Mongolia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ц.Хулан: "Нууц амраг" Хамба Д.Чойжамц танаа

2022-06-04

Монголын шашны тэргүүн Д Чойжамц гуайтай өчүүхэн би гуравхан зүйл дээрээс муудалцаад байгаа ухаантай. Үүнийг Танд өөрт нь болон эл асуудлыг тойрон маргаж буй лам хар олон түмэндээ хүргэе.

НЭГДҮГЭЭРТ: МОНГОЛЫН ШАШНЫ ХУУЛЬ ЯАГААД УДААШИРЧ БАЙНА? ГАДААДЫН БАШИР ТҮРЭМГИЙ НӨЛӨӨ, МАНАЙ УРВАГЧ УЛСТӨРЧДИЙГ Д. ЧОЙЖАМЦ ТА ХААЦАЙЛАХЫН УЧИР ЮУ ВЭ?

Ерөнхийлөгч Х.Баттулгын Соёл, Шашны бодлого хариуцсан Зөвлөх гэх том нэр сэтэртэй ч эрх мэдэлгүй алба тушаалд байхдаа миний бие доорх зүйлсийг олж мэдэж, зөрчилдөн ганцаардаж, хийж хэрэгжүүлсэн бөгөөд өнөөг хүртэл үргэлжилсээр байгаа эл зөрчлийг Монголын олон нийт огт мэдэхгүй талдаа яваа. Улс орон маань тусгаар тогтнолд нөлөөлөхүйц Аюулгүй байдлын хэд хэдэн чухал үзүүлэлтээ алдсан тухай ярьж бичиж, дээр дооргүй зовних болсон. Тэгвэл бас соёл иргэншлийн бие даасан байдлаа “тавиад туучих” араанд орсныг иргэд зайлшгүй мэдэх ёстой. Үйлийн үрээр холбогдсон энэ “лайтай “ сэдвээс болж Бурханы Шашинтны төв ГАНДАНТЭГЧИНЛЭН хийдийн Хамба Д.Чойжамц гуайтай далдуур зөрчилдөөд удав. Муу нуухаар сайн илчил гэдэг. Түүний үйлдэл , эс үйлдлийн тухай доорх зүйлсийг бичихдээ нутгийн биднийг муудалцуулахад хүргэсэн новшийн улстөр лүү ч би нулимаж байна .

Манай улсын төр засаг 1990 оноос хойш, Үндсэн хууль, Аюулгүй байдлын үзэл баримтлалд тусгасан хүн амын уламжлалт буддын шашныхаа байр суурийг асар хурдацтай алдсаар байна. Яагаад гэвэл шашны бодлогыг 1990 оноос хойш аанай л харийнхан атгаастай явж иржээ. Хуучиндаа төвдүүд монголын шашныг атгадаг бол өнөө цагт өрнөдийн улстөрийн нөлөөнд давхар орчихсон аж. Учир шалтгаангүйгээр энэ олон христийн есөн шидийн урсгал сект Монголд дэлгэрээгүй нь тодорхой. Тэднийг хязгаарлах, эрх үүрэгжүүлэх хууль журам өнөөдөр ч алга. Хаа байсан 1994 онд Төр ба сүм хийдийн харилцааны хууль баталж, харийн шашинд үүд хаалгаа цэлийтэл нээн өнөөг болтол энэ л үхээнц хуулиар явж байгаа. За шинэ хуультай болбол байдал өөрчлөгдөнө гэтэл...Шашны хуулийн төсөл бичигдээд ирэхэд л гадны Элчин сайдын яамнаас Хууль зүйн яамруу утас дуугарч болиулдаг байсныг тус яамнаас тэтгэвэртээ гарсан хэд гурван хүнээс 2018-2019 онуудад олж сонслоо.Намайг Төрийн ордонд Зөвлөх гэж суух богинохон цаг үед ч эл гадаадын нөлөө мэдэгдэхийн дээдээр мэдэгдэв. АНУ-ын Ерөнхийлөгчийн баруун гар, Төрийн Департаментын Шашны Эрх чөлөөний асуудал хариуцсан Тусгай Элчин Сайд, протестант шашны пастор Сэмюэль Браунбэк дэлхийн олон улсаар ажлын томилолт хийн аялж, Элчингүүдээрээ дамжуулан улстөрийн бодлогоо явуулж байсан. АНУ-ын бодлого юунд чиглэдэг вэ? Олон улсад Шашны эрх чөлөөг хангах нэрийн доор улс үндэстнүүдийн уламжлалт шашин, зан заншил, түүх соёлыг шашинтай нь цуг бүрэлгэх ажлыг дэлхийн 120 гаруй оронд АНУ эртнээс нааш амжилттай хэрэгжүүлсэн байдаг юм. Одоо тэдний хараанд Монгол улсын шашин онилуулсан яваа. Тэд Монгол улсыг улстөр эдийн засгийн шахаанд оруулж, улстөрчдийг худалдаж авах замаар нийгэмд гүн гүнзгий өөрчлөлт хийж хяналтаа тогтоосоор байгаа нь дор хаяж манай цахим ертөнц,телевизийн сувгууд, боловсрол, соёлын америкжан даяаршлагдсан хандлагаас харж болно.

Мөн энэ л үеэр АНУ-ын Шашны эрх чөлөөний асуудлаар МУ -ыг хариуцах томилгоотой Найчүн Чойжин гэх гүртэн, Монгол улсын иргэн болж, бүр Ерөнхийлөгч Х.Баттулгын Багш лам болоод Баянгол буудалд нь хэзээний ирж суусан байсан нь үнэхээр хоржоонтой.

