Mongolia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг тонон дээрэмдсэн баримтууд

Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг тонон дээрэмдсэн баримтууд

2022-04-06

1. Төмөртэйн ордыг төрсөн эгч, хүргэндээ бэлэглэв 

нарын гарын үсэгтэй 02 тоот тогтоолоор Хар төмөрлөгийн үйлдвэрийн захирал Б.Шагдарыг чөлөөлж, Л.Нацагдорж гэгчийг томилжээ. Л.Нацагдорж нь Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд орших Төмөртэйн ордын ашиглалтын лицензийг төрсөн эгч Л.Туяагийн “БЛТ” компанид 1998 оны 1-р сарын 28-нд шилжүүлсэн байна. Л.Туяаг “БЛТ” ХХК-даа авсан ашиглалтын лицензээ өөрийн нөхөр Л.Баярцогтын “Төмөртэйн хүдэр” ХХК-д 7 жилийн дараа буюу 2005 онд шилжүүлжээ. Л.Нацагдоржийн хүргэн Л.Баярцогт нь 1995-1996 онд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн Улаанбаатар дахь төлөөлөгчөөр сууж байсан түүхтэй. Төрийн өмчийн үйлдвэрийн 229 сая гаруй  тоннын нөөцтэй, өнөөгийн үнэ цэнээр 40 их наяд төгрөг буюу Монгол Улсын Дотоодын нийт бүтээгдэхүүнээс давах асар их баялагтай орд газрыг төрсөн эгч, хүргэндээ өгч байсан ноцтой баримт юм.

Энд Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг хувьчлал нэрээр хулгайлсан, Эрдэнэтийн 49 хувийг төрийн өөрийнх нь мөнгөөр авсан, Хөгжлийн банкыг тоносон хар түүхэнд нэр, мөрөө үлдээсэн нөгөө  хэдэн хүн ахин гарч ирж байна. Төрсөн эгч, хүргэндээ улсын орд баялгийг өгсөн Л.Нацагдоржийг томилсон хүн нь тухайн үеийн ТӨХ-ны дарга, 2012-2016 оны УИХ-ын дарга, АН-ын дарга асан З.Энхболд байжээ. ТӨХ-ны тамгын даргын хувьд гарын үсгээ зурж, гардан зохион байгуулсан хүний нэг Б.Шинэбаатар бол “фортуна”Н.Батбаярын толгойлсон ЭЗХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Хөгжлийн банкны ТУЗ-ийн даргаар ажиллаж, хамгийн их чанаргүй өр зээл үүсгэсэн, ХХБ-ны “сахал” Д.Эрдэнэбилэгийг төлөөлөн Эрдэнэт үйлдвэрийн Тэргүүн дэд захирлаар очиж байсан хүн юм. Б.Шинэбаатар өнөөдөр Хөгжлийн банкны хэргээр цагдан хоригдож байна.     

2. Буянгийн Жагаа алдагдсан ордыг буцаав

2006.06.07. Хамтарсан Засгийн газрын Үйлдвэр, худалдааны сайд Б.Жаргалсайхан 79 тоот тушаал гаргаж, Төмөртэйн ордыг эзэмшигчийн үйл ажиллагааг судлах ажлын хэсэг томилсон. Улмаар Төмөртэйн ордын 13319А дугаар бүхий ашигт малтмал ашиглалтын зөвшөөрлийг “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”ТӨХК-д 2008 оны 2-р сарын 28-нд буцаан олгож байжээ. Буянгийн Жагаагийн алдагдсан баялгаа төрдөө эргүүлэн олж авчирсан энэ шийдвэр 5 жилийн дараа дахин цуцлагдах болно. 

3. Цүнхэнд багтдаг компани дэлхийн томчуудыг “ялав”

2011.12.23. Үйл ажиллагаа явуулаагүй, тамга, гэрчилгээнээс цаашгүй “Кью Эс Си” гэдэг компани Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн хөрөнгө оруулагчаар тодорч, ТӨХ-ны дарга Д.Сугартай Хөрөнгө оруулалтын гэрээ байгууллаа. Д.Эрдэнэбилэгийн цүнхэнд багтдаг тоглоомын компани “Кью Эс Си” дэлхийн аварга том корпорациудыг ялсан болж таарав. Солонгосын “Поско”, Энэтхэгийн “Меско стийл”, “Ай Си Эм”, Хятадын “Бао Ган”,  "China National Precision Machinery I/E corporation гэсэн таван аварга том корпораци Д.Эрдэнэбилэгийн 2 хон жилийн өмнө бүртгүүлсэн компанид навсайтал “ялагджээ”. “Бейзмент” гэдэг айлын хаяган дээр бүртгэлтэй, огт үйл ажиллагаа явуулаагүй компани 24 цагийн дотор Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн хөрөнгө оруулагчаар   шалгаран, дэлхийн 9 том банк, корпорацийг ялсан жүжигтэй яг адилхан зохиол энд ч мөн бичигдсэн байна. Худалдаа, хөгжлийн банк, Улаанбаатар хотын банкны ТУЗ-ийн дарга “сахал” хэмээх Д.Эрдэнэбилэгийн тоглоомын  “Бейзмент” нэртэй цүнхний компани дэлхийн том банк, группуудыг “ялж” чадахад Х.Баттулга Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайд байв. Ерөнхий сайдын харьяанд байсан Төрийн өмчийн хороог Х.Баттулга өөрийнхөө яамны мэдэлд татан авчирсны дараа ийм жүжиг тавигдсан байдаг. 

