Mongolia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Төрийн гурван өндөрлөг давхацсан өдөр

Төрийн гурван өндөрлөг давхацсан өдөр

2022-04-06

Төрийн ордон өчигдөр хөл хөдөлгөөн, үйл явдал дүүрэн өнжлөө. УИХ-аас танилцуулсан “D-Parliament” цахим платформыг сонирхохоор 1000 гаруй зочин ирсэн бол Ерөнхийлөгч архи, 

согтууруулах ундааны зохисгүй хэрэглээг бууруулах зарлиг гаргасныг Тамгын газрынхан танилцуулж, олон улсын нөхцөл байдалтай холбоотойгоор эдийн засагт ямар арга хэмжээ авах талаар Ерөнхий сайд танхимын сайд нартайгаа зэрэгцэж суугаад сэтгүүлчдийн асуултад нээлттэй хариулав. Ийнхүү өчигдөр Төрийн ордонд төрийн гурван өндөрлөг давхацсан өдөр тохиолоо. Тэдний бодлого, шийдвэрийг тоймлон хүргэж байна.

Я.Содбаатар: АРХИНЫ ХАТУУЛГЫГ БУУРУУЛЖ, ТАТВАРЫГ НЭМЭГДҮҮЛНЭ 

Монгол Улсын Ерөнхийлөгч архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээг бууруулах “Засгийн газарт чиглэл өгөх тухай” зарлигийг гаргаж, архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй хүн амын эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдал, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах зорилго бүхий “Эрүүл монгол хүн” хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэн ажиллахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд чиглэл болголоо. Зарлигийг ЕТГ-ын дарга Я.Содбаатар танилцуулав.

-Монгол Улс дахь архи, согтууруулах ундааны үйлдвэрлэлийн нийт биет хэмжээ 2020 оны байдлаар 120.5 сая литр байна. Мөн оны байдлаар манай улсын 21-ээс дээш насны нэг иргэнд жилд 54 литр архи, согтууруулах ундаа ногдож байгаагаас 12 литр нь хатуулаг өндөртэй архи, 42 литр нь шар айраг болон бусад согтууруулах ундаа байна. Энэ нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тогтоосон аюулгүй хэрэглээний хэм хэмжээнээс өндөр байгаа юм. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгч архи, согтууруулах ундааны хэрэглээг бууруулах чиглэлд бодлогын болон эрх зүйн өөрчлөлт хийх шаардлагатай. Мөн “Халамжаас хөдөлмөрт” шилжих суурь шинэтгэлийн хүрээнд ажлын байрыг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар архи, согтууруулах ундааны хэрэглээг бууруулах нийгэм, эдийн засгийн цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэх.

Архи, согтууруулах ундааны хууль бус үйлдвэрлэл, борлуулалттай тэмцэх арга, хэлбэрийг боловсронгуй болгох, цахим техник, технологид суурилсан хяналтын тогтолцоог бүрдүүлэх, түүнд оногдуулах эрүүгийн болон зөрчлийн ял, шийтгэлийн бодлогод өөрчлөлт оруулах. Хорт зуршлаас ангид шинэ үеийг төлөвшүүлэх хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж, их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн болон ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт архи, согтууруулах ундаа, түүнээс үүдэн гарах хор уршиг, сөрөг нөлөөг сурталчлан таниулах агуулгыг тусгах. Согтууруулах ундааны шошгон дээр согтууруулах ундааны хор уршиг, сөрөг нөлөөний талаарх анхааруулга, санамж байршуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх ёстой гэж үзсэн. Онцгой албан татварын ангилал, шатлалд өөрчлөлт оруулах замаар 38 хувийн хатуулагтай этилийн спирт агуулсан архи, согтууруулах ундааны хатуулгийг 10 жилийн хугацаанд жил бүр хоёр хувиар бууруулах, архи, согтууруулах ундаанд ногдуулах онцгой албан татварын орлогоос хавдрын эмнэлэг, донтох өвчнийг эмчлэх төв болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийг байгуулна. Мөн ажлын байрыг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар архи, согтууруулах ундааны хэрэглээг бууруулах нийгэм, эдийн засгийн цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай. Төрийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдээс зохион байгуулж буй хүлээн авалт, албан ёсны баяр, ёслолын арга хэмжээнд өндөр хатуулагтай этилийн спирт агуулсан архи, согтууруулах ундааг хэрэглэхийг бүрмөсөн хориглох зэрэг онцлох арга хэмжээг зарлигт тусгалаа.

Өнөөдөр Монгол Улсад мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, ард иргэдийн архины хэрэглээний түвшинг аваад үзвэл өндөр хатуулагтай спиртийн агууламж бүхий архи, согтууруулах ундааны хэрэглээ өндөр, үүнийг дагаад үүсэж буй гэмт хэрэг, эрүүл мэнд, гэр бүлийн хүчирхийлэл зэрэг сөрөг үр дагавар маш их байна.