1990 оноос хойш МУ-ын иргэншил авсан нэр бүхий өчнөөн олон улстөрч-төвдүүдийн үйл ажиллагааг өнгөцхөн харахад, гэм үгүй мэт. Харин алгуурхнаа явуулсан бодлого нь манай эрдэмгүй хаад ноёдын мунхралтай нийлэн найрсч, наад зах нь, монгол ламынхаа нэр хүндийг доош гулсуулсан. “Төвд л бол илжиг ч хамаагүй ренбүүчий болдог “гэх үг зүгээр нэг гараагүй. Монгол ноёдын эхнэрүүд транзит онгоц түрээслэн Энэтхэг рүү нисч ганц хоёр өдрийн сургалтаар “гэгээрцрэх ” зуураа торгоны наймаа гүйлгээд эргэдэг тансаг хоббитой. Шашин зүгээр нэг зугаа, амь зуух арга хэлбэр, зарим нэгт нь баяжиж хөлжих арга зам болжээ. Яг л үүн дээрээс Чойжамц тантай би сөргөлдөөд эхэлж байгаа юм шүү.

Шашнаа гадны элдэв дайралт, дотоодын урвалгаас сэргийлээгүй, Гандангийн хашаандаа л эргэлдэж, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, дарга нэртнүүдийг хормойдон тал засч, мөнгө эрх мэдэлтэй л бол хулгайчтай ч хамаагүй Багш шавь бололцон Хамбын сэнтийгээ хамгаалсаар яваа Чойжамц Таныг хэн гэмээр юм бэ?

Өнгө мөнгө хөөсөн лам хуврагтан олширч хэтрээд ирвэл шашин ,торхтой тос лугаа дотроосоо өтөхийг Хамба Номун хан Агваанхайдавтаны бичиж сургаснаас үзэж уншсан л байх. Лам нартайгаа нийлээд шашнаа хамгаалах, цаг үеэ гэгээрүүлэх, ард олныхоо эв эеийг хичээхэд үлгэрлэх ёстой атал бүр эсрэгээр. Бурхан шашинтны төв гэх хэрнээ лам нараа үзэл урсгалаар нь хажиглан, зөвхөн шар малгайтны шашныг мандуулах гэж Чойжамц Та илтэд зүтгэдэг чинь лав л урсгал бүхнийг харшуулалгүй барих Бурханы номлол, ачит Элчин Багш Бакулагийн захиаснаас асар холд байх юм. Бодгаяад 2019 онд Ерөнхийлөгч айлчлах үеэр шар малгайтныг л цаашид хөгжүүлэх тухайгаа монгол хийд дотор та улайм цайм айлдсан. Монголын шашныг сэтгэлгээний туйл, гоо сайхны яруусал, дуун ухааны үлэмж дээд өндөрлөгт хүргэсэн Данзанравжаа ноён хутагт, Манжийн дарлалд Монгол улсаа урхидуулахгүйн төлөө тэмцсэн алтан ургийн үр- чин зоригт эх оронч Цогт Хун тайж нар улааны урсгалынх болохоор таны таалалд багтдаггүй мэт сонсдоно лээ. Монголын бурханы шашны улаан шар өнгө бол арга билгийн цогц бөгөөд нэгэнт үүсч үндэслэсэн үзэл урсгалыг нүд үзүүрлэх хэрэггүй мэт. Үүнээс ч болдог сон уу, Танаас дэмжлэггүй муусайн лам нар чинь улам л ядуурч байна. Улам л аймхай, тархай бутархай. Болохгүй бүтэхгүй болгонд лам нарыг буруутгаж, нийгэм даяар лам нарыг үзэн ядах сэтгэхүй газар авах шинжтэй. Монгол лам нарыг өмгөөлж дуугарах болгонд өөдөөс хуцдаг хүний өөрийн тэжээмэл ноход тэртэй тэргүй байна.

Энэ шашныг чинь гадаад дотоодоос нь нураах сонирхол илт байхад Гандангийн цөөн хэдэн мяндагтны санхүүгийн зөрчлөө аргалах гэж ч юм уу, дарга даамал руу гүйж явах нь инээдэм ичгүүр. Гэхдээ та мундаг аа. Багабанди, Энхбаяр, Элбэгдорж, Баттулга, Хүрэлсүх...бүгдийнх нь багш гэх тул юуг ч аргалж, өөрийг тань шүүмжилсэн муусайн лам нараа цагдаа тагнуулд барьж өгч хашраадгийг олон түмэн мэдээсэй билээ.

Таныг л гэхэд, ийм арчаагүй байхад Монгол Улс христийн шашинтай болох байхаа. Өнгөрүүлсэн агуу түүхээ үгүйсгүүлэн баллуулж, ирээдүйд Таныг ч юм уу,намайг ч юм уу, нас барахад толгойд хонх дамар дуугарахгүй, мормоны хар лам харь хэлээр дуулаад сууж байвал ямар байна? Монгол гэрийн хоёр баганыг харийнхан загалмайд тэлүүлсэн Есүс болгож урлаад чуулганы газруудаа нээсэн. Олон улсын Соёлын хуулийг уландаа гишгэсэн энэ үйлдэл бүхий л хорон ажиллагааных нь өчүүхэн илрэл. Монголчууд бид Хамбаасаа эхлээд хүлцэнгүй, үхэр малаас өөрцгүй байгаа юм хойно, бидний хохь. Та ч, сайд дарга нар ч өнгө мөнгө хөөцөлдсөөр, гал мэт цоролзож аврах бүхнээ Та бид, алдчихсан байна. Барууны эдийн засгийн алуурчлал оюун санааны алуурчлалтай зэрэгцэж шашнаа алдах дээр тулсан байхад Та, яавал насан үүрд хамбаар суух вэ л гэж өчүүхэн юм бодож явах юм.

Та төвдүүдээр дамжиж ирдэг гадны зааварт санаатай болон санамсаргүй үйлчлээд буйгаа мэддэг юм уу?Тэд Америкаас санхүүжиж, Монголын шашныг хараа хяналтдаа байлгах сонирхолтой. Тэр төвдүүд Хятад мятадтайгаа ямар дайн хийх нь бидэнд мөн л падлийгүй байх ёстой. Монголын шашин Төвд, Хятад, Орос, Америкийн алинаас ч хараат бус бие даасан шашин. Төвдүүдийг даврааж болохгүйг түүх гэрчилдэг. Төвдийн хатгаас, шашны хагарлаар Монголд эхэлсэн дайны сэжим ойрад халхын сөргөлдөөн, улмаар УВС фракц мэтээр мутацлагдан улстөр нийгмийн сэтгэл зүйд өнөө ч амь бөхтэй оршсоор л байгаа. Хятадуудаас гаралтай гэж санаж, шүгдэнчилдэг муусайн хужаад монгол шашнаа алдахгүй гэж санаж явсан иргэн Хулан, Зөвлөх Хулан болмогцоо эрдэмт лам нартай ярьж тодруулж, ном сурвалжаас хайж, төрийн баримт бяцхаан эрх мэдлийнхээ чинээгээр ухаж үзлээ.