Өөрийн хөрөнгөгүй “Кью Эс Си” компани Дарханы төмөрлөгийн үйлдвэрт 10 жилийн дотор 49 сая долларын хөрөнгө оруулан, бүрэн санхүүжүүлж, төмөр зам, ачих буулгах байгууламж, цахилгаан хангамж зэргийг барьж байгуулан, ордын төмрийн хүдрийн 70 хувийг өртгөөр нь авах эрх эдлэх гэрээ байгуулжээ. Арван жил буюу 2021 оны 12-р сарын 23 хүртэлх хугацаанд гэхэд Дарханы төмөрлөгийн үйлдвэрт хөрөнгө оруулж, жилд 3 сая тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай болгож, Оюутолгой, Тавантолгой, V цахилгаан станц зэрэг томоохон бүтээн байгуулалтанд хэрэгтэй арматур, ган хийц нийлүүлэх, төмөр зам, автозам, шугам сүлжээ барьж байгуулах асар том үүрэг хүлээсэн байна. 

4. Их дээрмийн бэлтгэл операци ажиллагаа

2012-2013 он. Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэгийн толгойлсон Ардчилсан намын Засгийн газрууд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг төмрийн ордуудтай нь тонон дээрэмдэхийг ХХБ-ны эзэн Д.Эрдэнэбилэгт дараалан зөвшөөрсөн юм. Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг 30 жилийн концессоор авахын угтвар нөхцлийг зориудаар бүрдүүлж, Төрийн өмчийн хорооны 326, 327 тоот хоёр тогтоол нэг өдөр дараалан гарсан. Эхнийх нь Дарханы төмөрлөгийн үйлдвэрт “Кью Эс Си” компани 48 сая долларын хөрөнгө оруулсныг нь зөвшөөрсөн утгатай байсан бол удаах тогтоолоор гэрээний үүргээ биелүүлснийг нь харгалзаж менежментийг нь шилжүүлэхээр заажээ.

Хэрвээ “Кью Эс Си” хөрөнгө оруулалтын гэрээгээ биелүүлсэн бол үйлдвэрлэлийн хүчин чадлыг жилд 3 сая тоннд хүргэж, Төмөртэйн ордыг холбосон төмөр замыг, терминал, кемптэй нь барьж, цахилгаан хангамжийг бүрэн шийдсэн байх ёстой байв. Гэвч “Кью Эс Си компани Дарханы төмөрлөгийн үйлдвэрт 81,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулсан гэх дүгнэлтийг Үндэсний аудитын газар хийлээ.

Үндэсний аудитын газар нь УИХ-аас байгуулдаг байгууллага. Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн захирлаар Л.Нацагдорж гэгчийг томилж, тэр нь төрсөн эгч, хүргэндээ Төмөртэйн ордыг шилжүүлэх үүд хаалгыг нээсэн УИХ-ын дарга З.Энхболдын санал оруулан томилсон Ерөнхий аудитор энэхүү дүгнэлтийг гаргасан.

5. Концесс нэртэй их дээрэм

2014.02.28. Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Засгийн газар 69 тоот тогтоол гаргаж, Уул уурхайн металлургийн цогцолбор байгуулах төслийн концессын гэрээг “Кью Эс Си” ХХК-тай байгуулахыг ЭЗХ-ийн сайд Н.Батбаярт даалгав. Үйлдвэрийн удирдлагын эрх, өмчийг шилжүүлэхийг Төрийн өмчийн хорооны дарга Д.Цогтбаатарт, ТЭЗҮ, зураг төслийг батлах, тусгай зөвшөөрөл олгохыг Үйлдвэр, хөдөө аж аухйн сайд Х.Баттулга, Зам тээврийн сайд А.Гансүх нарт даалгасан байна. Н.Алтанхуяг нь Д.Эрдэнэбилэгт зээл олгосон, төрийн өмчийг үнэгүй өгсөн үйлдэлд өөрийгөө огт хамаагүй гэж мэлздэг боловч өөрийнхөө тэргүүлсэн Засгийн газрынхаа тогтоолыг худал гэж хэлэх боломжгүй юм.  

“Кью Эс Си” компани хуурай, нойтон аргын баяжмалын үйлдвэр, ангижруулсан төмрийн үйлдвэр, жилд 300 мянган тонн эцсийн бүтээгдэхүүн буюу арматур, ган хийц, ган бөмбөлөг үйлдвэрлэх, 33,4 км төмөр замыг ачих буулгах терминалтай, 95 км хүнд даацын автозам, 50 км цахилгаан шугам, дэд станц барих зэрэг 6 үндсэн үүрэг хүлээжээ. Энэ зургаан том ажлаас ангижруулсан төмөр үйлдвэрлэх, барилгын үнийн өсөлтийг хазаарлаж болох байсан арматур болон  Эрдэнэтэд нийлүүлэх ган бөмбөлөг үйлдвэрлэх үүрэг даалгавар огт биелээгүй. Харин анхан шатны боловсруулалт хийх буюу баяжмал үйлдвэрлэх, төмөр зам, авто зам, цахилгаан шугам барих ажил биелсэн гэх боловч улс оронд асар их хохиролтой санхүүгийн схемчлэгдсэн луйвар явагдаж, төрийн сайд асан гурван хүн ял шийтгэл хүлээсэн гэмт хэрэг гарсан юм. 

6. Хөгжлийн банкинд тавьсан их өр 

Өөрийн хөрөнгөөр Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг өөд татаж, өргөтгөж шинэчлэх үүргээ биелүүлээгүй, анхнаасаа ийм чадавхигүй байсан “Кью Эс Си” 2014 онд Хөгжлийн банкнаас 71,3 сая долларын зээл авсан. Авсан арга зам, зориулалт нь эрс ялгаатай. 1-рт, Засгийн газрын тогтоол, шийдвэргүйгээр авсан зээл. 2-рт, Хөгжлийн банкинд Худалдаа, хөгжлийн банк, Оросын МИБ банкнаас хүүтэй мөнгө байршуулж, түүнийгээ зээл болгон авсан. 3-рт, мөнгө зориулалтын бусаар зарцуулсан. 4-рт, барьцаанд нь 730 саяар үнэлсэн нэг орон сууц, тоног төхөөрөмж, төмрийн хүдрийн овоолго, ирээдүйн орлого гэх мэтийг тавьсан.   