Дэлхийн олон оронд өндөр хатуулагтай архи, согтууруулах ундааны хатуулгийг үе шаттай бууруулах арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Тиймээс бид архины хатуулгийг үе шаттай бууруулах бодлого хэрэгжүүлж, архины зөв, зохистой хэрэглээг төлөвшүүлнэ гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, өнөөдөр 40 хувиас дээш хатуулагтай этилийн спирт агуулсан архи, согтууруулах ундааны онцгой албан татвар 15660 төгрөг байгаа. Үүнийг өөрчилж, 36 хувиас дээш хатуулагтай этилийн спирт агуулсан архи, согтууруулах ундааны онцгой албан татвар 15660 төгрөг болно гэсэн үг. Ингээд 10 жилийн хугацаанд жил бүр хоёр хувиар бууруулах юм. УИХ-ын хаврын чуулганаар Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх хуульд шинэчилсэн найруулгаар өөрчлөлт оруулж, зарлигийн заалтуудыг тусгана.

Г.Занданшатар: ХУУЛИЙН ТӨСӨЛД ХҮН БҮХЭН САНАЛАА ӨГЧ БОЛНО

УИХ-ын үндсэн үйл ажиллагаа болох хууль тогтоох үйл хэрэгт иргэд, олон нийтийн оролцоог хангахад чиглэсэн “D-Parliament” цахим системийг хэрэглээнд нэвтрүүллээ. Нээлтэд УИХ, Засгийн газрын гишүүд, төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, хэвлэл мэдээлэл, олон улсын байгууллагын төлөөлөл зэрэг нийт 2200 гаруй хүн танхим болон цахимаар оролцсон юм. Цахим платформын нээлтэн дээр УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлсэн үгийг хүргэе.

-Үндсэн хуулийн гуравдугаар зүйлд “Монгол Улсын засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” хэмээн зааж төрийн үйл хэрэгт иргэдийн оролцоог хангах эрх зүйн үндсийг тавьсан байдаг.Түүнчлэн энэ эрхийг хангахад чиглэсэн эрх зүйн зохицуулалтыг Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Нийтийн сонсголын тухай, Хууль тогтоомжийн тухай хуулиудад тодорхой заасан.  Мөн 2019 онд баталсан Улсын Их Хурлын 2019-2024 оны стратеги төлөвлөгөөг батлахдаа “УИХ-ын үнэт зүйлсийн нэг нь иргэдийн оролцоог хангах” гэж тодорхойлж, парламентын үйл ажиллагааг ил тод болгох хүрээнд хийх ажлуудыг тусган хэрэгжүүлж байна. Иргэд, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоо, идэвхийг сайжруулах, Улсын Их Хурал иргэд, олон нийтдээ ойртох боломжийг бүрдүүлэх бодлогын хүрээнд “D-Parliament” цахим системийг нэвтрүүллээ. Системийн зорилго нь иргэд, эрдэмтэн судлаачид, сонирхсон хэн бүхэн парламентад өргөн баригдсан хуулийн төсөлд болон цахим системд байршсан нийтийн санал асуулга зэрэгт нээлттэй саналаа өгөх нөхцөлийг бүрдүүлсэн. Түүнчлэн Улсын Их Хурал буюу парламентын гишүүдэд өргөдөл, гомдол болон санал хүсэлтээ илгээх албан ёсны цахим талбар болж байгаа юм.

Манай улсад 1990 онд байнгын ажиллагаатай парламент үйл ажиллагаагаа эхэлснээс хойш 30 жил өнгөрч байна. Энэ хугацаанд парламентын үйл ажиллагаа иргэдэд нээлттэй байсаар ирсэн ч хуулийн төсөл боловсруулах, хэлэлцэх, батлах үйл явцад “ард түмний засаглах эрх”-ийг хангахуйц түвшинд байсан эсэх нь учир дутагдалтай. Монгол Улсын 3.300.000 хүнийг төлөөлөн 76 гишүүн УИХ-д хууль тогтоодог. Нэг гишүүнд дунджаар 43.4 мянган хүн ногддог гэсэн үг. Хүн бүрийн хүсэл сонирхлыг 100 хувь тусган ажиллахад зарим талаар учир дутагдалтай. Иймээс Улсын Их Хурлаас иргэдийн оролцоог бүхий л түвшинд хангасан, ил тод, эргэх холбоотой цахим парламентыг бэхжүүлэх цахим системийг танилцуулж байна. Судалгаанаас харахад Монгол Улсын нийт өрхийн 80 орчим хувь нь интернетэд холбогдож, хэрэглэгчдийн тоо нь 2,6 саяд хүрчээ. Мөн  хүн амын 84,7 хувь нь ухаалаг утас хэрэглэж байна.  Нэгэнт ийм суурь бүтэц сайн бүрдсэн тул иргэдийн оролцоотой хууль тогтоодог, нээлттэй, ил тод, сонгогчидтойгоо амьд холбоотой цахим парламент болж өөрчлөгдөх цаг болсон.

