Mongolia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны тендерүүдийг авлигачид хамж байгааг анзаарсангүй юу, А.Ариунзаяа сайд аа

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны тендерүүдийг авлигачид хамж байгааг анзаарсангүй юу, А.Ариунзаяа сайд аа

2022-05-17

Ардын намынхан “Авлига, албан тушаалын хэрэгтнүүдтэй  хатуу тэмцэнэ” гэж лоозогнодог мөртөө халаас нэгтэй, хамаарал бүхий этгээдүүдийнх нь компаниудыг улсын төсвөөр угжсаар байгааг юу гэж ойлгох вэ.

Ардын намынхан “Авлига, албан тушаалын хэрэгтнүүдтэй  хатуу тэмцэнэ” гэж лоозогнодог мөртөө халаас нэгтэй, хамаарал бүхий этгээдүүдийнх нь компаниудыг улсын төсвөөр угжсаар байгааг юу гэж ойлгох вэ.

Жишээ нь, А.Ариунзаяа сайдын толгойлдог Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам л гэхэд энэ жилийн хамгийн өндөр санхүүжилттэй буюу 13.3 тэрбум болон 6.4 тэрбум төгрөгийн хоёр тендерээ авилгачдад хуваагаад өгчихжээ. 

Тодруулбал, Хөгжлийн банк, ЖДҮ сан, Эрүүл мэндийн даатгалын сан, Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг хуу хамж цөлмөсөн УИХ-ын гишүүн асан Б.Ундармаа, БХБЯ-ны Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргаар зургаан жил ажиллахдаа Зайсангийн амны аль ашигтай гэсэн газар болгоныг төрсөн хүүдээ өгч, барилга бариулах замаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх Ц.Ганхүү нарын хамаарал бүхий компаниуд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хамгийн өндөр үнийн дүнтэй хоёр тендерийг хуваагаад авчихжээ. 

Авлига, албан тушаалын хэрэгтнүүдийг торны цаана суулгаж тэмцдэг болохоос биш толгойг нь илж, тендерт ялуулж, түрийвчийг нь түнтийлгэж тэмцдэггүй л байлтай, А.Ариунзаяа сайд аа. 

ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗРЫН ДАРГААР 2021 ОН ХҮРТЭЛ ЗУРГААН ЖИЛ АЖИЛЛАХДАА ТӨРСӨН ХҮҮДЭЭ ЗАЙСАНД ГАЗАР ОЛГОЖ, БАРИЛГА БАРИУЛЖ БАЯЖСАН ГЭХ Ц.ГАНХҮҮГИЙН “ИНЭЛ” ХХК НЬ ХНХЯ-НЫ 13.3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТЕНДЕРИЙГ АВЧЭЭ

        А.Ариунзаяа сайдын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам өнгөрөгч хавар барилга, байгууламжийн 13 тендер зарлажээ. Тэдгээр тендерүүдээс хамгийн өндөр санхүүжилттэй нь, өнгөрөгч нэгдүгээр сард зарлагдсан, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн барилгын 13.3 тэрбум төгрөгийн тендер байжээ. Тус тендерийг “Инэл” ХХК авсан бөгөөд 10 хоногийн өмнөөс ажлаа эхэлжээ. Ингэхдээ эхний ээлжинд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн хуучин хоёр давхар барилгын буулгаж, суурин дээр нь шинэ барилгаа барихаар бэлтгэж байгаа аж. Гэвч барилга буулгалтын ажилдаа зориулж барьсан хамгаалалтын хашаа нь өчигдөр нурж, хажууханд нь байсан хувь хүний машиныг дарж, хэл ам татлав. Тэгмэгц нь тухайн барилгын ойр орчмын оршин суугчид аюулгүй байдал шаардаж, барилгын хашаагаа бэхэлгээ сайтай барихыг сануулсан боловч “Инэл” ХХК-ийнхан хөөж, тууж, үл тоомсорлож, “Бидний ажлыг битгий заа” гэж ундууцаж байх ажээ. 