Явж явж ШҮГДЭН хэмээх хиймэл аюулыг төвдүүд л бий болгож, лам нарыг маань, олон түмнийг маань хэд хувааж, мухар сүсгээс цаашгүй манай дээдсийг төөрөгдүүлснийг Чойжамц Та ч мэднэ л дээ, сайн бухах л байх. Төвдүүдийг элгэндээ тэвэрсэн хэр, Монгол гаралтай Гүрдаваа, Ажаа рэнбүүчийг огт халгаахгүй, нэг нь Монголд хүүхдийн хавдрын эмнэлэг бария гээд хөрөнгө гаргахад Танаар тархиа угаалгасан төрөөс ч, шашнаас ч нүүр өгөхгүй гомдоож цөлсөн байдаг.

Ардчилал ухааны юм эхлэхэд төвдүүдийн хорон үйл ажиллагааг ханатал дэлгэсэн, биднээ сэрэмжлүүлсэн монгол ламтны илгээсэн урт захидал төрийн өндөрлөгүүдэд хүрээд далд орсныг яаж ийгээд би олж уншсаан. Та л харин үл мэдэгчин явна гэж баймгүй.

Хятадуудад нутгаа булаалгасан элэг нэгтнүүдээ тэтгэх гэж Дээрхийн гэгээн Далай лам 1959 оноос хойш улстөрийн дайн хийж, гол тулгуур нь АНУ болсон. Төвд лам нар буу үүрч байлддаг, тагнуул хийж, өөр улс орныг хохироон хар амиа хоохойлдгийг монголчууд зайлуул, мэдэх ч үгүй. Өч төчнөөн ном товхимол гарсан байдаг шүү, энэ тухай, орос англи хэл дээр. Уншина гэвэл ав. Монголд ороод ирсэн төвд лам болгоныг ч бас хорчин шуналтан гэх гэсэнгүй ээ. Жадо ренбүүчий шиг ч юм уу, номт ард түмнүүдийнхээ шүтэн барилдлагыг дээдэлж явдаг ариун суртал, зөв явдалтай төвдүүд бишгүй л байгаа. Энэтхэгт ч ном шашнаа л гэсэн, Монголыг хорлохгүй сэтгэлтэй өчнөөн төвд бий. Харин америкчуудын бодлогыг шашнаар дамжуулан хийж, Монголд үйл ажиллагаа явуулж, улстөр лүү давхар цөмрөн нөлөөлдөг тэдгээр төвдүүдийг л би хэлээд байгаа юм.

Америк суртлын тархай хожгор пропагандистууд Орос, Хятадыг муу хэлж Хүний эрх гэж хуцан Монгол улс, монголчуудыг юу ч биш болгож дөнгөөд байна. Ийм хэцүү цагт эзэн биегүй шахам, өөрөөр хэлбэл төр нийгмийн самуурал гажуудлыг хүлээн зөвшөөрсний шанд сэнтий олбогноосоо 30 гаран жил өндийж босоогүй Хамбатай монголын шашин өөдлөхгүй юм байна. Монголын шашныг өмөөрөх эзэн алга. Далай ламын өндөр нас сүүдрийг далимдуулан ойр дэргэдийнх нь шашны наймаачид Монголын шашнаар тоглож байгаа.

АНУ-ын Конгресс 2020 онд л гэхэд төвдүүдэд өгдөг төсвөө үлэмж нэмж, 2021 оны төсөвт 23 сая долларын нэг хэсэг нь Монгол дахь шашны улстөрд чиглэсэн. Задаргаатайгаа надад бас л бий, та үзье гэвээс. Угаасаа америкчууд, таны гараас нь хөтлөн Могод суманд айрагдаж явсан АНУ-ын Элчин сайд ямар үйл хэрэг хийдгийг ард олноосоо нэг асуулга хийж үзээч. Монголыг Хятад Оросоос холдуулж, эдийн засгийг нь сүйрүүлж, соёл түүхтэй салшгүй явж ирсэн буддизмыг хүртэл хөрсгүй болгох барууны геополитикийн тоглолт өчнөөн жил ийнхүү явж байна. Чойжамц та мэдэхгүй байв гэж дээ. Эхэндээ би таныг улстөрөөс хол учир үнэхээр л мэдэхгүй явна гэж санасан. Лам нарын боловсрол, гэгээн тунгалаг сэтгэлтэйг нь далимдуулж хулгайч улстөрчид шашныг маань самрах нь гэж айсан. Танд ч хэлж сануулсан даа. Танд би бодит баримт олж өгч, ямар ч цаг үеийн зөвлөхүүдээс илүү шударга зоримог ажилласнаа ч мэдэж л байна. Монгол Улс хуулиа гадаадад хийлгэж, оронд нь зээл тусламж авч, гишүүд цулайж баяжиж, хамгийн өөдгүй новшнууд төрд дархлагддагийг өөрийн гараар барьж баталж, нүдээрээ тэгэхэд үзсэн би. Ц.Нямдорж ч энэ талаар ямар ч тайлбар хийгээгүй өдийг хүрлээ.

Шашны, нэг их чухал биш гэж олонхи санаж магад хууль л ингэж гадаадаас орж ирж байгаа юм чинь, аюулгүй байдлыг хохироосон ямар олон хууль зүйл заалтаараа захиалагдан орж ирсэн бол гэхээр аймаар шүү. Монголыг тэр чигээр нь Христ, Аллахын улс орон болгоход зориулагдсан тэр хуулийн төсөл ГАДААД ЯАМНААС олдсон гээд бод доо.