 “D-Parliament” цахим систем нь хуулийн төсөлд санал авах,  цахим хэлэлцүүлгийн платформ, иргэдээс өргөдөл, гомдол хүлээн авах шугам, Улсын Их Хурлын үйл ажиллагааны цахим товхимол гэсэн үндсэн дөрвөн функцтэй.Тодруулбал, цахим системд  Улсын Их Хуралд өргөн баригдсан хуулийн төслүүд байршина. Иргэд  тэдгээр төсөлд саналаа өгөхөөс гадна нийгэмд тулгамдаж буй халуун сэдвээр тус платформ дээр цахим хэлэлцүүлэг өрнүүлэх боломжтой. Иргэдийн  санал олны дэмжлэгийг авч тодорхой тоон хэмжээст хүрснээр Улсын Их Хурлын байнгын хороо болон Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны түвшинд хэлэлцэгдэн, шийдвэрлэгдэх боломж бүрдэж байгаа юм. Мөн долоо хоног бүрийн даваа гарагийн өглөө бүртгэлтэй хэрэглэгчдэд өмнөх долоо хоногийн Улсын Их Хурлын үйл ажиллагааны тойм болон ирэх долоо хоногийн хурлын товыг тогтмол мэдээлэх юм. Түүнчлэн чуулганы хугацаанд “Төрийн мэдээлэл” эмхтгэлийг цаг тухайд нь хавсралтаар илгээнэ. Иргэд хуулийн төслийн зүйл, заалтын талаарх санал бодлоо олон нийтийн сүлжээнд бусадтай хуваалцах функцийг тус цахим системд бий болгосон нь хуулийг боловсруулах шатнаас нь эхлэн олон нийтийн оролцоог хангаж, сурталчлан таниулахад чухал ач холбогдолтой юм.

Л.Оюун-Эрдэнэ: ХӨГЖЛИЙН БАНК ЭРДЭНЭТ, ДУБАЙН ГЭРЭЭНИЙ СХЕМЭЭР ЯВСАН

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүсэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж ний­лүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулах хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барив. Үүний дараа тэрбээр цаг үе болоод улс төрийн нөхцөл байдалтай холбоо­тойгоор сэтгүүлчдийн асуултад дэлгэ­рэнгүй хариулсныг тоймлон хүргэе.

-Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүсэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай" хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Уг хуулийн төсөл батлагдсанаар нэгд, дотоодын гол нэрийн бүтээгдэхүүн болох мах, гурил, шатахууны үнийг өндөр өсгөхгүй, тогтвортой байлгах. Хоёрдугаарт, олон улсад өрнөж буй дайны нөлөөллийг багасгах, шок үүсгэхгүй байх нөхцөлийг бүрдүүлнэ. Түүнчлэн, Засгийн газарт тодорхой эрхүүдийг өгч, шуурхай шийдвэр гаргаж ажиллах нөхцөлөөр хангаж өгөхийг УИХ, ард түмэн, иргэний нийгмийн байгууллагуудаас хүсч, хамтарч ажиллахыг хүсч байна. Засгийн газар шатахууны үнэд зохицуулалт хийхгүй бол литр тутамд шатахууны үнэ 1000 төгрөгөөр нэмэгдэх нөхцөл үүссэн. Дайны нөхцөл байдлаас болж олон улсад газрын тосны үнэ байнга өсч байна. Мөн ам.доллараар биш рублиэр төлбөр тооцоо хийнэ гэдэг нөхцөл байдлаас болж газ, газрын тосны салбарт амаргүй нөхцөл байдал үүсч байна. Цаашдаа шатахууны нийлүүлэлтийг зөвхөн нэг үйлдвэрээс хараат байлгахыг багасгаж, олон эх үүсвэрээс авахад анхаарч, газрын тосны үйлдвэрээ зайлшгүй барих шаардлагатай. ОХУ-тай рублийн своп хэлцэл хийхээр ярьж байна. Хэрвээ хэлцэл амжилттай болбол, шатахууны төлбөр тооцоог рублиэр хийх боломжтой болж, ам.долларын нөөц хадгалагдах нөхцөл үүснэ.