“Кью Эс Си” ХХК Хандгайт өртөөнөөс Төмөртэйн орд хүртэлх 33,4 км төмөр зам барихаар Хөгжлийн банкнаас зээл авсан. Хөгжлийн банк тэдэнд  зээл олгох боломж байсангүй. Гэтэл Д.Эрдэнэбилэгийн хувийн Худалдаа, хөгжлийн банкнаас 45 сая доллар, Оросын Московский Индустриальный Банк \Москвагийн Аж Үйлдвэрийн банк\-наас 26,5 сая доллар, нийт 71,5 сая долларыг Хөгжлийн банкинд хүүтэй хадгаламж хэлбэрээр байрлуулаад, түүнийгээ зээлсэн байна

. Хувийнхаа Худалдаа, хөгжлийн банк, Оросын банкнаас хувийнхаа компанидаа зээл авах боломж байсаар байтал заавал Хөгжлийн банкнаар дамжуулах сонирхолтой байжээ. Анхнаасаа зээлээ төлөхгүйн тулд Хөгжлийн банкыг дунд нь ингэж түлхэж оруулан, өртэй үлдээх төлөвлөгөөтэй байжээ гэж тайлж болно. Төмөр зам барихаар Хөгжлийн банкин дээр бичүүлж авсан 71,3 сая долларын зээлээрээ Худалдаа, хөгжлийн банкны 8 зээлийг хаасан. “Бейзмент” гэж байгаад “Хөтөл” болж нэр, зүсээ сольсон компани нь мөн л Хөгжлийн банкнаас авсан 61,2 сая долларын зээлийнхээ 40 шахам сая доллараар нь Худалдаа, хөгжлийн банк, Улаанбаатар хотын банкны зээлийг хаасантай адилхан схем, зориулалтын бус зарцуулалт юм. Хөгжлийн банкны зээл судлах, олгох, төлүүлэх хүртэлх бүх шатанд “сахал” Д.Эрдэнэбилэг гар хөлөө шургуулж, биежүүлсэн схемээ ашигласан байдаг. “Кью Эс Си” компанийн 30 хувийг эзэмшдэг “Оргил смарт солюшн” компанийн захирал А.Бат-Оргил Хөгжлийн банкны Эрсдэлийн газрын захирлаар ажиллаж байсан.

Өөртөө зээл олгоод, өөрөө төлүүлэх албан тушаалыг бөглөж байсан хүн. Хөгжлийн банкны ТУЗ-ийн даргаар нь Д.Эрдэнэбилэг төрийн өмч хөрөнгийг үнэгүйдүүлэн авахад олон жил гардан оролцсон, Эрдэнэт үйлдвэрт түүнийг  төлөөлөн сууж, Худалдаа хөгжлийн банкны 27 тэрбумаар барьсан 13 давхар барилгаас 11, 12-р давхрыг нь 27 тэрбумаар худалдан авах, “Хөтөл”, “Кью Эс Си”-д өнөөдөр 506 тэрбумын үлдэгдэлтэй байгаа зээлүүдийг олгох шийдвэрийг гаргасан Б.Шинэбаатар сууж байв. Д.Эрдэнэбилэгийн хувийн Улаанбаатар хотын банкны Тэргүүн дэд захирал М.Банзрагч мөн энэ үед Хөгжлийн банкны ТУЗ-ийн хараат бус гишүүн нэртэйгээр хамгийн хараат байдлаар оролцож байсан юм.  

“Кью Эс Си” компанийн авсан зээлийн хугацаа 2018 онд дуусч, Хөгжлийн банк шүүхэд өгсөн. Улсын дээд шүүхийн 2022 оны 1-р сарын 13-нд гарсан эцсийн шийдвэрээр “Кью Эс Си” Хөгжлийн банкинд 191 тэрбум төгрөг төлнө. Гурван жилийн өмнө шүүхийн процесс эхэлснээр хүү, алданги тооцогдохгүй таг зогссон. Зөвхөн эндээс Хөгжлийн банк 40 гаруй тэрбум төгрөгөөр хохирсон байна. 

Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч, хууль шүүхийн хонгилын эзэн байхад Д.Эрдэнэбилэг өөрт ашигтай шийдвэрүүдийг захиалан үйлдвэрлүүлдэг байв. Ганцхан жишээ хэлэхэд, Хан-Уул дүүргийн шүүгч Б.Мөнхбаяр гэгч “Кью Эс Си”-гийн дансыг битүүмжлэх өөрийнхөө шийдвэрийг цуцалж, Хөгжлийн банк өрөө барагдуулах боломжийг хааж байсан юм. Б.Мөнхбаяр нь цахилгаан шатанд зүй бусаар авирлагч өмгөөлөгч Б.Баасанцогтоос ХААН банкны дансаараа мөнгө авсан үйлдэлдээ шийтгэл хүлээж, шүүгчийн бүрэн эрхээ алдсан.    

7. Улсын мөнгөөр бариад улсад нугалж шахсан дэд бүтцүүд

2015.09.07. Хөгжлийн банкыг тоносон схем, бондын мөнгийг цацсан, Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг луйвардан авахад оролцсон бүх хүн Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг дээрэмдсэн баримтан дээрх гарын үсэг, гаргасан шийдвэртэйгээ үлдсэнээрээ Д.Эрдэнэбилэгийн санхүүгийн нэг л схемийн танил  зохиол хэрэгжиж байгааг үг, үсгийн зөрүүгүй шахам давтагдаж буйгаар нь танихад хялбар.

Н.Алтанхуягийн Засгийн газар Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг анх концессоор өгсөн бол Ч.Сайханбилэгийн Засгийн газар гурван өөрчлөлт оруулжээ.Барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлтэй 30 жилийн концессын гэрээг төмөр зам, автозам, цахилгаан шугамыг нь барих-ашиглах болгож өөрчилсөн. Үйлдвэрийг ордуудтай нь 30 жил ашиглах эрх нь хэвээрээ боловч өөрсдөө бариад ашиглаад дараа нь улсад үнэ төлбөргүй өгөх байсан нөхцлийг улсад зарах болгосон.  