Зөөвөрлөсөн хүн нь ГХЯ-ны сайд Д.Цогтбаатар, одоогийн УИХ-ын гишүүн ха ха. Тэнгэр ниргээсэй, та нарыг. Ингээд ҮАБЗ-ийг шахаж шаардаж, “Судлаачдаар дүгнэлт гаргуулж баримтжуулахгүй бол ажлаа өгч хэвлэлийн хурлаар МУ-ын төр хуулиа гаднаас экспортолсон нь баригдаж булай болсныг зарлалаа шүү” гэж А Гансүх рүү асч айлгаж байж, хуралдсан. Хагас өдөр тус хуулийн төслийг авч хэлэлцээд “Ай ёстой аймаар мууухай хууль орж иржээ” гэдэгт нэр бүхий өчнөөн эрдэмтэн судлаач саналаа бичиж ирүүлж, гар хөлийн үсгээ зурсан. Энэ бүх баримтыг хувилан Ганданд, танай өрөөнд хамт олны чинь дэргэд би хүлээлгэн өгсөн дөө. Алсдаа шашныг маань улстөрчид худалдаж, өр зээлийн барьцаанд тавих бүрт энэ баримтаар зарга хийгээрэй гэж захиад үлдээсэн. Гэтэл өнөөг хүртэл та яагаад ганц ч дуугарахгүй явна вэ? Монголдоо таарсан Шашны хуультай болоё гэж шахаж шаардаач. Яагаад шашин руу чинь өнгийж, бусад улс оронд хэрэгжүүлдэг яг л тэр сценарийн дагуу, өөрсдийн шашныг чөлөөтэй нэвтрүүлэх замаар ард олны түүх соёлыг арчих юм яваад байхад таг дуугүй явнаа? Яагаад гэвэл та шашнаа өмгөөлөх лам биш, цагийн аяс, дарга сайд дагаж амьжирсан хоёр нүүртэн юм байна. Хамбын олбог чинь эх орны түүх соёл, ард олны итгэл үнэмшлээс үнэтэй юм байна. Өнгөрөгч хоёр жилд л гэхэд соёл, шашны чиглэлээр гадныхан хоёр ч том төсөл бэлтгэн хэрэгжүүлж, тэрнийг нь УИХ-ын зарим гишүүд хүүхэд, эмэгтэйчүүдийн чиглэлд шашны сургалтын элемент бүхий боловсролын хөтөлбөр лоббидон ярьж явах болсон. Шашинд далдуур санхүүжилт хийгдэж, шашны хууль тандалтанд бүгж, хэн юу гэж дуугарахыг гадныхан анаж занаж байгаа. Та лам нараа төлөөлөөд дуугараач.

Шашны хууль бол Газрын хуультай эн тэнцэхүйц, улс үндэстний амин чухал хууль билээ. Дэлхийн бүх дайн хоёр л зүйлээс үүддэг, нэгд газар нутаг, хоёрт шашны мөргөлдөөн. Элэг нэгтнүүд өөр өөр шашинд толгой зүрхээ жолоодуулбал, ялангуяа эдийн засаг, батлан хамгаалах салбарууд нь дорой бол ийм цөөхүүлээ бид тарж бутарч хэрэлдэж зодолдоод сөнөх л болно. МУ-ын Шашны хууль гадаадаас орж ирсэн нь баригдаж “азаартаад” одоодоо нам гүм байгаа ч дахин энэ хууль мөн л энэ замаар орж ирэхийг батлан андгайлая. Монголын улстөрчид газар нутгаа харийнханд сул хаяж, хээр тал, хангай говь маань сүрэг чононд гэдсээ хүүлүүлсэн өнчин гөрөөс шиг өрөвдмөөр боллоо. Ядаж ард олны түүхэн уламжлалт шашныг худалдахгүй байж болдоггүй юм уу? Баруун Европ, Латин Америк, Азийн орнууд тэр чигээрээ, үндэсний шашнаа АНУ-ын улстөр, эдийн засгийн шахалт дарамтанд өөрчлөн хэлмэгдэж, өнөөдөр гасалцгааж байна.

Наад зах нь, нэг шашны нэг тэргүүнтэй байтал америкчуул өөр нэг тэргүүн гаргаж ирж Москва Киевийн ард олныг хуваах замаар ОХУ, Украйныг байлдуулаад байгааг мэдээч ээ. Индонезийн Сукарно Ерөнхийлөгчийг 1958 онд улс орон, шашин соёлоо хамгаалсны төлөө цэрэг арми луу нь порнографийг сурталчлах өргөн далайцтай ажиллагаа оруулахыг, мөн оны 5 дугаар сарын 15 -нд сүм хийдрүүгээ үй олноор цувж байсан энгийн номхон сүсэгтнүүдийг агаараас бөмбөгдөж устгахыг АНУ-ын ТТГ-ын Нууц ажиллагаа хариуцсан дэд захирал Фрэнк Уиснер чадварлаг хэрэгжүүлсэн ганцхан жишээг л дурдчихая.

Чойжамц гуай Таныг хуучин цагт Дотоод яамнаас Ганданруу тавигдсан гэж хэлэх хүн нэг бус байдаг ч би итгээгүй. Харин 30 гаруй жилийн дотор ард олноо адгийн муу төр засагт ээлжлэн дарлуулж, ёс суртхуун устаж, Монгол юу юугүй, юм юмаар сөнөх гээд байхад Тэргүүн хамбын нэрийн өмнөөс Төр засаг руу ганц удаа ч чанга дуугарчих зориггүй, Ерөнхийлөгч нарыг зусардаж ивээлд нь явсанд чинь одоо бол, дургүй хүрч байна. Бүр мөрөөрөө явахгүй, улстөр олигархийн хүрээнээс гадаадаас захиалгатай Оройн дээд Богдыг тодруулан шашнаа, хоногийн хоолны мөнгөндөө ч татуу болсоор байгаа ард олноо доромжлоход таатай цагий нь хүлээж байгаа. Хэдэн үеэрээ ард олны итгэж найдаж Ганданд өргөсөн өч төчнөөн үнэтэй цайтай бурхдыг үрэн таран хийж,тэрхүү үрэгдэж зарагдсан соёлын өвийн нэгээхэн хэсгийг ОХУ-аас авчрах болж дуулгахад минь цахимаар өөдөөс доромжлуулж, энэ үйлдлийг өөрөө эс үйлдэв гэхэд дэргэд нь тэсвэрлэн харж суугааг чинь хараад, нээрэн магадгүй гэж санах болов, өршөөгөөрэй. Эл бүгдийг чинь би баримтаар харуулнаа.