Шуудхан хэлэхэд, Эрдэнэтийн 49 хувь, Дубайн гэрээтэй холбоотой бүлэглэл Хөгжлийн банк дээр ажилласан. Тиймээс Хөгжлийн банктай холбоотой асуудлыг Засгийн газар гаргаж тавьсан. Хөгжлийн банкны 3.2 их наяд төгрөгийн 1.8 их наяд орчим нь чанаргүй зээлийн ангилалд орсон. Энд хэдхэн компани байгаа. Сайн ажиглавал Эрдэнэтийн 49 хувийг босгосон 430 сая ам.долларын санхүүгийн схем бүхэлдээ байгаа. Эзэд нь, тэднийг дэмжсэн хууль хяналтын удирдлага, шүүгчид нь хамтдаа байгаа. Энэ схем Дубайн гэрээг байгуулсан схем дээр хамтдаа оролцсон. Нөгөө л яриад байдаг хүмүүстэйгээ үе шаттай тэмцэж байгаа гэж ойлгож болно. УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн зарласан 20 хүн бол ердөө мөсөн уулын орой. Үүний цаана манай нэр бүхий том улстөрчид, бизнес эрхлэгчид, тэдний утсан хүүхэлдэйнүүд гарч ирнэ. Хөгжлийн банктай холбоотой асуудалд холбогдсон эхний хүмүүст таслан сэргийлэх арга хэмжээ авч, Хөтөлийг төрд эргүүлэн авсны дараа хэн хэн хамгийн их цочиж байна, тэр бүх хүн үүний ард байгаа гэж ойлгох хэрэгтэй. Хөгжлийн банктай холбоотой асуудалд цэг тавина. Хуулийн байгууллагууд ажиллаж байгаа гэдэгт итгэлтэй байна. Засгийн газар шаардлагатай бүх мэдээлэл, нууцлалтай холбоотой асуудлуудыг гаргаж өгсөн. Хөгжлийн банкны асуудлын дараа Эрдэнэс Монголтой холбоотой асуудлыг гаргаж тавина. Эрдэнэс Монголын охин компаниуд бүгд ТУЗ-тэй. Тэр бүр дээр хяналтгүй маш их хэмжээний мөнгө эргэлдэж байгаа. Зөвхөн энэ далд эдийн засаг цэгцрэхэд Монгол Улсын ДНБ хоёр дахин тэлэхээр байгаа.

Засгийн газар хэн нэгэн субъектын хэлснээр огцордог газар биш. Би бууж өгөхгүй. Хэн нэгэн албан тушаалтан хариуцлага алдсан бол хариуцлага тооцно. Гэхдээ ажлаа хийж байгаа хүнийг хамгаалах ёстой. Төв банкны ерөнхийлөгчийг нь үлээхэд огцруулдаг байж болохгүй. Үнийн өсөлт, экспорт гацаж байгаа нь үнэндээ хилийн чанадын нөхцөл байдлаас болж байгаа. Монгол Улсаас болж байгаа зүйл биш шүү дээ. Эдийн засгийн том хямрал дөнгөж эхлэх гэж байна, том хэмжээний хямрал болох эрсдэл бодитой бий. Ийм нөхцөлд ажиллаж байгаа багаа хамгаална. Мөнгөний бодлогын хүүг нэмсэн нь өөрөө төгрөг хэвлэхгүй гэсэн үг. Харин валютын нөөцөө нэмэхэд Монголбанктай хамтарч ажиллана. Импортын зарим гол  нэрийн бараанд Засгийн газраас татаас өгч, үнэ барих боломжгүй. Цаашид төсвийн тодотгол хийх ганцхан арга үлдсэн. Ингэхдээ бүх хөрөнгө оруулалтаа танаж, бүтээн байгуулалт хийхгүй нөхцөл рүү орно.Цаашид Засгийн газрын бүтцийг бүхэлд нь эргэн харна. Энэ чиглэлд Сингапур улстай хамтран ажиллаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 6. ЛХАГВА ГАРАГ. № 69 (6801)

Төрийн гурван өндөрлөг давхацсан өдөр
Bolod.mn

Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.
Үгийн санд шүүлтүүр хийсэн болно

Ж.Байден Украинд нэмж цэргийн тусламж үзүүлэхийг үүрэг болгожээ

ВАШИНГТОН. /RT/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Украинд 100 сая ам.долларын цэргийн нэмэлт “тусламж” үзүүлэхийг үүрэг болгосон тухай Цагаан ордон мэдээллээ.

»»
Гватемалын нуурын ёроолоос майячуудын хот олджээ

Янз бүрийн орны эрдэмтдийн баг Гватемалын томоохон нуур болох Атитланы ёроолоос эртний Майягийн соёл иргэншлийн хотыг илрүүлсэн тухай Мексикийн “Milenio” сонин цахим хуудсандаа мэдээлжээ. 

АХБ: Азийн хөгжиж буй орнуудын эдийн засаг 2022 онд 5.2 хувиар өснө

Азийн хөгжлийн банк (АХБ) бүс нутгийн хөгжиж буй орнуудын эдийн засаг 2022 онд дунджаар 5.2 хувиар өснө гэж таамаглаж байна. Энэ тухай лхагва гарагт тус банкны цахим хуудсанд нийтлэгдсэн мэдээнд дурджээ.