        Тэгвэл хамгаалалтын хашаа нь зуны салхины ая даахгүй нурчихсан атал шүүмжлэл хүлээж авах даналздаг “Инэл” ХХК-ийнхан томрохоос ч аргагүй том артай. Тодруулбал, “Инэл” ХХК-ийг БХБЯ-ны Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга асан Ц.Ганхүүгийн эхнэр Шагдарсүрэн овогтой Сарантуяа, түүний төрсөн хүү Ганхүү овогтой Батболд нар эзэмшдэг. Ц.Ганхүүгийн хувьд, 2015 хойш Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргаар ажилласан  бөгөөд өнгөрөгч 2021 оны наймдугаар сард АТГ-т шалгагдаж эхэлсэн. Тодруулбал, АТГ-аас түүнийг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргаар зургаан жил ажиллахдаа үндэслэлгүй хөрөнгөжсөн, албан тушаалаа ашиглан хамаарал бүхий этгээдүүдийнхээ компанид газар болон барилга барих зөвшөөрөл олгосон хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн. Улмаар түүний гэр болон хүүхдийнх нь гэрт нэгжлэг хийж, их хэмжээний бэлэн мөнгө, гадаад валют хурааж авсан байдаг. Түүний холбогдсон хэргийг илүү нарийвчилбал, Ц.Ганхүүгийн төрсөн хүү Г.Батболдын эзэмшдэг, өдгөө ХНХЯ-ны 13.3 тэрбум төгрөгийн тендерт шалгараад буй “Инэл” ХХК нь Дархан цаазат Богдхан уулын Зайсангийн аманд “Инэл зайсан виллаж”, “Чариот резиденс”, Морьтан резиденс” зэрэг хотхонуудыг хууль бусаар барьсан мэдээлэл байдаг. 

        Сонирхуулахад, Ц.Ганхүүгийн хувьд УИХ-ын дарга асан М.Энхболдын толгойлдог “Хотын фракц”-ийн нөлөө бүхий хүн гэх хаягтай явж ирсэн нэгэн. Учир нь, тэрбээр М.Энхболдыг хотын дарга байх үед Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны Барилга, хөрөнгө оруулалтын газрын дарга, Хотын ерөнхий инженерээр ажиллаж байсан. Дараа нь Барилга, хот байгуулалтын яамны Барилга, орон сууц, нийтийн аж ахуйн бодлого зохицуулалтын газрын дарга, Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан нэгэн. Ингэж насаараа шахуу төрийн албанд ажилласан мөртөө толгой баячуудын эгнээнд бичигдэх хэмжээнд хөрөнгөжсөн, 2019 онд л гэхэд долоон орон сууцтай, нэг хаустай хэмээнд ХОМ-тээ мэдүүлэн сайрхаж байсан удаатай. 

“КАПИТАЛ” БАНКНЫ Б.УНДАРМААГИЙН ХАМААРАЛ БҮХИЙ ЭТГЭЭДИЙН “ЭН АР” ХХК НЬ ХНХЯ-НЫ 6.4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТЕНДЕРИЙГ АВЧЭЭ

         А.Ариунзаяа сайдын ХНХЯ-наас зарласан, өндөр санхүүжилттэй бас нэгэн тендер нь Найрамдал зусланд Усан спортын цогцолбор барих 6.4 тэрбум төгрөгийн тендер байжээ. Тус тендерийг өнгөрсөн нэгдүгээр сард зарласан бөгөөд “Эн Ар” ХХК шалгарчээ. Тэгвэл “Эн Ар” ХХК нь “Капитал” банкны буюу УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн хамаарал бүхий компани байх аж. 

Тодруулбал, “Эн Ар” ХХК-ийг Н.Мөнхдорж, Ё.Махбал, Ц.Баттулга гэх гурван хүн эзэмшдэг бол эцсийн өмчлөгч нь Цэрэнчанаа овогтой Баттулга ажээ. Тэгвэл Ц.Баттулга нь “Соёмбот түшиг” ТББ-ын УЗ-ийн дарга, “Соёмбо-Инк даатгал” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг нэгэн ажээ. Сонирхолтой нь, “Соёмбот түшиг” ТББ болон “Соёмбо-Инк даатгал” ХХК-иудыг УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн “Соёмбо даатгал” ХХК эзэмшдэг. УИХ-ын гишүүн асан Б.Ундармаа, “Эн Ар” ХХК-ийн Ц.Баттулга нар “Соёмбо даатгал” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр хамт ажиллаж иржээ. Түүнчлэн, “Соёмбо даатгал” ХХК-ийн танилцуулгад дурдсанаар, “Соёмбо-Инк даатгал” ХХК нь 2010 оноос “Соёмбо даатгал” ХХК-ийн охин компани болсон “Соёмбот түшиг” ТББ-аар дамжуулан нийгмийн хариуцлагын хүрээнд сайн үйлсийн аян зохион байгуулдаг гэжээ. Өөрөөр бол, Ц.Баттулга нь УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн хүн болж таарч байна. 