2016.02.01. Ч.Сайханбилэгийн Засгийн газар “Концессын зүйлийг төрийн өмчлөлд шилжүүлэх авах тухай” 77 тоот тогтоол гаргав. Барих, ашиглах, шилжүүлэх нөхцөлтэй концессын гэрээнээс төмөр зам, авто зам, цахилгаан шугамыг нь барих-ашиглах болгож өөрчилсний учир энд тайлагдана. Төмөртэйн ордоос Хандгайт өртөө хүртэлх 33,4 км төмөр замыг “Монголын төмөр зам” компани буюу төрд шилжүүлэн авахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Сангийн сайд Б.Болор нарт даалгасан байдаг. Сангийн сайд Б.Болорт вексель буюу өрийн бичиг гарган төмөр замын төлбөрийг төлөхийг үүрэг болгосон. Засгийн газар буюу татвар төлөгчид Д.Эрдэнэбилэгийн бариулсан 33,4 км төмөр замын үнэд 112 сая доллар төлсөн. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн 2019 онд төмөр замын бодит өртөг нь 40 тэрбум төгрөг болсныг тогтоосон. Улсын банкнаас төмөр зам барина гэж зээл аваад, 30 жил ашиглаж байгаад улсад буцааж өгөх байсан бол улсад буцаагаад 8 дахин нугалаад шахчихсан байна. 40 тэрбумын өртөгтэй төмөр замыг өнөөдрийн ханшаар 330 тэрбумаар үнэлэн улсад заржээ. Худалдаа, хөгжлийн банк төмөр замын төлбөр 112 сая долларын вексель буюу Засгийн газрын өрийн бичгийг Хөгжлийн банкинд өгч мөнгө болгоод гаргаж авсан. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банкнаас 71,3 сая долларын зээл+векселийн төлбөр 112 сая долларыг нэмж, нийтдээ 2 удаа мөнгө авчээ. Өөрийнхөө хөрөнгөөр төмөр зам барьж ашиглаж байгаад улсад буцаан шилжүүлж өгөх концессын гэрээ эцэстээ ийм том луйвар болж хувирсан байна. 

Хүнд даацын хатуу хучилттай 95 км автозам барих-ашиглах-шилжүүлэх нөхцлийн ашиглах гэсэн хэсгийг Ч.Сайханбилэгийн Засгийн газар хасч хаяж, мөн л улсад 95,2 тэрбумаар үнэлүүлсэн. Хүнд даацын гэдэг шинж чанарыг нь хасчихаар замын бодит өртөг эрс багассан. 

Ч.Сайханбилэгийн Засгийн газар 50 км цахилгаан шугам, дэд станцыг барих-ашиглах-шилжүүлэх нөхцлөөс мөн л ашиглах гэснийг авч хаяснаар улсад үнэ төлбөргүй өгөх бус үнэлэн зарсан. Үүндээ улсаас 12,5 тэрбум төгрөг авсан. Төмөр зам, автозам, цахилгаан шугамыг нийтэд нь буцаан шахаж, улсад 253,3 тэрбум төгрөгийн хохирол учруулсан байна. 

Төмөртэйн ордын 33,4 км төмөр замын хэргээр Аж үйлдвэрийн сайд асан Д.Эрдэнэбат, Сангийн сайд Б.Болор нар анхан шатны шүүхээс хорих ял авч, давж заалдах шатанд торгох ял болон өөрчлөгдсөн, өнөөдрийг хүртэл эцэслэн шийдэгдээгүй. Энэ хоёр бол бондын мөнгөнд дархан эрх эдэлж байсан ЭЗХ-ийн сайд асан Н.Батбаярын толгойлдог АН-ын МҮДН фракцийн хүмүүс юм. Эмчлүүлэх нэрээр хилээр гарч яваад, Америк оргон зайлж, интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн хэргийг бусдынхаас нь тусгаарласан. 

8. Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг дээрэмдүүлсэн хохирол

Энэ бүхэн Улсын үйлдвэрийг 229,3 сая тоннын нөөцтэй Төмөртэйн, 21,3 сая тоннын нөөцтэй Төмөртолгойн, 12,6 сая тоннын нөөцтэй Хустайн гэсэн гурван гурван ордтой нь хамт үнэ төлбөргүй аваад, улсын банкнаас 191 тэрбумын өртэй үлдэж, улсад нь 253 тэрбумаар дэд бүтцүүдээ шахаад, өөртөө 2 их наядын орлого хийсэн, улсыг цөлмөн тоносон их дээрэм, санхүүгийн асар том луйвар юм. Металлургийн цогцолбор байгуулах нь үлгэр биш үнэн бодит ажил байсан бол бол барилга, орон сууцны үнэд голлох нөлөөтэй арматур, ган хийцээ Монгол Улс өөрсдөө үйлдвэрлэж, Эрдэнэт үйлдвэрт ган бөмбөлөг нийлүүлж, үнийн өсөлт, долларын ханш чангарахаас сэргийлэхэд чухал түлхэц болох байсан юм. Д.Эрдэнэбилэгт булаалгасан өмч хөрөнгө, үйлдвэр, орд газрууд, авах ёстой өр авлага, алдагдсан боломжуудыг нийлүүлбэл асар их хор хохирол гарна. 

