 

»»
Жастин Бибер хоригт орж, Ferrari машин худалдан авах эрхгүй болжээЖастин Бибер хоригт орж, Ferrari машин худалдан авах эрхгүй болжээ

Ferrari дуучин Жастин Биберт өөрийнх нь брэндийн машин худалдан авахыг хоригложээ. Италийн домогт автобрэнд Канадын 

Финланд, Швед улс НАТО-д элсэх шийдвэрээ албан ёсоор гаргажээ

СТОКОЛМ. /RIA Novosti/. Швед улс НАТО-д гишүүнээр элсэх хүсэлтээ өгөх шийдвэрийг албан ёсоор гаргасан тухай тус улсын эрх баригч Социал-демократ нам мэдэгджээ.

Гар утасны гэрэл “цахим тэнэгрэл"-д хүргэх аюултай

Гар утаснаас цацарч буй гэрэл болон Альцгеймерийн өвчний хооронд холбоо хамаарал бий гэдгийг саяхан явуулсан судалгааны дүн харууллаа.