ТАЙЛБАР: ХНХЯ-НЫ 6.4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТЕНДЕРТ "ЭН АР" ХХК ШАЛГАРСАН ТУХАЙ БҮРТГЭЛ

ТАЙЛБАР: "ЭН АР" ХХК-ИЙГ ЦЭРЭНЧАНАА ОВОГТОЙ БАТТУЛГА ЭЗЭМШДЭГ ТУХАЙ БҮРТГЭЛ

ТАЙЛБАР: ЦЭРЭНЧАНАА ОВОГТОЙ БАТТУЛГА НЬ Б.УНДАРМААГИЙН "СОЁМБО ДААТГАЛ" ХХК-ИЙН ОХИН КОМПАНИ БОЛОН ТББ-ЫГ УДИРДДАГ ТУХАЙ БҮРТГЭЛ

ТАЙЛБАР: ЦЭРЭНЧАНАА ОВОГТОЙ БАТТУЛГА НЬ Б.УНДАРМААГИЙН "БИШРЭЛТ ГРУПП"-ИЙН ОХИН КОМПАНИ БОЛОХ "СОЁМБО ДААТГАЛ" ХХК-ИЙН ТУЗ-ИЙН ГИШҮҮНЭЭР ТОМИЛОГДСОН БҮРТГЭЛ

        Уг нь УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн хамаарал бүхий этгээдүүдийн компаниудыг улсын төсвөөр угжиж суух биш улсад учирсан хохирлыг нь төлүүлж байх учиртай байлтай. УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн “Капитал банк нь л гэхэд Хөгжлийн банканд 54.4 тэрбум төгрөг, "Монгол банк экспо" ХХК нь 38.9 тэрбум төгрөг, "Монгол эм импекс концерн" ХХК нь 4.6 тэрбум төгрөгийн өр төлбөртэй. Дээрээс нь Капитал банк нь ЭМДС, НДС-ийн хөрөнгийг үрэн таран хийсэн хохирлоо бүрэн барагдуулж дуусаагүй байгаа. Хууль хяналтын байгууллаас 52.4 тэрбум төгрөгийн 44 ширхэг үйлчилгээний объект, 1.9 тэрбум төгрөгийн долоон үйлдвэр, 32 тэрбум төгрөгийн 46 орон сууц, 26.6 тэрбум төгрөгийн 82 газар, 2.3 тэрбум төгрөгийн дөрвөн зоорь зэргийг хураан авч, төрд учруулсан хохирлыг нь төлүүлж буй. Гэхдээ цаана дахиад 46 тэрбум төгрөгийн өр үлдэж буй. Төрд учруулсан хохирлоо барагдуулж амжаагүй байхад нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хамаарал бүхий этгээдийнх нь компанийг тендерт шалгаруулаад, 6.4 тэрбум төгрөг атгуулаад сууж байх нь зүйд нийцэхгүй санагдах. 

      Энэ мэтээр Ардын намынхан авлигачидтай тэмцэх биш татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжүүлэх тендерүүддээ авлига, албан тушаалын хэрэгтнүүдийнхээ хамаарал бүхий этгээдүүдийг шалгаруулж, төсвийн мөнгөөр тэжээсээр байна. Уг нь улсын төсвийн хөрөнгөөр ажил гүйцэтгэх гэж буй компаниудад ашиг сонирхлын зөрчилтэй байна уу, цаад эзэн нь хэн бэ, ард нь авлига, албан тушаалын хэрэгтнүүд нуугдаж байна уу, үгүй юу гэдгийг хянадаг, шалгадаг л баймаар. Тэгэх ч гэж тендерийн хороо гэх ажлын хэсэг гарч, хяналт тавьдаг л байлтай. Харин Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хамгийн өндөр санхүүжилттэй хоёр тендерийг АТГ-ынхан ээрэгдэж яваа авлигачид хуваагаад авчихсан байтал А.Арианзаяа сайд анзаараагүй баймааргүй л юм. 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны тендерүүдийг авлигачид хамж байгааг анзаарсангүй юу, А.Ариунзаяа сайд аа
Bolod.mn

Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.
Үгийн санд шүүлтүүр хийсэн болно

Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан болно

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдөр товлогдлоо.

Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан болно

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдөр товлогдлоо.

»»
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны тендерүүдийг авлигачид хамж байгааг анзаарсангүй юу, А.Ариунзаяа сайд аа

Ардын намынхан “Авлига, албан тушаалын хэрэгтнүүдтэй  хатуу тэмцэнэ” гэж лоозогнодог мөртөө халаас нэгтэй, хамаарал бүхий этгээдүүдийнх нь компаниудыг улсын төсвөөр угжсаар байгааг юу гэж ойлгох вэ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны тендерүүдийг авлигачид хамж байгааг анзаарсангүй юу, А.Ариунзаяа сайд аа

Ардын намынхан “Авлига, албан тушаалын хэрэгтнүүдтэй  хатуу тэмцэнэ” гэж лоозогнодог мөртөө халаас нэгтэй, хамаарал бүхий этгээдүүдийнх нь компаниудыг улсын төсвөөр угжсаар байгааг юу гэж ойлгох вэ.