Оффшор копмани “Кью Эс  Си” Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг үнэ төлбөргүй аваад, толгой дээр нь гарч суугаад, өр зээлээ төлж чадахгүй болсон юм уу гэвэл бүр эсрэгээрээ. Өрөө төлж чадахгүй биш өрөө төлөх хүсэл сонирхолгүй компани гэдгийг нь дараах тоо баримт хэлж өгдөг. Гаалийн албан ёсны мэдээгээр 2014-2021 онд “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ХК, “Кью Эс Си” компани 2 их наяд төгрөгийн төмрийн хүдэр урагшаа зөөж борлуулсан. Хөгжлийн банкны зээлээс 10 дахин их орлого олсон гэсэн үг юм. Хоёр их наяд төгрөгийн борлуулалттай боловч ажилчдынх нь гар дээрээ авдаг дундаж цалин 600-700 мянган төгрөг байна. 1,5 их наядын төмрийн хүдэр урагшаа зөөсөн “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн улсад төлсөн татвар 50 тэрбум хүрэхгүй. Улсад татварын 100 гаруй тэрбум төгрөгийн өртэй. 421 тэрбумын борлуулалтын орлоготой, толгой компани “Кью Эс Си” улсад ердөө 5 тэрбум гаруй төгрөгийн татвар төлсөн, Хөгжлийн банкинд 191 тэрбум төгрөгийн өртэй байна. Д.Эрдэнэбилэг 10 гаруй жилийн туршид төрийн өнгөтэй өөдтэй өмч хөрөнгийг цөлмөж, төрийн өөрийнх нь мөнгөөр Эрдэнэтийн 49 хувийг авсан ял шийтгэлээс мултарч ирсний нууц нь хууль, шүүхийн худалдагдсан сүлжээ, хонгилын нөлөөтэй холбоотой. Улсын ерөнхий прокурор асан М.Энх-Амгалангийн охин, хүргэн, төрсөн дүү нар хятад иргэнтэй хамтарсан компаниар Дарханы төмрийн хүдрийг урагш нь зөөж, 200 орчим тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн баримтыг сэтгүүлчид ил болголоо. М.Энх-Амгалан прокурор Эрдэнэтийн 49 хувийн хэргийг удаа дараа буцаасантай их хэмжээний борлуулалтын талаарх баримт цаг хугацаа, үйлдлийн хувьд ч давхцаж байна.  

“Кью Эс Си нь Дарханы төмөрлөгийн үйлдвэрт эзэн суусан, 24 хөн ажилчинтай, Британийн Виржини аралд бүртгэлтэй, оффшор компани юм. Хөгжлийн банкнаас зээл авах шийдвэрийг “Кью Эс Си” компанийн жинхэнэ эзэн, ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг гаргасан нь хөдөлшгүй баримтаар тогтоогдсон. Худалдаа, хөгжлийн банк, Улаанбаатар хотын банкны эзэн Д.Эрдэнэбилэг нь Хөтөлийн цемент шохой, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг төрөөс ижил арга, санхүүгийн нэг схемээр луйвардан авсан бөгөөд Хөгжлийн банкинд өнөөдөр 506 тэрбум төгрөгийн өртэй байна.      

https://www.sonin.mn/news/crime/129232

Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг тонон дээрэмдсэн баримтууд
Bolod.mn

Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.
Үгийн санд шүүлтүүр хийсэн болно

"Big Bang" хамтлаг дөрвөн жилийн дараа шинэ дуу гаргалаа

БНСУ-ын нэрт хамтлаг “Big Bang”  дөрвөн гишүүнтэйгээр “ Still Life” дуугаа гаргалаа. “Big Bang” хамтлаг хамгийн сүүлд 2018 

БНСУ-ын нэрт хамтлаг “Big Bang”  дөрвөн гишүүнтэйгээр “ Still Life” дуугаа гаргалаа. “Big Bang” хамтлаг хамгийн сүүлд 2018 

»»
Ж.Байден Украинд нэмж цэргийн тусламж үзүүлэхийг үүрэг болгожээ

ВАШИНГТОН. /RT/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Украинд 100 сая ам.долларын цэргийн нэмэлт “тусламж” үзүүлэхийг үүрэг болгосон тухай Цагаан ордон мэдээллээ.

Гватемалын нуурын ёроолоос майячуудын хот олджээ

Янз бүрийн орны эрдэмтдийн баг Гватемалын томоохон нуур болох Атитланы ёроолоос эртний Майягийн соёл иргэншлийн хотыг илрүүлсэн тухай Мексикийн “Milenio” сонин цахим хуудсандаа мэдээлжээ. 

АХБ: Азийн хөгжиж буй орнуудын эдийн засаг 2022 онд 5.2 хувиар өснө

Азийн хөгжлийн банк (АХБ) бүс нутгийн хөгжиж буй орнуудын эдийн засаг 2022 онд дунджаар 5.2 хувиар өснө гэж таамаглаж байна. Энэ тухай лхагва гарагт тус банкны цахим хуудсанд нийтлэгдсэн мэдээнд дурджээ.

ХАВТАСТ ХЭРЭГ: Сэтгэцэд нөлөөт бодис хадгалж, “Шавар” гэх мансууруулах бодис үйлдвэрлэж байсан эрэгтэйд нэг жилийн хорих ял ногдуулжээ

Сүүлийн жилүүдэд өсвөр насны хүүхдүүдийн мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдох тохиолдол нэмэгдэж байгаа.

БНСУ-ын Засгийн газар ганц бие хүмүүст хүүхэд үрчлүүлэхийг зөвшөөрөх хуулийн төсөл баталжээ

БНСУ-д нэг гишүүнтэй өрхийн тоо эрс нэмэгдэж байгаатай холбоотойгоор тус улсын Засгийн газар ганц бие хүмүүст хүүхэд үрчлүүлэхийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ.

Женевийн авто шоу 2023 оны хоёрдугаар сард эргэн ирнэ

Европ дахь автомашины хамгийн чухал үйл явдлуудын нэг нь COVID-19 тахлын улмаас дөрвөн жилийн завсарлага авсны дараа эргэн ирэх боллоо.

Женевийн авто шоу 2023 оны хоёрдугаар сард эргэн ирнэ

Европ дахь автомашины хамгийн чухал үйл явдлуудын нэг нь COVID-19 тахлын улмаас дөрвөн жилийн завсарлага авсны дараа эргэн ирэх боллоо.