ХАВТАСТ ХЭРЭГ: Сэтгэцэд нөлөөт бодис хадгалж, “Шавар” гэх мансууруулах бодис үйлдвэрлэж байсан эрэгтэйд нэг жилийн хорих ял ногдуулжээ

Сүүлийн жилүүдэд өсвөр насны хүүхдүүдийн мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдох тохиолдол нэмэгдэж байгаа.

БНСУ-ын Засгийн газар ганц бие хүмүүст хүүхэд үрчлүүлэхийг зөвшөөрөх хуулийн төсөл баталжээ

БНСУ-д нэг гишүүнтэй өрхийн тоо эрс нэмэгдэж байгаатай холбоотойгоор тус улсын Засгийн газар ганц бие хүмүүст хүүхэд үрчлүүлэхийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ.

Женевийн авто шоу 2023 оны хоёрдугаар сард эргэн ирнэ

Европ дахь автомашины хамгийн чухал үйл явдлуудын нэг нь COVID-19 тахлын улмаас дөрвөн жилийн завсарлага авсны дараа эргэн ирэх боллоо.

Женевийн авто шоу 2023 оны хоёрдугаар сард эргэн ирнэ

Европ дахь автомашины хамгийн чухал үйл явдлуудын нэг нь COVID-19 тахлын улмаас дөрвөн жилийн завсарлага авсны дараа эргэн ирэх боллоо.

»»
МУГЖ Т.Ариунаа үндэсний ахуй соёлоо урлагаар хөглөн өвлүүлэв

Монголын рок поп хөгжмийн урлагт 30 гаруй жил зүтгэж үзэгч, сонсогч олныг чадалтай хоолой олон сайхан аялгуут дуу, уран бүтээлээрээ хөглөж ирсэн МУГЖ Т.Ариунаа шинэ уран бүтээлээ өлгийдөн аваад удаагүй байна. 

Гурван хүүхэд дундаа нэг сурах бичиг хэрэглэж байна

Цар тахлын улмаас боловсролын салбар уналтад орсон билээ. Хоёр жилийн хугацаанд цахим болон танхимын сургалт 

Гурван хүүхэд дундаа нэг сурах бичиг хэрэглэж байна

Цар тахлын улмаас боловсролын салбар уналтад орсон билээ. Хоёр жилийн хугацаанд цахим болон танхимын сургалт 

»»
Лифтний тодотголтой өмгөөлөгч Б.Баасанцогтийг өнгөрсөн шөнө ТЕГ-аас баривчилжээ

Өмгөөлөгч Б.Баасанцогтыг өнгөрсөн шөнө /2022-04-06/ ТЕГ-аас баривчилсан байна. Түүнийг ямар хэргийн улмаас баривчлан саатуулан шалгаж байгаа талаар мэдээлэл алга байна.

"Авьяаслаг монголчууд" шоуны оролцогч А.Отгонбаяр шархаа даалгүй амьсгал хураажээ

Одоогоос зургаан жилийн өмнө "Авьяаслаг монголчууд" шоунд оролцож, олны хайрыг булаасан А.Отгонбаяр өчигдөр (2022.04.04) таалал төгсжээ. 

Одоогоос зургаан жилийн өмнө "Авьяаслаг монголчууд" шоунд оролцож, олны хайрыг булаасан А.Отгонбаяр өчигдөр (2022.04.04) таалал төгсжээ. 

»»
Азийн хамгийн том татваргүй худалдааны төвийг байгуулж байна

“Хайкөү олон улсын татваргүй хотхон” төслийн гүйцэтгэгч Хятадын барилгын нэгдүгээр товчоо 4-р сарын 3-ны өдөр уг төслийн гаалийн татваргүй худалдааны төвийн дээврийг саяхан хийж, 

Ерөнхий прокурор Хөгжлийн банкны хэргээр 5-6 гишүүнийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д хүргүүлэхээр болжээ

Тэр жил, одоогоос гурван жил хагасын өмнө ЖДҮ-гийн хэрэг гэх дуулиан дэгдсэн. УИХ-ын гишүүдийн талаас илүү нь холбогдчихож билээ. 

Дархлаажуулалтын 48 цэгт иргэдийг дархлаажуулна

Улаанбаатар хотод өнөөдөр суурин 48 цэгт 48 багийн 193 эмч, ажилтан ажиллана.

Дархлаажуулалтын 48 цэгт иргэдийг дархлаажуулна

Улаанбаатар хотод өнөөдөр суурин 48 цэгт 48 багийн 193 эмч, ажилтан ажиллана.

»»
Бөхийн өргөөнд энэ сард 7 барилдаан болно

Монгол бөхийн өргөөнд 2022 оны 4 дүгээр сард зохион байгуулах барилдааны хуваарийг танилцуулж байна.