»»
"Гэрэл зурагт дурлагсад" группын 14дэх удаагийн өдөрлөг зохион байгуулагдлаа

Энэхүү өдөрлөгөө "Дээлтэй Монгол" сэдвийн дор хийсэн бөгөөд уг арга хэмжээнд 300-аад дээлтэй Монголчууд оролцсон юм. 

Энэхүү өдөрлөгөө "Дээлтэй Монгол" сэдвийн дор хийсэн бөгөөд уг арга хэмжээнд 300-аад дээлтэй Монголчууд оролцсон юм. 

»»
"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарих үйл ажиллагаа зохион байгууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалах, нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг санаачлан эхлүүлсэн. 

12 нэр төрлийн 268.5 сая төгрөгний үнэ бүхий эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

“Эмнэлгийн тусламж, үйлчилгээг сайжруулснаар Тогтвортой хөгжлийн зорилтод хүрэх, Эх, нярай, хүүхдийн эндэгдлийг бууруулах” төслийн танилцуулах уулзалт боллоо. 

Гэгээлэг нийгмийн баатрууд

Хашаандаа гучин төрлийн 300н мод, төрж өссөн нутгийнхаа эко цэцэрлэгт хүрээлэнд 800 мод тарьжээ

Гэгээлэг нийгмийн баатрууд

Хашаандаа гучин төрлийн 300н мод, төрж өссөн нутгийнхаа эко цэцэрлэгт хүрээлэнд 800 мод тарьжээ

»»
Монгол улсын Төмөр замын салбарын хөгжлийн тулгамдсан асуудлууд

Олон улсын эрдэм шинжилгээний бага хурлын илтгэлүүдээс цувралаар танилцуулж байна.  Сэдэв: Монгол орны цэвдэгтэй бүс нутагт уур амьсгалын дулааралд дасан зохицсон төмөр замын далангийн хийц шийдлүүд

М.Намуун дэлхийн аваргын V байрт шалгарлаа

Боксын насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ДАШТ Турк улсын Истанбул хотод үргэлжилж байна. Тус тэмцээнд Монгол Улсаас Б.Пүрэв-Очир, Т.Чулуунтөмөр, С.Баттулга дасгалжуулагчийн удирдлага дор 10 тамирчин оролцож байгаа билээ.

У.Хүрэлсүх: Хүнсээ дотоодоос бүрэн хангахын тулд төрөөс дэмжлэг, туслалцаа үзүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ өдрүүдэд газар тариалангийн бүс нутагт ажиллан, төмс, хүнсний ногоо болон газар тариалан эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзаж байна.

Г.Батхүү агсан Төрийн ордонд амиа алдаад гурван жил болж байна

Төр, нийгмийн зүтгэлтэн Г.Батхүү одоогоос гурван жилийн өмнө буюу 2019 оны тавдугаар сарын 17-нд Төрийн ордонд амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ.

Гүнтийн замыг маргаашаас хаана

Гүнтийн замыг засахаар маргаашаас буюу 18-наас эхлэн хаана хэмээн Нийслэлийн авто замын хөгжлийн газраас мэдээллээ. 

Гүнтийн замыг маргаашаас хаана

Гүнтийн замыг засахаар маргаашаас буюу 18-наас эхлэн хаана хэмээн Нийслэлийн авто замын хөгжлийн газраас мэдээллээ. 

»»
47 албан тушаалтны ХАСХОМ-ийг хянан шалгажээ

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2022 оны тавдугаар сарын 9-13-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 422 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 

McDonald's 30 жилийн дараа Оросыг орхиж, 850 салбар ресторанаа зарлаа

Түргэн хоолны томоохон компани Оросын зах зээлээс гарч буйгаа мэдэгдэв.

McDonald's 30 жилийн дараа Оросыг орхиж, 850 салбар ресторанаа зарлаа

Түргэн хоолны томоохон компани Оросын зах зээлээс гарч буйгаа мэдэгдэв.

»»
Сүүний урамшууллыг бүтэн жилээр нь олгох санал дэвшүүлжээ

Монгол Улсын сүү, сүүн бүтээгдэхүүн нь стратегийн хүнсэнд тооцогддог. 