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ. 2022 оны 6 дугаар сарын 3, МУСГЗ Цоодолын Хулан

Ц.Хулан: "Нууц амраг" Хамба Д.Чойжамц танаа
Bolod.mn

Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.
Үгийн санд шүүлтүүр хийсэн болно

"Apple" компани "Ipad"-аа зөөврийн компьютертой төстэй болгоно

“Apple” компани “iPad”-ийн программ хангамжид эрс өөрчлөлт оруулахаар төлөвлөж байгааг эх сурвалж мэдээллээ.

»»
ФОТО: 70 жил сэнтийд заларсан Хатан хаан

II Элизабет хаан ширээнд суусны 70 жилийн ойг Их Британи даяар сүр жавхлантай тэмдэглэж байна. Дөрвөн хоног үргэлжлэх 

Турк улс нэрээ өөрчиллөө

Турк улс нэрээ галигласан бичлэгийг "Türkiye" болгон өөрчлөх хүсэлтийг НҮБ-д тавилаа. Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган 

ДЭМБ: Дэлхийн хүн амын гуравны хоёроос илүү хувь нь коронавирусний эсрэг биеттэй болсон

ВАШИНГТОН. /Bloomberg/. Дэлхийн хүн амын гуравны хоёроос илүү хувь нь тодорхой хэмжээнд коронавирусний эсрэг 

Шакира, Пике хоёр 11 жилийн дараа саллаа

Испанийн El Periodico-д бичсэнээр колумб дуучин Шакира, Испанийн Барселона багийн хамгаалагч Жерар Пике нарын хайр дурлал төгссөн талаар мэдээллээ.

4 дүгээр дэлгүүрийн уулзвараас Өлзий төвийн уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг зургаадугаар сарын 5-нд нээнэ

Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамжны авто замын шинэчлэлийн ажлын хүрээнд Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзвараас Өлзий төвийн уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг хаажээ.

Нөөцийн махыг төрийн албан хаагчдад борлуулахаар болжээ

Манай улс 2022 онд 13000 тонн мах нөөцөлсөн байдаг. Үүнээс 9 мянга орчим нөөцийн мах үлдсэн байна. 

Эмбер Херд шүүхийн шийдвэрийн дагуу Жонни Деппт олон саяыг төлөх “ямар ч боломжгүй”-г өмгөөлөгч нь мэдэгджээ

Зургаан долоо хоног үргэлжилсэн дуулиант шүүх хурал Лхагва гарагт өндөрлөж, Холливүүдийн экс хосын маргааныг шийдвэрлэсэн билээ.

Үйл ажиллагааг түр зогсоосон мах боловсруулах үйлдвэрүүд

Эмээлтийн мах боловсруулах үйлдвэрүүдийн асуудлаар холбогдох мэргэжлийн байгууллагууд мэдээлэл өглөө. 

УИХ: Ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана

Монгол Улсын Их Хурал дахь ажлын хэсгүүдийн өнөөдөр /2022.06.02/ хуралдах хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.

Энэ сараас иргэд цахилгааны төлбөрөө өөрсдөө төлнө

Хэрэглэгчид зургаадугаар сарын 1-ний өдрөөс цахилгаан эрчим хүчний төлбөрөө өөрөө хариуцаж төлнө.

Эрээнд ковидын дөрвөн тохиолдол илэрч, хатуу хөл хорио тогтоохоор болов

Эрээн хотын Цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах шуурхай штабаас 2022/01 тоот мэдэгдэл гаргаж, 2022 оны зургаадугаар сарын 2-ны өдөр ПСР шинжилгээгээр covid-19-ын дөрвөн тохиолдол илэрч, хатуу хөл хорионы дэглэм тогтоох шийдвэр гаргав.

Бүх сургуулийн гаднах биеийн тамирын талбайг хүүхдүүдэд нээлттэй болголоо

Б.ОД

Өнөөдрөөс эхлэн наймдугаар сарын 20-н хүртэл бүх сургуулийн гаднах биеийн тамир, тоглоомыг талбайг хүүхдүүд тоглоход нээлттэй байлгах тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарчээ.

ПСЖ Неймарыг зарна гэж мэдэгдсэний нэг шалтгаан нь К.Мбаппе байжээ

Францын хөлбөмбөгийн ПСЖ баг гэрээ нь дуусах болоогүй бразил довтлогч Неймарыг сонирхолтой санал ирвэл зарахад бэлэн 

"IOS 16" үйлдлийн системд дэлгэцийн түгжээ, мессеж, эрүүл мэндийн app-ууд шинэчлэгдэх төлөвтэй

“Apple” компани жил бүр зохион байгуулдаг Дэлхий даяарх хөгжүүлэгчдийн бага хурал (WWDC) болоход долоо хоног орчмын хугацаа үлдээд байна.

"Мисс Монголиа 2022" тэмцээнийг 18 дахь жилдээ Event Masters, Black studio, МҮОНТ-тэй хамтран зохион байгуулж байна

Мисс Монголиа Холбоо нь 18 дахь жилтэйгээ учран золгож, "Мисс Монголиа 2022" тэмцээнээ Event Masters, Black studio, МҮОНТ-тэй хамтран зохион байгуулж байна. 

Виртуал хүүхэд ирэх 50 жилд тренд болно

Дэлхийн хүн амын хэт өсөлт олон асуудал үүсгэх болсон билээ. Уг асуудлуудыг шийдвэрлэх технологийг эрдэмтэд бүтээж байна.