Бөхийн өргөөнд энэ сард 7 барилдаан болно

Монгол бөхийн өргөөнд 2022 оны 4 дүгээр сард зохион байгуулах барилдааны хуваарийг танилцуулж байна.

»»
Б.Жавхлан: Татвар төлөгчдийн мөнгөөр Хөгжлийн банкны чанаргүй зээл төлөхгүй

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр өргөн барьсан. 

Малчид сумаасаа ноолуураа борлуулах боломжтой боллоо

Малчид дундын зуучлалгүй өөрийн хоршоогоороо дамжуулан сумаасаа үндэсний үйлдвэрт түүхий эдээ шууд борлуулж болох тогтолцооны эхлэл тавигдав гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.

"Хүүхдээ харж буй 120 мянган эмэгтэй ажил хийж чадахгүй байна"

"Бага насны хүүхэдтэй ээжийг өөрөө хүсээгүй үед нь амралтын өдрүүдэд болон баяр ёслолын үеэр ажиллуулахыг хориглосон. Мөн томилолтоор явуулахыг, илүү цагаар ажиллахыг хориглосон байгаа" гэсэн юм

"Бага насны хүүхэдтэй ээжийг өөрөө хүсээгүй үед нь амралтын өдрүүдэд болон баяр ёслолын үеэр ажиллуулахыг хориглосон. Мөн томилолтоор явуулахыг, илүү цагаар ажиллахыг хориглосон байгаа" гэсэн юм

»»
Зөрчлийн хуульд сануулах заалт оруулах хуулийн төслийг дэмжлээ

Нийтийн тээврийн хэрэгслээр зорчихдоо зорчих тасалбар аваагүй, баримт бичиггүйгээр тээврийн хэрэгсэл жолоодсон, улсын бүртгэлийн дугаар нь бүдгэрсэн, тээврийн хэрэгслийн жолооч, эсвэл зорчигч хамгаалах бүс хэрэглээгүй гэх мэт түгээмэл гардаг, хөдөө, орон нутгийн иргэдээс түлхүү уламжилж буй гомдлуудад тулгуурласан зөрчлүүдэд шууд торгохгүйгээр сануулах боломжтой

"Бучагийн аллагын дараа Путинд шинэ хориг тавих ёстой"

Их Британийн улстөрч Лиз Трасс өнөөдөр (2022.04.05) Москвагийн эсрэг шинэ хориг арга хэмжээ авахаар тохиролцохыг Франц, Германыг уриалав.

Их Британийн улстөрч Лиз Трасс өнөөдөр (2022.04.05) Москвагийн эсрэг шинэ хориг арга хэмжээ авахаар тохиролцохыг Франц, Германыг уриалав.

»»
Салсан найз охиноо хөнөөсөн этгээдэд 23 жилийн ЯЛ ОНООЛОО

27 настай залуу найз бүсгүй нь салахыг хүссэн учраас түүнийг хөнөөсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд шүүхээс 23 жилийн ял авлаа

Салсан найз охиноо хөнөөсөн этгээдэд 23 жилийн ЯЛ ОНООЛОО

27 настай залуу найз бүсгүй нь салахыг хүссэн учраас түүнийг хөнөөсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд шүүхээс 23 жилийн ял авлаа

»»
ДЭМБ Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг сайшааж, дэмжиж ажиллахаа илэрхийллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан өнөөдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сергей Диордицатай уулзлаа.

Б.Дэлгэрсайхан: Жолооч торгуулиа төлөөгүй бол ХҮҮ БОДДОГ болох хэрэгтэй

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.

Б.Дэлгэрсайхан: Жолооч торгуулиа төлөөгүй бол ХҮҮ БОДДОГ болох хэрэгтэй

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.

»»
ФОТО: “Грэмми”-н улаан хивсний ёслолын гангараанууд

Дуу хөгжмийн шилдэг бүтээл, уран бүтээлч шалгаруулах 64 дэх удаагийн “Грэмми” шагнал гардуулах ёслол АНУ-

ФОТО: “Грэмми”-н улаан хивсний ёслолын гангараанууд

Дуу хөгжмийн шилдэг бүтээл, уран бүтээлч шалгаруулах 64 дэх удаагийн “Грэмми” шагнал гардуулах ёслол АНУ-

»»
"Apple" компани санах ойн чипийн шинэ нийлүүлэгч хайж эхэллээ

“Apple” компани “iPhone” гар утсанд ашигладаг санах ойн чипийн шинэ нийлүүлэгч олохоор судалж байна.

“Apple” компани “iPhone” гар утсанд ашигладаг санах ойн чипийн шинэ нийлүүлэгч олохоор судалж байна.