»»
МУГЖ Т.Ариунаа үндэсний ахуй соёлоо урлагаар хөглөн өвлүүлэв

Монголын рок поп хөгжмийн урлагт 30 гаруй жил зүтгэж үзэгч, сонсогч олныг чадалтай хоолой олон сайхан аялгуут дуу, уран бүтээлээрээ хөглөж ирсэн МУГЖ Т.Ариунаа шинэ уран бүтээлээ өлгийдөн аваад удаагүй байна. 

Гурван хүүхэд дундаа нэг сурах бичиг хэрэглэж байна

Цар тахлын улмаас боловсролын салбар уналтад орсон билээ. Хоёр жилийн хугацаанд цахим болон танхимын сургалт 

Гурван хүүхэд дундаа нэг сурах бичиг хэрэглэж байна

Цар тахлын улмаас боловсролын салбар уналтад орсон билээ. Хоёр жилийн хугацаанд цахим болон танхимын сургалт 

»»
Лифтний тодотголтой өмгөөлөгч Б.Баасанцогтийг өнгөрсөн шөнө ТЕГ-аас баривчилжээ

Өмгөөлөгч Б.Баасанцогтыг өнгөрсөн шөнө /2022-04-06/ ТЕГ-аас баривчилсан байна. Түүнийг ямар хэргийн улмаас баривчлан саатуулан шалгаж байгаа талаар мэдээлэл алга байна.

"Авьяаслаг монголчууд" шоуны оролцогч А.Отгонбаяр шархаа даалгүй амьсгал хураажээ

Одоогоос зургаан жилийн өмнө "Авьяаслаг монголчууд" шоунд оролцож, олны хайрыг булаасан А.Отгонбаяр өчигдөр (2022.04.04) таалал төгсжээ. 

Одоогоос зургаан жилийн өмнө "Авьяаслаг монголчууд" шоунд оролцож, олны хайрыг булаасан А.Отгонбаяр өчигдөр (2022.04.04) таалал төгсжээ. 

»»
Азийн хамгийн том татваргүй худалдааны төвийг байгуулж байна

“Хайкөү олон улсын татваргүй хотхон” төслийн гүйцэтгэгч Хятадын барилгын нэгдүгээр товчоо 4-р сарын 3-ны өдөр уг төслийн гаалийн татваргүй худалдааны төвийн дээврийг саяхан хийж, 

Ерөнхий прокурор Хөгжлийн банкны хэргээр 5-6 гишүүнийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д хүргүүлэхээр болжээ

Тэр жил, одоогоос гурван жил хагасын өмнө ЖДҮ-гийн хэрэг гэх дуулиан дэгдсэн. УИХ-ын гишүүдийн талаас илүү нь холбогдчихож билээ. 

Дархлаажуулалтын 48 цэгт иргэдийг дархлаажуулна

Улаанбаатар хотод өнөөдөр суурин 48 цэгт 48 багийн 193 эмч, ажилтан ажиллана.

Дархлаажуулалтын 48 цэгт иргэдийг дархлаажуулна

Улаанбаатар хотод өнөөдөр суурин 48 цэгт 48 багийн 193 эмч, ажилтан ажиллана.

»»
Бөхийн өргөөнд энэ сард 7 барилдаан болно

Монгол бөхийн өргөөнд 2022 оны 4 дүгээр сард зохион байгуулах барилдааны хуваарийг танилцуулж байна.

Бөхийн өргөөнд энэ сард 7 барилдаан болно

Монгол бөхийн өргөөнд 2022 оны 4 дүгээр сард зохион байгуулах барилдааны хуваарийг танилцуулж байна.

»»
Б.Жавхлан: Татвар төлөгчдийн мөнгөөр Хөгжлийн банкны чанаргүй зээл төлөхгүй

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр өргөн барьсан. 

Малчид сумаасаа ноолуураа борлуулах боломжтой боллоо

Малчид дундын зуучлалгүй өөрийн хоршоогоороо дамжуулан сумаасаа үндэсний үйлдвэрт түүхий эдээ шууд борлуулж болох тогтолцооны эхлэл тавигдав гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.

"Хүүхдээ харж буй 120 мянган эмэгтэй ажил хийж чадахгүй байна"

"Бага насны хүүхэдтэй ээжийг өөрөө хүсээгүй үед нь амралтын өдрүүдэд болон баяр ёслолын үеэр ажиллуулахыг хориглосон. Мөн томилолтоор явуулахыг, илүү цагаар ажиллахыг хориглосон байгаа" гэсэн юм

"Бага насны хүүхэдтэй ээжийг өөрөө хүсээгүй үед нь амралтын өдрүүдэд болон баяр ёслолын үеэр ажиллуулахыг хориглосон. Мөн томилолтоор явуулахыг, илүү цагаар ажиллахыг хориглосон байгаа" гэсэн юм

»»
Зөрчлийн хуульд сануулах заалт оруулах хуулийн төслийг дэмжлээ

Нийтийн тээврийн хэрэгслээр зорчихдоо зорчих тасалбар аваагүй, баримт бичиггүйгээр тээврийн хэрэгсэл жолоодсон, улсын бүртгэлийн дугаар нь бүдгэрсэн, тээврийн хэрэгслийн жолооч, эсвэл зорчигч хамгаалах бүс хэрэглээгүй гэх мэт түгээмэл гардаг, хөдөө, орон нутгийн иргэдээс түлхүү уламжилж буй гомдлуудад тулгуурласан зөрчлүүдэд шууд торгохгүйгээр сануулах боломжтой

"Бучагийн аллагын дараа Путинд шинэ хориг тавих ёстой"

Их Британийн улстөрч Лиз Трасс өнөөдөр (2022.04.05) Москвагийн эсрэг шинэ хориг арга хэмжээ авахаар тохиролцохыг Франц, Германыг уриалав.