"Мисс Монголиа 2022" Үндэсний ялагч тодроход 3 хоног үлдлээ

Монгол орон даяар сонгон шалгаруулалт явуулж титмийн төлөө шалгарч үлдсэн 15 гоо бүсгүй алдрын тайзнаа хамтдаа гялалзахад бэлэн болжээ. 

Амьдралыг баяр баясгалантай болгогч ХҮҮХДҮҮДИЙН ТУХАЙ СОНИРХОЛТОЙ БАРИМТ

1949 онд Олон улсын ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос зарлаж байсан энэ өдрийг анх 1950 онд олон улс тэмдэглэжээ. 

Шанхай хот хоёр сарын дараа хөл хориогоо сулрууллаа

Дэлхийн худалдааны төв, Хятадын эдийн засгийн гол цэг гэгддэг Шанхай хот хоёр сарын турш үргэлжилсэн хөл хориогоо сулруулжээ. 

Монгол, Казахстаны Гадаад хэргийн яам хоорондын ээлжит зөвлөлдөх уулзалт болов

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Нурсултан хотноо хоёр улсын гадаад хэргийн яам хоорондын ээлжит зөвлөлдөх уулзалтыг хийв.

Өнөөдрөөс нийтийн тээврийн 70, сургуулийн 20 автобусыг шинээр үйлчилгээнд гаргана

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар нар Зорчигч тээврийн нэгтгэл компанид ажиллалаа.

Хүүхдүүд өөрсдийнхөө дуу хоолойг бүтээлээрээ дамжуулан илэрхийлсэн “Хөөрхөн өдөр” баримтат киноны нээлт боллоо

Хүүхдийн эрхийг хамгаалахад шаардагдах бодит мэдлэг, чадвар, хандлагыг хүүхэд, багш, гэр бүл, нийгмийн бүлгүүдэд эзэмшүүлэх энгийн агуулга, 

Монголд 13-15 насны сурагчдын 14 хувь нь тамхи татаж байна

Дэлхийд жил бүр 4.5 сая их наяд тамхийг хэрэглэж 8 сая хүн амь насаа алдан эдийн засагт 2 их наяд ам долларын хохирол учирч байна.

Манай улсад 920 гаруй тахь сэргээн нутагшиж байна

Монгол Улсад 2021 оны байдлаар Говийн Их дархан цаазат газрын “Б” хэсэгт 370, Хустайн нурууны байгалийн цогцолборт газарт 420, Хомын талын байгалийн цогцолборт 108 нийт Монгол Улсад 920 гаруй тахь сэргээн нутагшиж байна. 

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг долдугаар сард ашиглалтад оруулна

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцуулж, УУХҮ-ын сайд Г.Ёндон мэдээлэл өглөө.

С.Амарсайхан: Махны үйлдвэрүүдэд тогтмол шалгалт хийнэ

Засгийн газар өнөөдөр /2022.05.31/ хуралдаж, хуралдаанаас гарсан мах боловсруулах үйлдвэртэй холбоотой шийдвэрийг Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа.

"Хүүхдийн тэтгэмж эцэг, эхийн орлогын 50-иас доошгүй хувь байх, данснаас нь шууд суутгахаар зохицуулна"

УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлэг "Гэр бүлийн тухай хууль"-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа. Үүнтэй холбогдуулан хуулийн төслийн талаар мэдээлэл хийж байна.

Нийлүүлэлт нэмэгдсэнээр БНХАУ-д Монголын коксжих нүүрсний үнэ буурч байна

Коксжих нүүрс болон ган үйлдвэрлэгчдийн эрэлт бага байгаатай зэрэгцэн Ганцмод хилийн боомтод Монголын коксжих нүүрсний үнэ буураад байна.

Илон Маск: "Tesla"-ийг зах зээлд нэвтрэхийг зөвшөөрөөгүй газарт үйлдвэрээ барихгүй

БНЭУ-д үйлдвэр байгуулах эсэх талаарх асуултын хариуд Илон Маск “Tesla”-ийн автомашиныг борлуулах эсвэл автомашины үйлчилгээ үзүүлэхийг зөвшөөрөөгүй газарт үйлдвэр байгуулахгүй гэж мэдэгдлээ.

Илон Маск:

Их гүрний дээрэнгүй үзэл

800 жилийн тэртээ 33 сая квадрат км газар нутагтай Их Монгол гүрэнд иргэн хүн Будда, Ислам, Христийн аль нэг шашнаа 

ЕХ Оросын нефтид хэсэгчилсэн хориг тавихаар тохиролцжээ

Европын Холбооны /ЕХ/ гишүүн орнуудын удирдагчид Оросын, далайгаар тээвэрлэх нефтид хориг тавихаар тохиролцжээ.

Б.Лхагвасүрэн: Монголбанк банкны салбарын шинэтгэлийн хөтөлбөрөөсөө ухраагүй

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй эдийн засгийн байдал, банкуудын IPO сэдвээр ярилцлаа.

Оросын валютын ханш огцом чангарсны учир

Украинд Оросын цэргийн тусгай ажиллагаа эхэлснээс хойш рублийн ханш зогсолтгүй унасаар 3 дугаар сарын 7-ны өдөр гэхэд 

Автотээврийн салбарт хэмжлийн нэгдмэл байдал хангагдаж байна

Тус үйлдвэрийн газраас “Автотээврийн салбарын чанарын дэд бүтцийг бэхжүүлэх” зорилтыг дэвшүүлж тодорхой ажлуудыг үе шаттай хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ 

Оюуны өмчид хамаарах анхны эрх зүйн баримт бичиг батлагдсан түүхэн өдөр тохиож байна

Шинэ бүтээл, оновчтой саналын зохиогчийн эрхийг хамгаалах, зохиогчийн оюуны хөдөлмөрийг үнэлэх тухай анхны эрх зүйн баримт бичиг “Шинэ юм зохион олох ба үйлдвэрт оновчтой сайн санал гаргагчдыг шагнаж урамшуулах тухай заавар” 

Сувилагч тусгай мэргэжилтнүүдийн "Эрдмийн чуулган 2021-2022" эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа

Олон улсын СУВИЛАГЧДЫН өдрийг тохиолдуулан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг эрдэм шинжилгээний хурал Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвийн 10 гаруй судлаач сувилагч нарын дунд зохион байгуулагдлаа.