»»
Ханш нээх өдрийн ёс уламжлал

Ханш нээх өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдөр монголчууд  буян хийж ном хуруулснаар хийсэн буян арвижин дэлгэрч, эрүүл 

Ханш нээх өдрийн ёс уламжлал

Ханш нээх өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдөр монголчууд  буян хийж ном хуруулснаар хийсэн буян арвижин дэлгэрч, эрүүл 

»»
Үнийн өсөлтөөс сэргийлэх хуулийн төслийг өргөн барилаа

Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүсэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хууль, 

Буча хотод буудуулсан хүмүүс дотор хүүхдүүд байсан гэв

Украины хэвлэлүүдэд мэдээлж байгаагаар Буча хотоос Оросын цэргүүдийг гарсны дараа 400 гаруй хүний цогцос олджээ. Буудуулсан хүмүүсийн заримынх нь гар хүлээстэй, тамлуулсан ул мөртэй байсан аж. 

Аялал жуулчлалын салбараас 900 тэрбумыг олно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд аялал жуулчлалын үйлдвэрлэлийг хөгжүүлж, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, аялал жуулчлалын бүс нутгийн хөгжлийг хангах зорилтыг дэвшүүлсэн. 

М.Бадарч: Унасан, давсан ч хурц барилдаан үзүүлэхийг хичээдэг

Наурызын баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд зодоглож, түрүү бөхөөр тодорсон Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, 

Н.Учрал: НӨАТ-ын буцаан олголтоор амьдардаг айл маш олон байна

"Нийгмийн ардчилал, Монголын залуучуудын холбоо" /НАМЗХ/-ны 25 жилийн ойн хүрээнд ээлжит бус Их хурал өнгөрсөн амралтын өдрүүдэд /2022 оны дөрөвдүгээр сарын 02-03/ "Олон улсын хүүхдийн Найрамдал төв"-д болсон.

Н.Учрал: НӨАТ-ын буцаан олголтоор амьдардаг айл маш олон байна

"Нийгмийн ардчилал, Монголын залуучуудын холбоо" /НАМЗХ/-ны 25 жилийн ойн хүрээнд ээлжит бус Их хурал өнгөрсөн амралтын өдрүүдэд /2022 оны дөрөвдүгээр сарын 02-03/ "Олон улсын хүүхдийн Найрамдал төв"-д болсон.

»»
Б.Дэлгэрсайхан: Жолооч торгуулиа төлөөгүй бол ХҮҮ БОДДОГ болох хэрэгтэй

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт 

Дэлхийн хүн амын 99 хувь нь бохирдсон агаараар амьсгалж байна

ЖЕНЕВ. /VOA/. Дэлхийн хэмжээнд жилд 13 сая хүн хүрээлэн буй орчинтой холбоотой шалтгаанаар, түүнээс долоон сая гаруй хүн агаарын бохирдлын улмаас нас барж байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ мэдээллээ.

“ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН, АРХИГҮЙ МОНГОЛ” үндэсний хөдөлгөөнийг дэмжих сарын аян эхэллээ

“ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН, АРХИГҮЙ МОНГОЛ” үндэсний хөдөлгөөнийг дэмжих сарын аян эхэллээ.

“ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН, АРХИГҮЙ МОНГОЛ” үндэсний хөдөлгөөнийг дэмжих сарын аян эхэллээ

“ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН, АРХИГҮЙ МОНГОЛ” үндэсний хөдөлгөөнийг дэмжих сарын аян эхэллээ.

»»
Дэлхийгээс 12.9 тэрбум гэрлийн жилийн зайд орших од илрүүлжээ

ТОКИО. /NHK/. Олон улсын судлаачид дэлхийгээс 12.9 тэрбум гэрлийн жилийн зайд буюу хамгийн хол орших одыг илрүүлсэн талаараа мэдээлжээ.

Дэлхийгээс 12.9 тэрбум гэрлийн жилийн зайд орших од илрүүлжээ

ТОКИО. /NHK/. Олон улсын судлаачид дэлхийгээс 12.9 тэрбум гэрлийн жилийн зайд буюу хамгийн хол орших одыг илрүүлсэн талаараа мэдээлжээ.

»»
Цахим хурал зохион байгууллаа

ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны албанаас “Жирэмсэнтэй хавсарсан эрхтэн тогтолцооны эмгэг” сэдэвт цахим хурлыг 2022 оны 03 дугаар сарын 31-нд зохион байгуулав.

Цахим хурал зохион байгууллаа

ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны албанаас “Жирэмсэнтэй хавсарсан эрхтэн тогтолцооны эмгэг” сэдэвт цахим хурлыг 2022 оны 03 дугаар сарын 31-нд зохион байгуулав.