Их Британийн улстөрч Лиз Трасс өнөөдөр (2022.04.05) Москвагийн эсрэг шинэ хориг арга хэмжээ авахаар тохиролцохыг Франц, Германыг уриалав.

»»
Салсан найз охиноо хөнөөсөн этгээдэд 23 жилийн ЯЛ ОНООЛОО

27 настай залуу найз бүсгүй нь салахыг хүссэн учраас түүнийг хөнөөсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд шүүхээс 23 жилийн ял авлаа

Салсан найз охиноо хөнөөсөн этгээдэд 23 жилийн ЯЛ ОНООЛОО

27 настай залуу найз бүсгүй нь салахыг хүссэн учраас түүнийг хөнөөсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд шүүхээс 23 жилийн ял авлаа

»»
ДЭМБ Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг сайшааж, дэмжиж ажиллахаа илэрхийллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан өнөөдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сергей Диордицатай уулзлаа.

Б.Дэлгэрсайхан: Жолооч торгуулиа төлөөгүй бол ХҮҮ БОДДОГ болох хэрэгтэй

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.

Б.Дэлгэрсайхан: Жолооч торгуулиа төлөөгүй бол ХҮҮ БОДДОГ болох хэрэгтэй

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.

»»
ФОТО: “Грэмми”-н улаан хивсний ёслолын гангараанууд

Дуу хөгжмийн шилдэг бүтээл, уран бүтээлч шалгаруулах 64 дэх удаагийн “Грэмми” шагнал гардуулах ёслол АНУ-

ФОТО: “Грэмми”-н улаан хивсний ёслолын гангараанууд

Дуу хөгжмийн шилдэг бүтээл, уран бүтээлч шалгаруулах 64 дэх удаагийн “Грэмми” шагнал гардуулах ёслол АНУ-

»»
"Apple" компани санах ойн чипийн шинэ нийлүүлэгч хайж эхэллээ

“Apple” компани “iPhone” гар утсанд ашигладаг санах ойн чипийн шинэ нийлүүлэгч олохоор судалж байна.

“Apple” компани “iPhone” гар утсанд ашигладаг санах ойн чипийн шинэ нийлүүлэгч олохоор судалж байна.

»»
Ханш нээх өдрийн ёс уламжлал

Ханш нээх өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдөр монголчууд  буян хийж ном хуруулснаар хийсэн буян арвижин дэлгэрч, эрүүл 

Ханш нээх өдрийн ёс уламжлал

Ханш нээх өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдөр монголчууд  буян хийж ном хуруулснаар хийсэн буян арвижин дэлгэрч, эрүүл 

»»
Үнийн өсөлтөөс сэргийлэх хуулийн төслийг өргөн барилаа

Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүсэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хууль, 

Буча хотод буудуулсан хүмүүс дотор хүүхдүүд байсан гэв

Украины хэвлэлүүдэд мэдээлж байгаагаар Буча хотоос Оросын цэргүүдийг гарсны дараа 400 гаруй хүний цогцос олджээ. Буудуулсан хүмүүсийн заримынх нь гар хүлээстэй, тамлуулсан ул мөртэй байсан аж. 

Аялал жуулчлалын салбараас 900 тэрбумыг олно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд аялал жуулчлалын үйлдвэрлэлийг хөгжүүлж, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, аялал жуулчлалын бүс нутгийн хөгжлийг хангах зорилтыг дэвшүүлсэн. 

М.Бадарч: Унасан, давсан ч хурц барилдаан үзүүлэхийг хичээдэг

Наурызын баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд зодоглож, түрүү бөхөөр тодорсон Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, 

Н.Учрал: НӨАТ-ын буцаан олголтоор амьдардаг айл маш олон байна

"Нийгмийн ардчилал, Монголын залуучуудын холбоо" /НАМЗХ/-ны 25 жилийн ойн хүрээнд ээлжит бус Их хурал өнгөрсөн амралтын өдрүүдэд /2022 оны дөрөвдүгээр сарын 02-03/ "Олон улсын хүүхдийн Найрамдал төв"-д болсон.

Н.Учрал: НӨАТ-ын буцаан олголтоор амьдардаг айл маш олон байна

"Нийгмийн ардчилал, Монголын залуучуудын холбоо" /НАМЗХ/-ны 25 жилийн ойн хүрээнд ээлжит бус Их хурал өнгөрсөн амралтын өдрүүдэд /2022 оны дөрөвдүгээр сарын 02-03/ "Олон улсын хүүхдийн Найрамдал төв"-д болсон.

»»
Б.Дэлгэрсайхан: Жолооч торгуулиа төлөөгүй бол ХҮҮ БОДДОГ болох хэрэгтэй

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт 

Дэлхийн хүн амын 99 хувь нь бохирдсон агаараар амьсгалж байна

ЖЕНЕВ. /VOA/. Дэлхийн хэмжээнд жилд 13 сая хүн хүрээлэн буй орчинтой холбоотой шалтгаанаар, түүнээс долоон сая гаруй хүн агаарын бохирдлын улмаас нас барж байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ мэдээллээ.

“ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН, АРХИГҮЙ МОНГОЛ” үндэсний хөдөлгөөнийг дэмжих сарын аян эхэллээ

“ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН, АРХИГҮЙ МОНГОЛ” үндэсний хөдөлгөөнийг дэмжих сарын аян эхэллээ.

“ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН, АРХИГҮЙ МОНГОЛ” үндэсний хөдөлгөөнийг дэмжих сарын аян эхэллээ

“ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН, АРХИГҮЙ МОНГОЛ” үндэсний хөдөлгөөнийг дэмжих сарын аян эхэллээ.

»»
Дэлхийгээс 12.9 тэрбум гэрлийн жилийн зайд орших од илрүүлжээ

ТОКИО. /NHK/. Олон улсын судлаачид дэлхийгээс 12.9 тэрбум гэрлийн жилийн зайд буюу хамгийн хол орших одыг илрүүлсэн талаараа мэдээлжээ.