Сувилагч тусгай мэргэжилтнүүдийн

Олон улсын СУВИЛАГЧДЫН өдрийг тохиолдуулан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг эрдэм шинжилгээний хурал Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвийн 10 гаруй судлаач сувилагч нарын дунд зохион байгуулагдлаа.

»»
Тээвэр, логистикийн “LOGISTIC FORUM-2022” зохион байгуулагдлаа

Монложистикс групп, Зам, тээврийн хөгжлийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо, Монголын үндэсний худалдаа аж 

У.Хүрэлсүх: Монгол, Оросын харилцаа бүх салбарт амжилттай хөгжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Элчин сайдын яамны 100 жилийн ойд зориулан мэндчилгээ дэвшүүлэв.

Яллагдагч Г.Амартүвшинг Монгол Улсаас гарахыг хязгаарлажээ

Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч Г.Амартүвшинд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, 

Тархинд нэвтэрч, хорт хавдрын эсийг устгадаг нано хэсгүүд бүтээжээ

МОСКВА. /TASS/. АНУ-ын Мичиганы их сургуулийн биохимичид цусны эргэлтийн системээс тархинд нэвтэрч, эд эсэн дэх хорт 

С.Амарцэнгэл: “Шар хадны эмч нарын хэрэг” гэх дуулиант хэргээр хэлмэгдсэн аавыгаа 39 жилийн дараа цагаатгаж чадсандаа баяртай байна

1980-аад онд дуулиан болж байсан “Шар хадны эмч нарын хэрэг”-ийг мартаагүй хүмүүс байгаа байх. Уг хэрэгт хилсээр 

Аянга бууж, 30 бог мал хорогджээ

Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд аянга буужээ. Үүний улмаас иргэн Т-ийн 30 бог мал аяганд өртөж хорогдсон байна. 

Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд сургалт зохион байгуулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/-ын дарга Т.Дүүрэн нар өнөөдөр Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. 

Прокурор асан Д.Баярмагнайд Сингапурын шүүх 14 хоногийн ял оноожээ

Монгол Улсын хэсэг иргэд Сингапурын нэр бүхий казинод архидан согтуурч, улмаар хулгайн гэмт хэрэгт холбогдож, шүүх хурал товлогдсон талаар өмнө нь бид мэдээлсэн.

ЦХХХЯ:Starlink үйлчилгээ удахгүй манай улсад нэвтэрнэ

Цахим хөгжил, харилцаа холбооны яам нь 2022 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр “Нам орбитын хиймэл дагуулын сүлжээ ашиглахад баримтлах чиглэл”-ээ баталсан. 

Нөхөртэйгөө нийлж, найзаасаа 20 сая төгрөг дээрэмджээ

Нөхөртэйгөө бүлэглэн найзынхаа мөнгийг дээрэмдсэн хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна. 

Сурагчдыг зодсон багшийг цагдаагийн газраас шалгаж байна

Өнгөрөгч долоо хоногт сурагчдыг зодож буй багшийн бичлэг цахим орчинд цацагдсан байдаг.

Сурагчдыг зодсон багшийг цагдаагийн газраас шалгаж байна

Өнгөрөгч долоо хоногт сурагчдыг зодож буй багшийн бичлэг цахим орчинд цацагдсан байдаг.

»»
Турк улс нэрээ өөрчиллөө

Турк улс нэрээ галигласан бичлэгийг "Türkiye" болгон өөрчлөх хүсэлтийг НҮБ-д тавилаа. Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган 

Турк улс нэрээ өөрчиллөө

Турк улс нэрээ галигласан бичлэгийг "Türkiye" болгон өөрчлөх хүсэлтийг НҮБ-д тавилаа. Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган 

»»
Украин: Тусгаар тогтнолынхоо төлөө "100" хоног

Хоёулаа манай түнш найрамдалт улсууд байлдаад “100 хоног” өнгөрчээ. Нэг нь тусгаар тогтносон, бүрэн эрхт хөрш 

Украин: Тусгаар тогтнолынхоо төлөө

Хоёулаа манай түнш найрамдалт улсууд байлдаад “100 хоног” өнгөрчээ. Нэг нь тусгаар тогтносон, бүрэн эрхт хөрш 

»»
Эрээнд ковидын дөрвөн тохиолдол илэрч, хатуу хөл хорио тогтоохоор болов

Эрээн хотын Цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах шуурхай штабаас 2022/01 тоот мэдэгдэл гаргаж, 2022 оны зургаадугаар сарын 2-ны өдөр ПСР шинжилгээгээр covid-19-ын дөрвөн тохиолдол илэрч, хатуу хөл хорионы дэглэм тогтоох шийдвэр гаргав.

Эрээнд ковидын дөрвөн тохиолдол илэрч, хатуу хөл хорио тогтоохоор болов

Эрээн хотын Цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах шуурхай штабаас 2022/01 тоот мэдэгдэл гаргаж, 2022 оны зургаадугаар сарын 2-ны өдөр ПСР шинжилгээгээр covid-19-ын дөрвөн тохиолдол илэрч, хатуу хөл хорионы дэглэм тогтоох шийдвэр гаргав.

»»
Шанхай хот хоёр сарын дараа хөл хориогоо сулрууллаа

Дэлхийн худалдааны төв, Хятадын эдийн засгийн гол цэг гэгддэг Шанхай хот хоёр сарын турш үргэлжилсэн хөл хориогоо сулруулжээ. 

Шанхай хот хоёр сарын дараа хөл хориогоо сулрууллаа

Дэлхийн худалдааны төв, Хятадын эдийн засгийн гол цэг гэгддэг Шанхай хот хоёр сарын турш үргэлжилсэн хөл хориогоо сулруулжээ. 