»»
Нүүр ам судлал чиглэлийн резидентийн сургалтын хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийн уулзалт боллоо

Эрүүл мэндийн яамнаас төгсөлтийн дараах сургалтын тогтолцоог нэгдсэн болгох зорилгоор тодорхой ажлуудыг зохион байгуулж байна. 

НЭМҮТ-ийн Нийгмийн Эрүүл мэндийн лавлагаа лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлж, тоног төхөөрөмжийг иж бүрэн шинэчиллээ

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Нийгмийн эрүүл мэндийн лавлагаа лабораторийн шинжилгээ, судалгааны ажлыг зохих орчин нөхцөлд, олон улсад хэрэглэгддэг 

Дмитрий Песков: Гэрээ бэлэн болбол Путин Зеленскийтэй уулзана

Орос, Украины хооронд байгуулах энхийн гэрээний эх бичиг бэлэн болсон тохиолдолд хоёр улсын ерөнхийлөгч нарын уулзалтыг зохион байгуулах боломжтой гэж

Осолд өртөж буй иргэдийн 50 хувь нь 15-35 насны залуучууд байна

Сэлэнгэ аймгийн хэмжээнд “Аюулгүй байдал, эрүүл мэндийн эерэг соёлыг хамтдаа төлөвшүүлье” уриан дор Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяны нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа. 

Улаанбаатарт 7-9 хэм дулаан байна

Нийслэлд үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Улаанбаатарт 7-9 хэм дулаан байна

Нийслэлд үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

»»
Украины эдийн засаг энэ онд 40 хувиар агшиж магадгүй

КИЕВ. /Reuters/. ОХУ-ын түрэмгийллийн улмаас Украин улсын эдийн засаг энэ оны эхний улиралд өмнөх оны мөн үетэй 

Украины эдийн засаг энэ онд 40 хувиар агшиж магадгүй

КИЕВ. /Reuters/. ОХУ-ын түрэмгийллийн улмаас Украин улсын эдийн засаг энэ оны эхний улиралд өмнөх оны мөн үетэй 

»»
"20 сая төгрөгтэй тэмцэх үнэт металл, бэлэн гадаад валютыг Монгол Улсын хилээр гаргахыг хориглоно"

Лондоны хөрөнгийн биржийн үнэ дээр таван хувийн нэмэгдэлтэйгээр гадаад, дотоодын зах зээлээс алт худалдаж авна. Мөн тухайн жилд олборлосон алтаа Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу жилдээ багтаан тушаагаагүй иргэн, аж ахуйн нэгжид энэ хуулийн үйлчлэл дуустал хариуцлага хүлээлгэхгүй

Монгол банк 985.6 кг үнэт металл худалдан авлаа

Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж ханш 2022 оны гуравдугаар сард 181018 төгрөг байв

Монгол банк 985.6 кг үнэт металл худалдан авлаа

Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж ханш 2022 оны гуравдугаар сард 181018 төгрөг байв

»»
"Монгол Улс Украинд 200,000 ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр боллоо"

Засгийн газрын шийдвэр...

Засгийн газрын шийдвэр...

»»
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Тэжээвэр нохой бага насны хүүхдийг хазаж, гэмтээжээ

Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд оршин суух 39 настай эрэгтэй Ц гэгчийн нохой тоглоомын талбай руу явж байсан 10 настай хүүхэд рүү дайрч, хазжээ

Э.Бат-Үүл давж заалдах шүүх хуралд оролцож байна

Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч асан

Э.Бат-Үүл давж заалдах шүүх хуралд оролцож байна

Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч асан

»»
Сэрэмжлүүлэг: "Утсаараа яриулаач" гэж тусламж хүсээд, бусдыг дээрэмддэг хүүхдүүдийг илрүүлжээ

Хохирогч "Хоёр хүүхэд ирээд ах аа, утсаараа нэг яриулчих гэхээр нь хүүхдүүд юм чинь арай ч аваад явчихгүй байх гэж бодоод өгтөл булаагаад зугтчихсан" гэж мэдүүлжээ

Сэрэмжлүүлэг:

Хохирогч "Хоёр хүүхэд ирээд ах аа, утсаараа нэг яриулчих гэхээр нь хүүхдүүд юм чинь арай ч аваад явчихгүй байх гэж бодоод өгтөл булаагаад зугтчихсан" гэж мэдүүлжээ

»»
Б.Жавхлан: НӨАТ-ын буцаан олголтын хоёр хувийг нэмэх бодлого ойрын хугацаанд байхгүй

Сангийн сайд С.Жавхлан гол нэрийн барааны бүтээгдэхүүний үнийн өсөлт болон валютын ханшийн талаар өнөөдөр мэдээлэл өглөө.

Зеленский Украинд “геноцид үйлдэж байна" гэж Путинийг буруутгав

Оросын цэргүүд Киевийн ойролцоох Буча хотоос явсны дараа 300 орчим хүнийг бөөнөөр оршуулсан булш олджээ...