Дэлхийгээс 12.9 тэрбум гэрлийн жилийн зайд орших од илрүүлжээ

ТОКИО. /NHK/. Олон улсын судлаачид дэлхийгээс 12.9 тэрбум гэрлийн жилийн зайд буюу хамгийн хол орших одыг илрүүлсэн талаараа мэдээлжээ.

»»
Цахим хурал зохион байгууллаа

ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны албанаас “Жирэмсэнтэй хавсарсан эрхтэн тогтолцооны эмгэг” сэдэвт цахим хурлыг 2022 оны 03 дугаар сарын 31-нд зохион байгуулав.

Цахим хурал зохион байгууллаа

ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны албанаас “Жирэмсэнтэй хавсарсан эрхтэн тогтолцооны эмгэг” сэдэвт цахим хурлыг 2022 оны 03 дугаар сарын 31-нд зохион байгуулав.

»»
Нүүр ам судлал чиглэлийн резидентийн сургалтын хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийн уулзалт боллоо

Эрүүл мэндийн яамнаас төгсөлтийн дараах сургалтын тогтолцоог нэгдсэн болгох зорилгоор тодорхой ажлуудыг зохион байгуулж байна. 

НЭМҮТ-ийн Нийгмийн Эрүүл мэндийн лавлагаа лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлж, тоног төхөөрөмжийг иж бүрэн шинэчиллээ

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Нийгмийн эрүүл мэндийн лавлагаа лабораторийн шинжилгээ, судалгааны ажлыг зохих орчин нөхцөлд, олон улсад хэрэглэгддэг 

Дмитрий Песков: Гэрээ бэлэн болбол Путин Зеленскийтэй уулзана

Орос, Украины хооронд байгуулах энхийн гэрээний эх бичиг бэлэн болсон тохиолдолд хоёр улсын ерөнхийлөгч нарын уулзалтыг зохион байгуулах боломжтой гэж

Осолд өртөж буй иргэдийн 50 хувь нь 15-35 насны залуучууд байна

Сэлэнгэ аймгийн хэмжээнд “Аюулгүй байдал, эрүүл мэндийн эерэг соёлыг хамтдаа төлөвшүүлье” уриан дор Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяны нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа. 

Улаанбаатарт 7-9 хэм дулаан байна

Нийслэлд үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Улаанбаатарт 7-9 хэм дулаан байна

Нийслэлд үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

»»
Украины эдийн засаг энэ онд 40 хувиар агшиж магадгүй

КИЕВ. /Reuters/. ОХУ-ын түрэмгийллийн улмаас Украин улсын эдийн засаг энэ оны эхний улиралд өмнөх оны мөн үетэй 

Украины эдийн засаг энэ онд 40 хувиар агшиж магадгүй

КИЕВ. /Reuters/. ОХУ-ын түрэмгийллийн улмаас Украин улсын эдийн засаг энэ оны эхний улиралд өмнөх оны мөн үетэй 

»»
"20 сая төгрөгтэй тэмцэх үнэт металл, бэлэн гадаад валютыг Монгол Улсын хилээр гаргахыг хориглоно"

Лондоны хөрөнгийн биржийн үнэ дээр таван хувийн нэмэгдэлтэйгээр гадаад, дотоодын зах зээлээс алт худалдаж авна. Мөн тухайн жилд олборлосон алтаа Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу жилдээ багтаан тушаагаагүй иргэн, аж ахуйн нэгжид энэ хуулийн үйлчлэл дуустал хариуцлага хүлээлгэхгүй

Монгол банк 985.6 кг үнэт металл худалдан авлаа

Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж ханш 2022 оны гуравдугаар сард 181018 төгрөг байв

Монгол банк 985.6 кг үнэт металл худалдан авлаа

Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж ханш 2022 оны гуравдугаар сард 181018 төгрөг байв

»»
"Монгол Улс Украинд 200,000 ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр боллоо"

Засгийн газрын шийдвэр...

Засгийн газрын шийдвэр...

»»
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Тэжээвэр нохой бага насны хүүхдийг хазаж, гэмтээжээ

Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд оршин суух 39 настай эрэгтэй Ц гэгчийн нохой тоглоомын талбай руу явж байсан 10 настай хүүхэд рүү дайрч, хазжээ

Э.Бат-Үүл давж заалдах шүүх хуралд оролцож байна

Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч асан

Э.Бат-Үүл давж заалдах шүүх хуралд оролцож байна

Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч асан

»»
Сэрэмжлүүлэг: "Утсаараа яриулаач" гэж тусламж хүсээд, бусдыг дээрэмддэг хүүхдүүдийг илрүүлжээ

Хохирогч "Хоёр хүүхэд ирээд ах аа, утсаараа нэг яриулчих гэхээр нь хүүхдүүд юм чинь арай ч аваад явчихгүй байх гэж бодоод өгтөл булаагаад зугтчихсан" гэж мэдүүлжээ

Сэрэмжлүүлэг:

Хохирогч "Хоёр хүүхэд ирээд ах аа, утсаараа нэг яриулчих гэхээр нь хүүхдүүд юм чинь арай ч аваад явчихгүй байх гэж бодоод өгтөл булаагаад зугтчихсан" гэж мэдүүлжээ

»»
Б.Жавхлан: НӨАТ-ын буцаан олголтын хоёр хувийг нэмэх бодлого ойрын хугацаанд байхгүй

Сангийн сайд С.Жавхлан гол нэрийн барааны бүтээгдэхүүний үнийн өсөлт болон валютын ханшийн талаар өнөөдөр мэдээлэл өглөө.

Зеленский Украинд “геноцид үйлдэж байна" гэж Путинийг буруутгав

Оросын цэргүүд Киевийн ойролцоох Буча хотоос явсны дараа 300 орчим хүнийг бөөнөөр оршуулсан булш олджээ...