»»
Хятадад газар хөдөлсний улмаас дөрвөн хүн амиа алджээ

Хятадын Сычуань мужийн Яань хотын тойргийн Лушань гацаанд зургаадугаар сарын нэгний өдөр газар хөдөлсний улмаас олон хүн гэмтэж, хүний амь нас эрсэдсэн талаар Синхуа агентлаг мэдээлжээ. 

Хятадад газар хөдөлсний улмаас дөрвөн хүн амиа алджээ

Хятадын Сычуань мужийн Яань хотын тойргийн Лушань гацаанд зургаадугаар сарын нэгний өдөр газар хөдөлсний улмаас олон хүн гэмтэж, хүний амь нас эрсэдсэн талаар Синхуа агентлаг мэдээлжээ. 

»»
Илон Маск: "Tesla"-ийг зах зээлд нэвтрэхийг зөвшөөрөөгүй газарт үйлдвэрээ барихгүй

БНЭУ-д үйлдвэр байгуулах эсэх талаарх асуултын хариуд Илон Маск “Tesla”-ийн автомашиныг борлуулах эсвэл автомашины үйлчилгээ үзүүлэхийг зөвшөөрөөгүй газарт үйлдвэр байгуулахгүй гэж мэдэгдлээ.

Илон Маск:

БНЭУ-д үйлдвэр байгуулах эсэх талаарх асуултын хариуд Илон Маск “Tesla”-ийн автомашиныг борлуулах эсвэл автомашины үйлчилгээ үзүүлэхийг зөвшөөрөөгүй газарт үйлдвэр байгуулахгүй гэж мэдэгдлээ.

»»
ЭРДОГАН: Путиныг Орос-Украин-НҮБ-ын гурвалсан уулзалт хийхийг урьжээ

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Владимир Путиныг НҮБ-ын зуучлалаар Москва, Киевийн хооронд Истанбулд яриа хэлэлцээ зохион байгуулахыг урив. Тэрбээр энэ санаачилгыг Путинтэй утсаар ярих үеэрээ мэдэгдсэн байна.

Daily Star: Путин нас барсан, түүнийг адилхан хүн орлож байна

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин нас барсан, харин Кремль олон нийтээс мэдээллийг нуун, түүнтэй адил хүнээр Путинийг 

В.Путин Туркийн Ерөнхийлөгчтэй утсаар ярина

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Туркийн төрийн тэргүүн Режеп Тайип Эрдогантой даваа гарагт утсаар ярина гэж Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков ням гарагт мэдээллээ. 

Орос нь үгүй Давосын чуулган

Цар тахлын улмаас хоёр жил дараалан хойшлогдсон Дэлхийн эдийн засгийн ээлжит 52 дугаар чуулга уулзалт тавдугаар сарын 

В.Путин: Оросын эсрэг хориг арга хэмжээний улмаас хүнсний хямрал улам хурцадсан

МОСКВА. /RIA Novosti/. АНУ, Европын Холбоо /ЕХ/ ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авсны улмаас дэлхий дахинд 

Алдарт “Goodfellas” киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин 67 насандаа таалал төгсжээ

Гэмт хэргийн сэдэвтэй Холливүүдийн алдарт бүтээлүүдийн нэг “Goodfellas” кинонд Хенри Хиллийн дүрийг бүтээсэн жүжигчин Рэй Лиотта 67 насандаа таалал төгсжээ.

Ж.Байден цагдаагийн шинэчлэлийн тухай захирамжид гарын үсэг зурав

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден хууль сахиулах байгууллагыг шинэчлэх тухай тушаалд гарын үсэг зурлаа. 

Ли Көциан: БНХАУ-ын эдийн засаг 2020 онтой харьцуулахад зарим талаараа дордоод байна

"БНХАУ-ын эдийн засаг зарим талаараа 2020 он буюу цар тахлын эхэн үеийнхээс дордоод байна" гэж тус улсын Ерөнхий сайд Ли Көциан мэдэгдлээ.

В.Зеленский В.Путинтэй шууд хэлэлцээ хийх хүсэлтэй байгаагаа мэдэгджээ

КИЕВ. /DW/. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский зөвхөн ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путинтэй хэлэлцээ хийх хүсэлтэй байгаагаа лхагва гарагт мэдэгджээ.

Оросын тал Украины хүнсний экспортыг зөвшөөрсний хариуд хориг арга хэмжээгээ цуцлуулах санал тавьж байна

Украинд Оросын зэвсэгт хүчин халдан довтолсноос хойш Хар тэнгисийн боомтуудад 20 гаруй сая тонн үр тариа хуримтлагдаад байгаа.

Америкийн сургуульд гарсан халдлагын улмаас 19 сурагч амиа алджээ

АНУ-ын Техас мужийн баруун урд хэсэгт орших Увалде хотын Робб  бага сургууль руу мягмар гарагт буутай этгээд халдсанаас хоёр том хүн, 19 сурагч амиа алджээ. 

Шри-Ланка улс эдийн засгаа тогтворжуулахын тулд нэг их наяд рупи хэвлэхээр төлөвлөжээ

Шри-Ланка улсын ерөнхий сайдаар томилогдоод хоёр долоо хоног болж байгаа Ранил Викремесингх өчигдөр тус улсын эдийн засгийн нөхцөл байдлыг тогтворжуулах богино хугацааны төлөвлөгөөгөө танилцуулжээ.

Яагаад Украинд буриад цэргүүд олноор амиа алдаж байна вэ?

Дайн эхлээд 90 хоноход албан мэдээгээр Буриадын 145 дайчин алагдсан гэнэ. Албан бусаар бол нэлээд хэдэн зуу байх магадлал маш өндөр. Бараг өдөр бүр л Улаан-Үдийн төмөр замын вокзалд шарил ачсан тусгай вагон ирж байгаа юм.

Орос, Хятадын байлдааны онгоцууд БНСУ руу зөвшөөрөлгүй нэвтэрчээ

Орос, Хятадын хэд хэдэн байлдааны онгоц өчигдөр /2022.05.24/ Өмнөд Солонгосын агаарын довтолгооноос хамгаалах хамгаалалтын бүсэд мэдэгдэлгүйгээр нэвтэрчээ.