Сүүний урамшууллыг бүтэн жилээр нь олгох санал дэвшүүлжээ

Монгол Улсын сүү, сүүн бүтээгдэхүүн нь стратегийн хүнсэнд тооцогддог. 

»»
DM: Ши Жиньпин тархины аневризм өвчин туссан

БНХАУ-ын дарга Ши Жиньпин тархины аневризм өвчинтэй, үүний улмаас улс төрөөс гарч болзошгүй гэсэн мэдээлэл гадаадын хэвлэлүүдээр тархжээ. 

DM: Ши Жиньпин тархины аневризм өвчин туссан

БНХАУ-ын дарга Ши Жиньпин тархины аневризм өвчинтэй, үүний улмаас улс төрөөс гарч болзошгүй гэсэн мэдээлэл гадаадын хэвлэлүүдээр тархжээ. 

»»
АТГ 47 албан тушаалтны ХАСХОМ-ийг хянан шалгав

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2022 оны 5 дугаар сарын 9-13-ны өдрүүдэд нийтийн 

АТГ 47 албан тушаалтны ХАСХОМ-ийг хянан шалгав

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2022 оны 5 дугаар сарын 9-13-ны өдрүүдэд нийтийн 

»»
21 нас хүрээгүй хүнд цахилгаан тамхи худалдахгүй байхыг уриаллаа

Цахилгаан тамхи хэрэглэгчид болон худалдаалагчид мэдээлэл хийлээ.

21 нас хүрээгүй хүнд цахилгаан тамхи худалдахгүй байхыг уриаллаа

Цахилгаан тамхи хэрэглэгчид болон худалдаалагчид мэдээлэл хийлээ.

»»
Баяр наадмын хууль батлагдвал допингтой бөхчүүд барилдах уу?

Үндэсний их баяр наадмын тухай хуулийг тавдугаар сарын 4-ний өдөр өргөн мэдүүлжээ.

Баяр наадмын хууль батлагдвал допингтой бөхчүүд барилдах уу?

Үндэсний их баяр наадмын тухай хуулийг тавдугаар сарын 4-ний өдөр өргөн мэдүүлжээ.

»»
Европ хог хаягдлаа ядуу хөрш орон руу хаядаг

Барууны олон орон байгаль орчны төлөө зөвхөн өөрийн хилийн хүрээндээ тэмцэж, аюултай хог хаягдлаа хол хаядаг. Албан 

Европ хог хаягдлаа ядуу хөрш орон руу хаядаг

Барууны олон орон байгаль орчны төлөө зөвхөн өөрийн хилийн хүрээндээ тэмцэж, аюултай хог хаягдлаа хол хаядаг. Албан 

»»
"Тамгагүй төр" жүжгийг олон улсад гаргахаар судална

Соёлын сайд Ч.Номин “Тамгагүй төр” жүжгийн уран бүтээлчидтэй уулзлаа. Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны 

Соёлын сайд Ч.Номин “Тамгагүй төр” жүжгийн уран бүтээлчидтэй уулзлаа. Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны 

»»
"Google" компани "Apple"-тай өрсөлдөхөөр анхны ухаалаг бугуйн цагаа танилцууллаа

“Google” компани “Apple”-тай өрсөлдөхөөр өөрийн анхны ухаалаг бугуйн цагаа танилцууллаа.

“Google” компани “Apple”-тай өрсөлдөхөөр өөрийн анхны ухаалаг бугуйн цагаа танилцууллаа.

»»
Машин угаалгын газруудад саарал ус хэрэглэх ШААРДЛАГА тавьж байна

Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. 

Машин угаалгын газруудад саарал ус хэрэглэх ШААРДЛАГА тавьж байна

Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. 

»»
Жастин Бибер хоригт орж, Ferrari машин худалдан авах эрхгүй болжээЖастин Бибер хоригт орж, Ferrari машин худалдан авах эрхгүй болжээ

Ferrari дуучин Жастин Биберт өөрийнх нь брэндийн машин худалдан авахыг хоригложээ. Италийн домогт автобрэнд Канадын 

Финланд, Швед улс НАТО-д элсэх шийдвэрээ албан ёсоор гаргажээ

СТОКОЛМ. /RIA Novosti/. Швед улс НАТО-д гишүүнээр элсэх хүсэлтээ өгөх шийдвэрийг албан ёсоор гаргасан тухай тус улсын эрх баригч Социал-демократ нам мэдэгджээ.

Гар утасны гэрэл “цахим тэнэгрэл"-д хүргэх аюултай

Гар утаснаас цацарч буй гэрэл болон Альцгеймерийн өвчний хооронд холбоо хамаарал бий гэдгийг саяхан явуулсан судалгааны дүн харууллаа.